-Нэр дэвшүүлэлт хөшигний ард цуврал-3-
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа АН ардчиллын зарчим барьсангүй. Мэдлэг, боловсрол, дадлага туршлагын шалгуур тавьсангүй. Бүлэглэл, мөнгө гэдэг хоёрхон үгээр л бүгдийг нь шүүн цензурджээ. Ийм шүүмжлэл олон нийтийн дунд өрнөсөөр байна. Багадаа дөрвөн жил, бүр цаашилбал найм, 12 жил эргэж тойрч, хар ярианы хэллэгээр бол тогтмол “усалж”, арчилж тордож байсан тойргоосоо ямар ч шалтгаангүйгээр мултлуулж, үзэгчийн суудалд шилжсэн олон горилогч АН-ын дарга нарт гомдол, тунирхал, хорсол, шүүмжлэл зангидаж яваа нь ч нууц биш. Үүнийгээ ил илэрхийлж байгаа нь ч олон байна. Бүлэглэлүүдийн ханцуйн доторх наймааны дагуу, АН-ын нэр дэвшигчдийг тодруулах “онцгой комисс”-ын хүсэл таашаалаар зурагдсан АН-ын сонгуулийн тойрог хуваарилалтыг харахад олон жил горьдлого тээн бэлтгэлээ хангаж яваад юу ч үгүй болж үлдсэн улстөрчид нэлээд байна. Басхүү өөрийн “усалсан” тойргоо бусдад алдаж, аргагүйн эрхэд хүний тойрогт торж үлдсэн “торгуулийн суман”-гийнхан ч цөөнгүй харагдана. Ийм хоёр бүлэг горилогчдын хэн хэн нь хэнхдэг цаанаа зангирсан гомдолтой, хэлэн дээрээ бултганасан шүүмжлэлтэй энэ удаагийн сонгуулийн сунгааг угтаж байна.
НЭР НЬ ТОДРООГҮЙ НЭР ДЭВШИГЧИД
АН-ын гишүүн байсныхаа төлөө Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох энэ удаа эрхээ хасуулсан улстөрчдийг БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр, БХБЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга асан Р.Эрдэнэбүрэн нар тэргүүлж байна. Л.Гантөмөр л гэхэд тойргоо аль хэдийн тордон тойлж, сонгуулийн ажлаа эхлэн, бүр сурталчилгааны цахим сэтгүүл гаргачихаад байсан аж. Р.Эрдэнэбүрэн ч ялгаагүй. Дундговь аймгаа сүүлийн хэдэн жил тогтмол эргэж, бэлтгэлээ базааж байв. Гэвч АН-ын “онцгой комисс”-ын шийдвэрээр нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагджээ. Тэд арай ч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат шиг бачимдан хашхирсангүй, цээжиндээ шатсан галын утааг хамраараа гаргалгүй тэсэж, “Өс биш, бодлого зангидъя” гэхчлэн манж үг хэлсээр тойргийн гадна торойж үлдэв. Бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө хүчээр крандуулан нэр дэвшсэн Э.Бат-Үүл, З.Энхболд нар намынхаа шинэ залуу гишүүдийг ичгүүр сонжуургүйгээр түлхэн унагажээ. З.Энхболд хаана нэр дэвшинэ, тэнд нь очиж халз үзэлцэнэ хэмээн хэвлэлээр сүртэй нь аргагүй зарласан Э.Бат-Үүл Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бүлэглэлийн татаасаар Хэнтий аймагт АН-аас нэр дэвшихээр болсон нь олныг гайхшируулсан. Сонгуулийн зорилгоор Хэнтийд нэг ч удаа очиж үзээгүй Э.Бат-Үүл ийнхүү Ж.Осгонбаатар, М.Хүдэрбаатар, Б.Гарамгайбаатар нарын горилогчдын боломжийг булаан авчээ. Тэдний дундаас М.Хүдэрбаатар хамгийн гомдолтой байгаа гэнэ. Улсын баатарт халз тулаанд дуудагдаад байсан З.Энхболд өөрөө Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр эртнээс бэлтгэж байсан М.Тулгат гэх залууг мөргөж, боломжийг нь дээрэмджээ. Мөн Баян-Өлгийд АН-аас нэр дэвшихээр горилж байсан УИХ-ын гишүүн асан А.Бакей Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгийг авсан Д.Мурат, Б.Бейсэн нарт боломжоо булаалган гомдол тээн үлдсэн байна. Завхан аймагт УИХ-ын гишүүн Я.Санжмятав дахин нэр дэвшиж чадалгүй хоцорчээ. Түүний хувьд 2004 онд мөн АН-аас нэр дэвших эрхээ авч чадаагүй тул бие даан ялалт байгуулж байв. Тухайн үед намаас боломж олдоогүй тохиолдолд бие даан нэр дэвшиж байлаа.
Харин энэ жилийн хувьд сонгуулийн шинэ хуулиар ийм боломж хаагдсан юм. Говь-Алтай аймагт АН-аас МҮОНРТ-ийн захирал асан Ц.Оюундарь, тус Аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооны дарга Болормаа нар нэр дэвшихээр санаархаж байсан ч мөн л хоншоор дутжээ. Говь-Алтайд нэг ч очиж үзээгүй сэтгүүлч О.Батханд АН-ын даргын татаасаар тус аймагт нэр дэвшээд байгаа юм. Архангайд Сангийн сайд асан Б.Болор нэр дэвшихээр чардайтал зүтгээд мөн л жийгдсэндээ хамгийн их шатаж, шаралхаж байгаа гэнэ. Булган аймгийн Засаг дарга асан Д.Эрдэнэбатын оронд Орхон аймагт нэр дэвших гэж байсан Өсөхбаяр гэдэг залууг дэвшүүлсэн нь АН-ын бүлэглэлийн бас нэг сюрприз. Булганаас нэр дэвшихээр горилж байгаад горойж үлдсэн өөр нэг хүн гэвэл олимпийн аварга Н.Түвшинбаяр. Булганы нэр дэвшигчид ийн будилсны учир нь З.Энхболд өөрийн хүмүүсээ зүтгүүлснийх юм байна. Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцын дарга байсан Нямдаваа мөн л АН-аас нэр дэвших сонирхолтой байсан ч түүний оронд Дубайн гэрээг гардаж гарын үсэг зурсан Б.Бямбасайханыг дэвшүүлээд байгаа. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан Б.Ариунболд Хан-Уулын тойргоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн болох Ч.Өнөрбаярт булаалгасан бол БНХАУ-ын Эрээнд консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ АН-аас дэвших эрхээ авч чадахгүйгээ мэдээд бие даажээ. Түүнчлэн тойрог онилж аваад, уйгагүй “усалж” байсан Д.Сүндий, Б.Мөнхболор зэрэг горилогчид нэр нь тодроогүй нэр дэвшигчид болон үлдэв.
ТОЙРГОО ДЭЭРЭМДҮҮЛСЭН Ч ТОГТОЖ ҮЛДЭГСЭД
АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа тойрог ч үгүй, мандат ч үгүй хоцорч, арга буюу МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”-ээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшээд байгаа. Энэ бол урьд өмнө сонгуулийн түүхэнд гарч байгаагүй үзэгдэл.
Намын дэд даргаар ажиллаж байгаа хүн нэр дэвших эрх авч чадалгүй өөр нам, эвсэл бараадсан гэхээр АН дахь бүлэглэлийн бялуу хуваалт ширүүхэн болсных. Энэ ширүүн ширвэлтээр өөрийн зүсэлж авсан тойргоо бусдад алдан, таньж мэдэхгүй тойрог руу цөлөгдөгсөд АН-д цөөнгүй байна. Тухайлбал, сэтгүүлч О.Батханд уг нь Булганыг “усалж” байгаад Говь-Алтайд цөлөгдсөн бол дээр дурдсан Өсөхбаяр Орхон аймагт дэвшихээр бэлдэж байгаад Булган руу “нутаг заагджээ”.
АПУ-гийн П.Батчимэг нийслэлийн ИТХ-д Хан-Уул дүүргээс хоёр удаа сонгогдсон. Тиймээс дүүргээсээ нэр дэвшинэ гэж байсан ч Дорнодоос нэр дэвшихээр болжээ. УИХ-ын гишүүн асан Д.Батцогт Сонгинохайрхан дүүрэгт дэвшихээр бэлтгэж байсан ч Баянгол дүүрэг рүү цөлөгджээ. Ийнхүү тойрог, дүүргээсээ төөрч одогсдын дотроос хамгийн өрөвдөлтэй байдалд ороод байгаа нь УИХ-ын гишүүн С.Жавхлан. Тэрбээр Баянзүрх дүүрэгт дахин нэр дэвшихээр ташуур, шилбүүрээ бэлдэж байсан ч АН-д элсэн орсноор Увс руу цөлөгдсөн юм. Э.Бат-Үүл нийслэлд дэвшинэ гэж байсан ч Хэнтий рүү, Д.Оросоо Баянгол дүүрэгт нэр дэвших санаатай байсан ч Орхон аймагт илгээгдэж, Р.Булгамааг Баянзүрхээс Чингэлтэй рүү, П.Цэцэгмааг Баянголоос Сонгинохайрхан рүү түлхжээ. Ийнхүү АН энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхдээ бүлэглэлүүдийнхээ эрх ашгийг хангаж, хонь бүрэн, чоно цатгалан гэгчийн үлгэрээр хуваарилалт хийжээ. Намууд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ сонгуульд сойдог бол АН бүлэглэлүүддээ таалагдсан хүмүүсийг л дэвшүүллээ.
М.Хангарди
Сэтгэгдэл0
М.Хангарди Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Заавал эд нарыг сонгох албатай юм уу? Эд нар байхгүй бол АН, Монгол улс хэцүүдчих гээд байгаам уу? Бусад нь эд нараас тийм муу юм уу? ккккк Гүү л байхгүй юу. АН Баянзүрхэд З.Энхболдыг дэвшүүлсэн нь маш зөв шийдвэр.
Ах нь эхлээд гишүүн болчихоод дүүгээ сайд болгоно гэхээр итгэчихсэн үү? Өвгөн болсон ч хашир суудаггүй юу? Хохь чинь
АН-н хувьд Эрдэнээс салах сайхан боломж ч байж мэдэх юм. Нам нь олонхийн суудал авч чадахгүй бол С.Эрдэнэ, З.Энхболд хоёр зайлуулагдаж л таарна
Эрдэнэбүрэн ч шорондоо оч
Nam yalagdna da shoon shan ha ha ha.
Та нар 100 саяыг өгч далдаганаа биз дээ. Ажил албан тушаал горилогсод оо.
Shatsan sharalhsan nuhud niileed surug duvtolgoond orsu
Та нар далдагануу гарууд. Эрдэнэ та хэдийг далдагануулсан байна. Болж болж.
Lu ovogt hujaa ohinoo ehleed humuujuul
Үнэхээр хачин буруу гэмээр сонголт энэ удаа АНам хийлээ,ялангуяа Лу.Гантөмөр бол альч талаараа УИХ-д өрсөлдөх хүний нэг мөн АНамд олон жил зүтгэсэн Дэлгэрмаа,Санжмятав нарын зэрэг хүмүүсээ сонгоогүйн үнэхээр олонд таалагдаагүй. Мөн Бат-үүл,Жавхлан гм нөхдөөсөө айж зүгээр л наанаа инээж цаанаа хорлосон хэрэг боллоо
Г сайд байхдаа олж авсан Глобаль сургуулиа тордоод, сүлжээний бизнесээ эрхлээд байхад болно ш дээ.
Бат-Үүлийг харлуулах, муулах гэж ядах юм даа. Зоригийг алсан, одоо хэдэн тэрбумыг идсэн гээд гүтгэгдэж ханахгүй юм. Яах гэж балай хүүдээ тендэр өгсөн юм, яах гэж баатар цол авсан юм. Уул нь ардчилалд хэрэгтэй хүн дээ.
Бат-Үүлийг харлуулах, муулах гэж ядах юм даа. Зоригийг алсан, одоо хэдэн тэрбумыг идсэн гээд гүтгэгдэж ханахгүй юм. Яах гэж балай хүүдээ тендэр өгсөн юм, яах гэж баатар цол авсан юм. Уул нь ардчилалд хэрэгтэй хүн дээ.
тэгээд хүүдээ тендер авч өгөхийг ардчилал гэх үү
Лу.Гантөмөр гэгч залуудаа тарьсан гайгаа үүрч байна. Монголын залууст маш их том гай тарьсан.
Лу.Гантөмөр гэгч залуудаа тарьсан гайгаа үүрч байна. Монголын залууст маш их том гай тарьсан.
АН бүтэхгүй битгий сонгоорой хүмүүсээ
за
МАН АН 2-т л бүү өг дахиад л идэж ууж өр нэмэгдээд элгээрээ мөлхөцгөөнө Монголчуудаа анхаарагтун!!!!
ан гэж байхгүй манан гэдэг бүлэг хүмүүс болсон шүү дээ
С.Эрдэнэ З. Энхболд гэдэг 2 лларуудаас АН-ам салгаж авнаа
ded saidiin suudlaa l batalgaajuulchih gecen bacaanuud biz de ene hed
Ард иргэдэн биш өөрсдийгөө бодсон хүмүүс
хохь чинь. эрдэнэбүрэн зайсанд авилгаар хаус аваад шүүхээс аргалсан. лу.шаймий бас мүүн гэж их идсэн. нэр дэвшсэн нөгөөдүүлээсээ дутахгүй хулгарууд.
100 саяыг нь буцааж битгий өгөөрэй хохь нь ха ха ха. их сансан газар 9 шөнө хоосон гарууд.
Одоо олон долоон юм донгоддоцгоогоод яах вэ .. ??? МАН , МАХН , АН гуравт л САНАЛАА БҮҮ ӨГ ... ТЭГЭЭД л БОЛОО , ГАНЦ БОЛОМЖ ҮЛДСЭН нь ЭНэ ..
Монголын залууст маш том гай төрьсан хүн нь АН-ийн Лу.Гантөмөр гэгч нь шүү дээ
Da.Ganbold hobsgold bas l busdaar usluulsan toirogt garah gej genet zutgelee. Hobsgoliin AN iin omnoos Da.Ganboldiig buu songo urailga gargaj baigaa bololtoi. Ardchilald auyluchirlaa. buu songo
БҮГД ХЭРЭГГҮЙ НОВШНУУД......ЭД НАРААР ДУТАХГҮЙ....ӨӨР НАМ ЭВСЭЛ БИЕ ДААГЧДААС СОНГОХОД БОЛНО....ТАНИХГҮЙ НЭР ДЭВШИГЧ БАЙСАН Ч НАМ ЭВСЭЛ НЬ ЗӨВ БОЛ ТЭДНИЙГ СОНГОСОН НЬ ЭДГЭЭР НОВШНУУДААС ХАМААГҮЙ ИЛҮҮ....ЭНЭ СОНГУУЛЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛОХ УЧИР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ....
ard irgedee bish oorsdiigoo bodson ner dewshigchid
гантөмөр бол сүхбаатарчуудын буянаар хэдэн удаа сонгогдоод авсандаа баярлаад, дотроо олон түмний хайр хишиг гэж залбираад явж байх ёстой хүн шүү дээ.Толгой тархи нь хоосон улс төрчийн хувьд явуургүй этгээд
Өөрсдийгөө л бодоод байх юм ард ирэгдээ бодоочээ
Өөрсдийгөө л бодоод байх юм ард ирэгдээ бодоочээ
Лу.Гантөмөрийг хүлээж байсан сонгогчид их байсан, нэр дэвшүүлээгүйг гайхаад АН-д сөрөг үнэлгээ өгч байгаа нь сошиалаар мэдэгдэж байнаа
Монголын хамгийн бохир гадаадын мөнгө угаагчийг ард түмэн эс дэмжинэ.
эд нарыг сонгохгүй бхад л болно. АН нам гэж хог новшоор дүүрсэн газар болж. эх орноо зарад идээд ханадггүй ичих булчирхайгүй нѳхдүүд
Гомдож өс санасан хүн бодлого зангидаж чадахгүй
АН ялчихлаар дан дээлтэй олон сайд хэрэгтэй болно. Гантөмөр чинь сайн сайд байсан.
