2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 76-аас 126 болгон нэмэгдүүлсэн нь нэг томоохон өөрчлөлт байв. “Төлөөлөл өргөжиж, төр илүү оновчтой, хариуцлагатай ажиллана” гэсэн амлалт улс төрчдийн амнаас ундарч, олон нийтийн дунд хүлээлт бий болсон. Гэвч өнөөдөр, нэг жил гаруйн дараа бид энэ өөрчлөлтийн бодит үр дүнг харьцуулж харахад хүлээлт биелэх бус халаглал давамгайлж байна.
Тоо өссөн ч, чанар сайжирсангүй
Гишүүдийн тоог нэмсэн гол шалтгаан нь төлөөллийн тэгш байдал, бодлогын боловсруулалт, парламентын хяналтын чадварыг сайжруулах явдал байлаа. Гэвч бодит байдал дээр хэлэлцүүлгийн чанар сайжирсан гэхээс илүүтэй, хуралдааны ирц буурч, улстөрчдийн хариуцлага бүдгэрч, популист мэдэгдлүүд олширсон нь илүү тод мэдрэгдэж байна. Тоо нэмэгдэхийн хэрээр асуудал нэмэгдэв.
Шинэ гишүүд – шинэ уур амьсгал уу, эсвэл шинэ зөрчил үү?
Нэмэгдсэн 50 гишүүний ихэнх нь орон нутгийн удирдлага, нийгэм, олон улсын салбар, бизнесийн салбараас улс төрд орж ирсэн. Энэ нь шинэлэг сэтгэлгээ авчирна гэх найдлага төрүүлсэн ч, бодит амьдрал дээр ашиг сонирхлын зөрчил, туршлагагүй байдал, улс төрийг түр зуурын амбицийн талбар болгон ашиглах хандлага илүү давамгайлж байна. Парламентын индэр дээрээс улс орны ирээдүйг тодорхойлох бодлого ярьдаг бус, хувийн PR хийдэг болсон нь олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж байна.
Хяналт муу, хариуцлага үгүй
Гишүүдийн тоо нэмэгдсэнээр хяналт, тэнцэл сайжирна гэсэн найдвар талаар болов. Харин ч хуралдаанд суудаггүй, санал хураалтад оролцдоггүй, тойрогтоо очдоггүй гишүүдийн тоо үлэмж нэмэгдсэн. Ёс зүйн хороо ажиллаж байгаа гэх боловч нүдэнд үзэгдэж, гарт баригдах шийдвэр гаргах нь ховор. Хэн нэгэн УИХ-ын гишүүн хариуцлага хүлээж, уучлалт гуйх явдал ч дэндүү ховор үзэгдэл болсоор байна.
Иргэд юу хүссэн бэ?
Иргэдийн хүсэж буй зүйл бол тооны өсөлт биш, төрийн ажлын эерэг үр дүн юм. Илүү нээлттэй, илүү шударга, илүү шийдэмгий төрийг л тэд хүссэн. Гэтэл өнөөдөр төрийн аппарат улам хүнд сурталтай, улам хөндий, улам зөрчилтэй болж байгааг олон нийт ил тод мэдэрч байна. Төр ч сул, иргэдийн итгэл ч бүр сул байна.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь шийдэл биш. Чанарыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх л жинхэнэ өөрчлөлт. УИХ 126 гишүүнтэй болоод үйл ажиллагаа нь сайжрах биш улам дордоод байгаа юм биш үү?
С.Сарнай
Сэтгэгдэл29
Малууд
Их гүрнүүдийн дунд хавчуулагдсан Монголын маань тусгаар тогтнолын баталгаа нь ПАРЛАМЕНТын засаглал гэж боддог байлаа. Гэтэл 2024 онд сонгогдсон 126 гишүүн улс орны суурь эрх ашгийг хөндөж заналхийлсэн ноцтой асуудлууд орж ирэхэд дарга нарынхаа заавраар ханараад юу ч хамаагүй батлаад явуулаад байх боллоо!! Энэ бол маш АЮУЛ-тай шинж шүү!!! Ганц Ерөнхийлөгчийг бол яаж ч эрхшээлдээ оруулж болно. Харин УИХ-ыг боломжгүй гэдэг худлаа болох нь байна??!! Сүүлийн үед 2 хөршөөс илт нөлөөлөх асуудал орж ирдэг боллоо! Цэнгүүн, Баярмаа, Лодойсамбуу г.м. шинэ гишүүд овоо шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байгаа боловч тэднийг Тэмүүжин шиг амыг нь бариад дуугүй болгох байх даа гэж санаа зовж байна!!! За тэгвэл Монголын төр Орос, Хятадын тоглоомын засаг төдий л болж хувирна!!! УИХ-ын гишүүн гэдэг "үнэт" суудлаа Эх орноосоо илүүд үзэх бэртэгчингүүд гараад ирсэн юм гэж үү???
