Хөгжингүй улс орнуудын айл өрхийн хамгийн их зардал гаргадаг зүйл нь хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх. Ихэнх айл өрх хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хүүхэд төрсөн цагаас нь хуримтлуулж эхэлдэг. Зарим улсад иргэддээ хүүхдийнхээ сургалтын мөнгийг хуримтлуулахад нь дэмжлэг үзүүлсэн урамшууллын программ гapгaж тусалдаг.
Эцэг эх, гэр бүлийн цуглуулсан мөнгөнөөс гадна сургалтын төлбөрийг төлөх өөр хоёр арга байдаг нь нэгд банкны бага хүүтэй зээл, хоёрт Засгийн газар, сургууль, аль нэг байгууллагаас тэдний шалгуурыг давсан оюутанд суралцахад олгодог тэтгэлэг юм. Эдгээр нь очих эзэндээ л очдог. Харин манай улсад одоо мөрдөгдөж буй Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж нь хэн сайн бичиг баримт хөөцөлдөнө, хэн танил тал ихтэй байна тэр хүмүүс хамрагддаг болохоос яг очих эзэндээ тэр болгон хүрч чаддаггүйг бид хангалттай харсан, сонссон, бүр зарим нь оролцсон байдаг.
Гэтэл манай улсад хүүхдээ дээд боловсролтой болгоход хангалттай мөнгө зарцуулж байгаа юу. Монголын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг өндөр гэж үздэг ч дэлхийн хөгжингүй орны жишигтэй харьцуулахад хэтэрхий бага юм.
Дээрх графикаас харахад дундаж амьдралтай хүмүүс сарын цалингаасаа нэг ч төгрөг авахгүй сургалтын төлбөртөө өгөхөд Харвардын их сургуульд сурах хүн 16 сарын, Оксфордын их сургуульд 5.8 сарын, Австралийн их сургуульд 5.2 сарын, Сингапурын их сургуульд 7.09 сарын, МУИС-д 2.5 сарын цалингаараа тус тус суралцах боломжтой байгаа нь Монгол Улсад сургалтын төлбөр дэлхийн жишгээс бага гэж дүгнэхээс аргагүй юм.
Хөгжилтэй орнуудын сургуулийн сургалтын төлбөрийг төлөх дундаж хугацааг олоход 8.4 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө хэрэгтэй болж байгаа бол Монгол Улсад ийм хугацааны орлогоороо сургалтын төлбөрөө төлж эхэлбэл сургалтын төлбөрийг наад зах нь 2200.0$ болгож байж дэлхийн жишигт дөхөж очих хэмжээнд хүрэхээр байна.
"СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ЗОРИГТОЙ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ" ГЭЖ МУИС-ЫН БАГШ НАР ҮЗЭЖ БАЙНА
Сургалтын төлбөрийг зоригтой нэмэх хэрэгтэй. Сургалтыг либералчлахаас реформыг эхлэх хэрэгтэй, тэгвэл аяндаа бусад зүйл нь цэгцэрнэ (МУИС-ийн мэдээ 2008:25) гэж МУИС-ын багш нар үзэж байна.
Сургалтын төлбөр бага учраас үнэхээр боловсрол олж авахыг мэрийгч хичээнгүй оюутнуудаас гадна бага төлбөр, хөнгөлөлтэй орон байр, зугаа цэнгэл, хоолонд болж олон залуучууд хот, мужийн коллеж, их сургуулиудад татагдаж ирдэг. Тэдний хувьд коллеж нь дунд сургууль, ажил хийх хоёрын хооронд амсхийх тааламжтай газар байдаг. Хичээлд суух, шалгалт өгөх, зэрэг хамгаалах нь тэдний хувьд энэ сайхан газар цаг нөхцөөсний төлбөр болохоос сургуульд сурч байна гэдэг тэдний гол зорилго биш (Фридман, 2007, р.121).
Одоогийн байдлаар Засгийн газраас төрийн сургуулийн төлбөрийн хэмжээнд зохицуулалт хийж байгаа. Бакалаврын өдрийн сургалтын төлбөрийн жилийн дундаж хэмжээ төрийн өмчийн сургуульд 817.9, төрийн бус өмчийн сургуульд 900.7 мянган төгрөг байна (БСШУЯ, 2012). Хэт зохицуулагдсан нийгмийн өвчнөөс хувийн сургалт ч салангид байж чадахгүй байна (Фридман, 2007, р. 121).
1990 оноос улсын их сургуулиудын санхүүжилт, ялангуяа судалгаа явуулдаг боловсролын байгууллагуудын санхүүжилт дэлхий нийтийн хэмжээгээр эрс буурлаа. Өнөөдөр барууны орнуудад дээд боловсролын салбар нь санхүүгийн шийдвэрлэвэл зохих олон асуудалтай тулгараад байгаатай санал нэгдэх ажиглагч, судлаачдын тоо цөөнгүй байна (Finney.JE, 1997).
Тиймээс төрөөс оюутнуудын сурах үйл явцыг дэмжиж, боловсролын чанарыг сайжруулахын тулд төлбөрийг дэлхийн жишигт хүргэж, санхүүгээр дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй байгаа юм.
ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨР АМИА ЗОГООХ ТӨДИЙ БАