sonin.mn

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад хариулав.


Тэрээр: "Намын генсек нь эвлүүлэгч байх ёстой. Би “Эвт шаазгай буга барина” гэдгийг байнга хэлдэг. Монголчууд энэ үгийг ухамсарлаж чадвал түүхэн ач холбогдолтой.


Би намаа эвлүүлсэн хүний хувьд үүнийг хариуцлагатайгаар хэлж байна. Намын дарга О.Цогтгэрэлд ч “Намаа битгий тараагаарай” гэж байнга хэлдэг. Тиймээс намын дэвшүүлж буй зорилтыг дэмжиж байна.


Хамгийн гол нь хүмүүсийг ойлголцолд хүргэдэг, хүн бүрийг оролцуулж чаддаг хүн хэрэгтэй. Ер нь оролцоог хязгаарлахаар л хагарал үүсдэг.Иймээс бүх гишүүдийн оролцоог хангаж чаддаг, эв нэгдлийг эрхэмлэсэн бодол, сэтгэлтэй Ерөнхий нарийн бичгийн дарга гарч ирээсэй гэсэн хүлээлт, уур амьсгал байна." гэлээ.




Б.Төгсбаясгалан