Ok
Гоё
Тер засаг данхайсан хэвээр, мэдлэггуй, хариуцлагагуй, мафижсан нь чраас зоригтой бодлого, шийдвэр гаргаж чадахгуй бна. МАН бутэхгуйнээ!!!!
Henii ch um Hariyalald baidag gulug, tulug geed guitsed bicheech Tahar guai.
Тоо өсөхөөр чанар мууддаг гэдгийг одоо болтол мэддэггүй юмуу малууд чинь ! 126 биш харин багасгаад 56 болгох ёстой байсан юм ! Одоогийн гишүүдийг ямар гишүүн гэх вэ дэ ! төлөг царайлчихаад !
Энэ улсыг газрын хөрснөөс арчиж хаях юмсан. Угаасаа оршин тогтнож чаддаггүй сул дорой арчаагүй орон.
Монгол улсыг газрын хөрснөөс арчиж хаях хүсэл зөвхөн дайснуудад нь л бий. Та Монгол бол улс орноо ингэж зүхэх учиргүй
Тэгээд монголоос зайлаа ч
ийм олон худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг галч хуний бодолоор кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад, хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан даргаас асуугаад олон хувьсах аргаар байгуулсан юм !!!! муусайн ялаанууд хохь чинь.
Бүр олон өлөн нөхөд тэжээх гэж 3хан сая хүнтэй улс араайл олон ну.
yamar ch hereggui 126, ireh namriin chuulganaas 126-g tsuulj 38 bolgovol hamgalttai, hemneltei, hariutslagatai bolno
Zasagt udaanaas udaan togtoj ulam ih luivar hiih gesen vOuykiin Tsever Huviin Husel Shunaliig busad tomchuud zogsoogui tul Hamsaatanuud gej l uzne. Dur zorgiin Durak OE-eer Undsen Huulindaa Haldlaga hiilguulj , Bosgo oo Tas tairuulj, Totgo oo ugui bolgoj baigaa um chin Gadniihand yaah um bol gej buurunhiilj bultalgui shuuluuhan asuumaar bn.
Harin yaaj Huuk tuuniig tasarhai unagaj Tur Ulsaa hamgaalj uldev ee? Declaration of Independence, Independence, Independence;;; All Mighty Constitution, Constitution, Constitution;;; Universal Human Rights Bill, Bill, Bill-------ene 3 amin bichig Braintree Aguu ANU ch mash tsuuhun gar hursen bdg. Ard Tumen ni ch PATRIOTIC. LAW-ooroo temtseed hamgaalaad yavchihdag. Getel manaid duriin muuTohioldoliin gudamjnii medrel Nus Tser Undsen Huulind maani haldaj Mongoliin Turt Esnii salaa muchir , ed es , erembe daraa buheniig horlon Sulruulj 10 jil bolloo shuu dee. 3 say hund 126 gedeg ni Medreliin dutmagshilt Syndrome, hurts ilrel. 126 dotor 10 hurehgui Sain Gishuun orj irsen ni UNEN. 126:10
...If you Rank it on a Scale of One to Ten its actually ZERO 12 Times, you know.
2024 onii Songuuliasr MAN yalsan geh ni ergelzeetei. Umnu ni baisan 63 suudal deeree 5-han suudal nemj avch 68 l bolgoson. AN 42 suudal avch mundag bailaa gedeg. AN mundagtaa 42-iig avaagui shuu. MAN asar muu baisanii Ur Dund 42-g avsan, daraa ni Hamtarch balairaad muu munhagaa notlovoi. Tegeed ch MAN-ii Jagsaaltiin 58-aas 30-iig ni Huuk tasarhai tas hasch, dutuu ch gee tsegtsleed, ard tumenii Mandatgui ch jagsaaltad 18-iig ni uldeesen amoi. Bas l dutuuduulsan ch ontsgoi sain shiidver baij bilee.
