АНКАРА, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /Anadolu/. Хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хэрэглээний өсөлтийн улмаас усны нөөц шавхагдсанаар усны аюулгүй байдал нь дэлхий нийтийн өмнө тулгарах гол сорилтуудын нэг болно гэж Дэлхийн нөөцийн хүрээлэн (WRI) мэдээлжээ. Тус байгууллагын урьдчилан таамаглаж байгаагаар 2040 он гэхэд Турк зэрэг дэлхийн 33 улс "усны маш өндөр стресс"-ийн бүсэд орох төлөвтэй байна.
167 улсыг хамруулан хийсэн судалгаагаар хүн амын өсөлт, хотжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны нөөц эрчимтэй хомсодсоор байгааг тус байгууллага анхааруулжээ.
Ялангуяа Ойрх Дорнодод энэ асуудал маш хурц байгаа бөгөөд тус бүс нутаг усны аюулгүй байдлын үзүүлэлт хамгийн багатай бүсүүдийн нэгд тооцогддог. Бүс нутгийн олон улс орон гүний ус болон далайн усыг давсгүйжүүлэх өндөр өртөгтэй технологиос хамааралтай байдаг. Ийм байгууламжууд цэргийн мөргөлдөөний явцад эвдэрч сүйдсэн тохиолдолд сая сая хүн ундны усгүй болох эрсдэлтэй.
Саяхан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэхдээ, ирээдүйд улс орнуудын хоорондох мөргөлдөөн газрын тосноос бус усны нөөцөөс болж үүсэж болзошгүйг анхааруулаад, усны стратегийн ач холбогдлыг онцолжээ.
Усны хямрал нь байгаль орчны асуудлаас хальж, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, эрчим хүч болон шилжилт хөдөлгөөнд шууд нөлөөлж байгааг мэдэгджээ. Одоогийн байдлаар дэлхийн хүн амын тал орчим хувь нь жилд дор хаяж нэг сарын турш усны хомсдолд орж байна. ЮНЕСКО-гийн мэдээлснээр, 2 тэрбум гаруй хүн аюулгүй цэвэр ундны усны эх үүсвэргүй байгаа бол 3 тэрбум гаруй хүн ариун цэвэр-эрүүл ахуйн үндсэн үйлчилгээг авч чадахгүй байна. Усны нөөцийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн тогтвортой шийдлүүдийг олохгүй бол нөхцөл байдал улам дордож, дэлхийн олон бүс нутагт нийгэм, эдийн засгийн байдлыг улам тогтворгүй болгоно гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл4
ДЭЛХИЙН ДУЛААРАЛ АРИФИЕТИКИЙН БИШ ГЕОМЕТРИЙН ДЭВШЛЭЭР ТЕМПЕРТУР ХАЛУУРЧ БАЙНА МОНГОЛ ОРОС УЛС РУУ ИНДОНЕЗ ФИЛИППИН МАЛАЙЗ ЗҮҮН ӨМНӨД АЗИАС ДҮРВЭЖ ДҮҮРГЭСЭЭР БАЙНА МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ХӨВСГӨЛ БАЙГАЛЬ НУУР ЛУУГАА ДҮРВЭЖ ЭХЛЭЭРЭЙ УЛААН БААТАРЫГ ШУУД ИРЭЭДҮЙГҮЙ БОЛГОЖ БАЙНА ЗҮҮН ӨМНӨД АЗИ ЭНЭТХЭГИЙГ БИД ДИЙЛЭХГҮЙ
Энэ 33 улс орнуудын тоонд Хятад Энэтхэг хоёр баараггүй орно. Хятад усны маш их хомсдолтой орны тоонд орж байгаа учраас хужаа нар газар нутгаа тэлж Монгол болон үржил шимтэй усны асар их нөөцтэй Оросын Сибирийн газар нутагт шунаж авахыг санаархаж байгааг таслан зогсоомоор байна.
Дэлхийн хүн амын өсөлт дэлхийн улс орнуудын нүүрсний хэрэглээ газрын тосны хэрэглээ ихсэх тусам дэлхий даяар дулаарал хуурайшилт цөлжилт үүсч гол ус ширгэж багасч ус хүрэлцэхгүй усны нөөц багассаар байна. Юугаар ч орлуулашгүй жинхэнэ үнэт баялаг цэнхэр усаа хайрлацгаа. Тэнэг эргүү монголчууд алтнаас үнэ цэнэтэй цэнхэр усаа үл хайрлаж, алт нүүрс газрын тос уул уурхайг шүтдэг тэнэг үзлээсээ салцгаа. Алт нүүрс уул уурхай чинь зөвхөн эдийн засагт чухал болохоос амьдралын баталгаа биш, хүмүүс цаасан мөнгөгүй алтгүй нүүрсгүй уул уурхайгүй аж үйлдвэрлэлгүй хөгжилгүй амьдарч чадна оршин тогтнож чадна. Харин хүмүүс усгүй ойн модгүй ногоон байгальгүй амьдарч чадахгүй оршин тогтнож чадахгүй.
Дэлхийн хүн амын өсөлт дэлхийн улс орнуудын нүүрсний хэрэглээ газрын тосны хэрэглээ уул уурхайн олборлолт аж үйлдвэржилт хотжилт усны хэрэглээ ихсэх тусам дэлхий даяар дулаарал хуурайшилт ойн түймэр цөлжилт үүсч гол ус ширгэж багасч ус хүрэлцэхгүй дэлхийн усны нөөц багассаар байна. Юугаар ч орлуулашгүй жинхэнэ үнэт баялаг цэнхэр усаа ойн мод ногоон байгалиа хайрлацгаа. Тэнэг эргүү монголчууд алтнаас үнэ цэнэтэй цэнхэр усаа үл хайрлаж, алт нүүрс газрын тос уул уурхайг шүтдэг тэнэг үзлээсээ салцгаа. Алт нүүрс уул уурхай чинь зөвхөн эдийн засагт чухал болохоос амьдралын баталгаа биш,. Хүмүүс цаасан мөнгөгүй эдийн засаггүй алтгүй нүүрсгүй уул уурхайгүй аж үйлдвэрлэлгүй хөгжилгүй хотгүй амьдарч чадна оршин тогтнож чадна. Харин хүмүүс усгүй ойн модгүй ногоон байгальгүй амьдарч чадахгүй оршин тогтнож чадахгүй.