sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /TASS/. "Artemis II" сарны хөтөлбөрийн "Orion" сансрын хөлөг Дэлхий рүү буцах замынхаа талд явж байна гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) мэдээллээ.


"Artemis II-ын сансрын нисэгчид Сар ба Дэлхийн хоорондох зайн дунд цэгт хүрлээ" гэж NASA X нийгмийн сүлжээнд мэдээлсэн байна. Тэд дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-ын Зүүн эргийн цагаар 20:07 цагт эх Дэлхийдээ буцаж ирэх төлөвтэй байна.


NASA-гийн төлөвлөгөөгөөр "Orion" хөлөг Калифорни муж улсын өмнөд нутаг дахь Сан-Диего хотын эрэг орчимд буух ёстой. "Artemis II" хөтөлбөрийн хүрээнд "Orion" сансрын хөлгийг тээвэрлэсэн SLS зөөгч пуужинг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр орон нутгийн цагаар 18:35 цагт Флорида муж улс дахь Жон Кеннедийн нэрэмжит Сансрын төвийн талбайгаас хөөргөсөн билээ. NASA-гийн сансрын нисэгч Рид Уайсман, Кристина Кук, Виктор Гловер болон Канадын сансрын нисэгч Жереми Хансен нар нислэгийн явцад Сарыг тойрч, хүн Дэлхийгээс хамгийн хол зайд очсон дээд амжилтыг эвдсэн юм. Нислэг 10 хоног үргэлжилнэ. Хамгийн сүүлд 1972 оны 12 дугаар сард "Аполлон-17" сансрын хөлгөөр Сар луу жолоодлогот нислэг үйлдсэн билээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг