1999, 2000 онд төрсөн 2018 онд анх удаа сонгуульд оролцсон Оросын залуу үеийнхэн В.Путинээс өөр удирдагч мэдэхгүй. Владимир Путин ЗХУ задарч, авлига хүрээгээ тэлж, амьжиргааны түвшин буурсан үед улс төрд орж ирсэн. Түүнийг 2000 онд анх Ерөнхийлөгчөөр сонгогдоход оросуудын олонх нь улс төр, эдийн засгийг сэргээнэ гэдэгт итгэж байсан юм. В.Путин ч оросуудын итгэлийг алдаагүй. Ерөнхийлөгчийн анхны сонгуулиас хойш ОХУ-ын олон улсын тавцан дахь нэр хүндийг сэргээж, үндэсний бахархал нь болсон. 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн нь В.Путиний нэр хүндийг нэлээд өсгөв. Сүүлийн үед “В.Путингүй Орос орон хэрхэх бол, залуу үеийнхнийх нь улс төрийн чиг баримжаа ямар байгаа вэ” гэдэг дэлхий дахины анхаарлыг татаж байгаа юм.
Швейцарын “Gallen” их сургуулийн Оросын соёл, нийгэмлэгийн профессор Ульрих Шмид “Путиний эрин үеийнхэн” буюу түүнийг улс төрд хүчирхэгжиж байх үед төрсөн залуу үеийнхэн ЗХУ задарсны дараа улс оронд тулгамдаж байсан олон бэрхшээлийг огт санахгүй.Тиймээс тухайн үед үүсэж байснаас огт өөр бэрхшээл тэдэнд тулгарч байгаа. Тэдний хамгийн их санаа зовж буй түгээмэл асуудал нь авлигал, байгаль орчин, эрх баригчдын зүгээс иргэдэд ирэх дарамт, Москва Европын болон бусад барууны орнуудтай хэтэрхий хөндий харилцаатай байгаа явдал” хэмээжээ.
Мөн тэрбээр “ОХУ улс төрийн түүхэн шинэчлэлийн өмнө тулж ирээд байна. Путинтэй Орос, Путингүй Оросын хооронд том ялгаа бий. Түүний сүүлийн 20 жилд тогтоосон дэг журам тийм ч амархан замхран алга болохгүй. ОХУ-д улс төрийн шинэчлэл өрнөх явцад залуу үеийн оролцоо чухал. Гэтэл “Путиний эрин үеийнхэн” гэж хэлэгддэг залуу үеийн зарим төлөөлөл Путин үгүй болмогц 1991 онд ЗХУ задран унахад нүүрлэсэн шиг зүйлс ОХУ-д тохиолдох мэтээр бодож байгаа нь харамсалтай. Үнэн хэрэгтээ ЗХУ задарсны дараа шинэ Оросыг өлгийдөн авсан эрх баригчид удаан хугацаанд энэ сэдвийг ард түмнийг айлгах хэрэгсэл болгож ашигласан. Энэ бол улс төрийн инженерчлэлийн үр дүнд бий болсон стратеги юм” гэжээ. Москвад өнгөрсөн долоо, есдүгээр сард болсон жагсаалд оролцогчдын олонх нь залуус байсан. Тус улсад энэ онд болсон эсэргүүцлийн жагсаалуудын үеэр нийт 1000 гаруй хүн баривчлагдсан. Жагсаалын гол зохион байгуулагч нь ОХУ-ын сөрөг хүчин гэдгээрээ дэлхийд танигдсан Алексей Навальный. Хэдийгээр залуу үеийнхний сөрөг хүчнийг дэмжих хандлага нь өссөн ч Путинийг дэмжигч залуус мөн нэлээд өндөр хувь эзэлж байна.
Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд ард түмний дундах Путиний улс төрийн рейтинг үргэлж 80-аас доошгүй хувьтай байсаар иржээ. Барууны ертөнц тэр чигтээ ОХУ-аас нүүрээ буруулах үед ч түүний рейтинг өссөөр байв.
Хамгийн сүүлд тэрбээр тэтгэврийн насыг эрэгтэй 65-аас 60, эмэгтэй 60-аас 55 болгож бууруулах үед улс төрийн рейтинг нь 65 хувиар өссөн гэж “Levada Center” хараат бус судалгааны байгууллагын тайланд дурджээ. ОХУ-ын хүн амын 9.4 хувийг 15-24 насныхан эзэлж байгаа бол гол сонгогчид болох 25-54 насныхан 44.2 хувийг эзэлж байна. Ерөнхийдөө орос залуусын улс төрийн үзэл баримтлал, хандлагын талаарх судалгаа, санал асуулга цөөн байгаа ч тэд улс орныхоо улс төр эдийн засгийн байдлын талаар ахмадуудаасаа илүү өөдрөг хандлагатай байна. Лондонд төвтэй “Chatham House” судалгааны төвийн Орос, Евразийн хөтөлбөрийн тэргүүн Жеймс Никси “Путинийг эрх мэдлээсээ буусны дараа Оросын ирээдүй хаашаа чиглэхийг өнөөдөр таамаглах боломжгүй. Энэ бол нэг хүн, нэг нам хэтэрхий удаан бодлого тодорхойлохын сул тал. Оросын ард түмэн Владимир Путиний дараа өнөөгийн улс төрийн бодлогоо үргэлжлүүлэх ёстой юу эсвэл барууны чиг хандлагад суурилах уу гэсэн сонголтын өмнө ирэх болно” гэжээ.
Ц.Даваасамбуу
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Барууныг дагвал Орос сөнөнө.
Путины дараах Орос орон гэж байх ямар ч боломж байхгүй....Путины дараа сүйрэл...задрал бутрал...орон нутгийн жижигхэн царь-уудын дайн самуун
Яг үнэн
Орос хаашаа ч явсан сөнөнө. Тавилан юм даа
Mongol haashaa ch yavsan mankuur bool, guilgachingaaraa yldej gadaad dotood har shar huvalzuudiin bogs dolooj, byalduuchilj amidragch bolno. Tyvdiin bool bolood haashaa harj untaj, yaj sheej baahaa zaalgasaar 500 Jil bolj baina. Mankuur mongolchuud gazar shoroo ner us gudamj talbaigaa tyvdeer nerlej byalduuchlan, tyvdeer buvtnavch, delhiin z adag bolson tyvdyyddee hynii toond ordoggyi. Manj hyatadiin bogs dolooj 250 Jil bolohdoo hamag saihan erchyydee eryy shyyltend zoosnii nyheer shurguulj aluulav. Oros ah hyatad ah gej baahan navsaganaad odoo 3 dagch ah 4- dogch ah gej segsegnej ardchilal hooloigoo sootol charlaj baina. Yamar ch niigem baiguulsan, hend ch yaj byaduuchilsan mankuur boolooroo , heden terbum dolloriin Partei, guilgachin heveer yldlee. Tavilan l um das.
Орос яахаараа сөнөдөг билээ? Амаа мэдэж хуцвал ямар вэ?
Орос сөнөснөөс муухай монголчууд сөнөсөн хамаагүй дээр. Орос мандтугай.
Орос улсад барууны ардчиллыг дагадаг эсвэл хятадыг дагадаг удирдагч гарч ирвэл орос яалтчгүй сөнөнө. Тиймээс орос улс барууны орон болон хятадын заавраар явахгүй орос улсаа нэгдүгээрт тавьж явбал орос улс оршин тогтносоор л байх болно.
Путин ерөнхийлөгч бол мундаг хүн.1999 оноос 2000 онд шилжих үеэр Б.Ельцин анх дэвшүүлж гаргаж байсан билээ. 20 гаруй жил энэ их том гүрнийг хөл дээр нь босгож дэлхий дээрх байр суурийг нь алдуулаагүй ухаантан.
Энд оросийг магтан дуулсан долдой нар орос руугаа зайл эсвэл оросууд бичээд бгаа бол бас л зайл монголчууд оорсдийн эрхээ эдэлж хэнийг ч шуун ярих эрхтэй гол нь оорийн эх орондоо урвагч ноход болон цагаач нар дуугаа татаарай
Хятадууд бас нутаг буцвал ямар вэ Монголоороо л баймаар байна шүү
путин бол агуу их жолоодогч хүн юм зүгээр л Путиныг бүх насаар нь халдашгүй дархан эрхтэй болгож хууль гаргах хэрэгтэй Путин орсын ард түмний хайртай хүү Путингүйгээр орос орныг төсөөлөх аргагүй