УИХ-йн гишүүдийн тоог 126000 болговол яасын бэ.Гоё ш дээ
Asuultand hariulyaa: Evrei naiz maani gadaadiin Tom Banknii Boss-oor 2 huniig endees uuriin erh medliin hureend shuud tomilood yavuulsan, 1 ni gadaad, nuguuh ni ANU-d tursun, tednii irgen-shiltei Mongol hun. End manai Avilgal Mungu Ugaah gemt hergiig sudlaj bsn bagt ehleed minii tuslahaar, daraa ni devshij shinjeecheer gadaadtai ajillaj bsn tugs Mongol heltei gadaad zaluu. Mongol zaluu ni dunguj tugssun , hulhi bish undur bolovsroltoi------iim humuus. Urjnan uvul bolson Ih Zud-nii ueeer manaj Tom Darga nar Nisdeg Teregeer malchid deer neg l udaa ochij baisan bol Evrei naiz maani mashinaar 4 udaa yavj tsas uhaj Zam gargaj malaa uhuulj hotoo harluulsan malchidad Huns Hool zalguulj mal hudaldan avah belen mungu ugch baiv. Ouykiin ZG 11-r sard ni orson tsasiig ogt toohgui, arga hemjee avalgui baisaar Malaa Uhuulj Duussan hoino ni 1,2- r sard l hudulsun, shine horshoo gej asar ih zardal tootsoogui gargasan daa
Шинээр сонгогдсон Золжаргал,Цэнгүүн,Лувсанжамц,Баярмаа,Мөнхбаясгалан,Үүрийнтуяа,Жаргалан,хуучнаас Тэмүүлэн зэргийн үнэн үгтэй чадварлаг гишүүд парламентийг чимж байгаа шүү.
Шинээр сонгогдсон Золжаргал,Цэнгүүн,Лувсанжамц,Баярмаа,Мөнхбаясгалан,Үүрийнтуяа,Жаргалан,хуучнаас Тэмүүлэн зэргийн үнэн үгтэй чадварлаг гишүүд парламентийг чимж байгаа шүү.
гурван сая гишуунтэй болгоё, эсвэл 126 байлгаад Монгол улсын бух иргэдийг ээлжлэн сонгодог болгоё !!!!
76 байхдаа ихэнх нь хуралдаа оролцохгүй 10 гаран Хүнтэй байгаад байхаар нь 126 болгосон чинь ямар ч ялгаа байхгүй. Ерөөсөө монгол хүн гэдэг чинь өөрсдөө ямар ч хариуцлагагүй, ямар ч сэтгэлгүй болцгоочихсон байгаа нь харагдаж байгаа юм.
Сахил сахиад бүр дордсон гэдэг шиг
анхнаасаа л утгагүй мулгуу санаа байсан, 100 ямаанд 60 ухна гэгчээр ... өөрсдөө ажил хийх чадваргүй, улсынхаа төлөө, ард түмнийхээ төлөө ажиллах чин сэтгэлгүй болохоор 126 байтугай 1000 болгоод ч ажил явахгүйшдээ
Маш их дордсон. Одоо энэ их олон хулгайчдыг болиод 38 гишүүнтэй ажил явуулахад урам зоригтой, хариуцлага сайтай, улс орны эрх ашиг, ард нийтийн эрх ашигтай нийцээд сайн сайхан ирээдүй рүү урагшлан хөгжих болно.
Тийн тийн, гэхдээ яахав шинэ гайгүй нөхдүүд байнаа байна. Лодойравсал, Батнайрамдал, Лувсанжамц, Мөнхбаясгалан гээд. Бусад нь мэдэхгүйээ.
Сайн мууг ялгах хугацаа болоогүй байлтай, бас хуулиас өөр ямар шагуураар хэлээд байна аа. Далдыг харагч С.Сарнай гэгч ээ. Шалдан гуя, хоосон амаа.
Iluu olon hulgaich nemegsen yum bna gej harj bna.