Гантомороо чи битгий заваараад оороо юм бичээд бай
Дахин дахин еерийгее магтаад л бичээд байхым, яадаг Мууны гаж шашинтай шаамы вэ чи? Чи зугээр наад яаагы охидуудаа хумуужуул за.
odoo ed nar neeree boliosoi umnuus ni ichij bn araichdee
ichdeggui amitd ymaaa !!!!
хүн бүрийн сонголт өөрийнх нь гарт
М афийн бүлэглэлээр дамжин Монгол төрийн сэндийд 100 саяар заларна гээд далдганаж явсан шалдан банди нарыг болгож өгчээ. Мафийнхан чинь ингэдэг байхгүй юу. ЛуГантөмөр, Эрдэнэбүрэн мэтийн мафид өртэй нүүд бол яахав, залуучуудыг өрөвдмөөр ч юм шиг
Лу гантомор гэж ашиг хонжоо хайгч их хуралд орж конопли дарж монго авах дурных донгио буу шуналт чамайг их хуралд сонсохгуй баахан лиценз аваад зарсан олон олон бузар явдалыг монголын ард тумэн мэддэг болсон учир буу сэруун зууд зуудэл их хуралд тэгтлээ шунаад бвал ан гараад оор намаас дэвшээч сонгуул дохох засгын газарыг унгах засгын газарыг байгуулаг болхоор зураг тв сонин сайтад яарилцлаг огоод ухаантай дур эсгээд бдаг мал
MAXH,MAH,AH ENE 3-N XOGIIN NAM NAMIIN GISHYYDIIN CONGON GEJ BAIXGYI SHYY ARD TYMEEN BID 30-JIL JAJ AMDARCAN BILEEDEE BYY MART
Namuudiin sanhuujilt il bolooguigees bohir uls tur bur daamjirch bnaa
Hooe harin ch ed nar maani baihgui bol uls oron maani uchiraa olood hogjildoo 2=3 shat ahih ni bna Mongoliin zaya ih yumaa Delhii niiteer sandarsan ovchinii ued Ardchilagch ta nar mini baigaagui yamar ih az ve burhan mini Odoo zailj l buyan bolj uz
Эх оронгүй хүмүүс байна
Эрдэнийн сүүлчийн ичээ ингэж дуусваа
Zugeer l bolichih heregtei ed narig tenegtehig harahaas zalhaj bn
Ed nar yasn gj ichihchgu inged balairaad suuj chaddag ym bol bugd zail
АН-нхан бүгд хулгайч луйварчид
Лу. Гантөмөр бол хуурамч дүр эсгэсэн нөхөр, тэр дэвшихгүй байх нь сайн хэрэг. Залуу хүн байж ялзарсан товарищ төрд санаархсаар л байна уу?
Наад хүн чинь одоо хөгшин. 48 хүрч байгаа тул төгцөг гэдэг ангилалд орно.
яг ха ха
ШАЙМИЙ МҮҮН ЭРДЭНЭБҮРЭН ХОЁР БАС Л ХУЛГАЙЧ ШДЭЭ.
Дуусдаггүй яриагаа яриад л сууж байна биз.
Гантөмөр хэрэггүй. Боловсорлын самарсан.Япон модон гээд л том ярьсан амьтан.
Лу.гантөмөр бол новш
Erdenebvrend ih naidaj baisiinsan ih dajgvi zaluu hudlaa heldeggvi gaigvi gishvvn baisiindaa
ардчилсан намаа хаяа хая өөр нам байгуул
Ta buhen ch gesen tanigdahgui uydee ner debshij tanigdsan biz dee. nasaaraa suuh gee yu boloo sh dee. said ded said hiisen. uchirgui sain hiigeegui. hen ch baisan hiih l ajliig hiisen. nutag usniihaniigaa ajiltai l bolgoson uursduu jaahan mungutei l boloo biz dee. odoo bolson ym bish uu.
нам нь ялагдангуут эрдэнэ энхболд нараар туг тахьчихаа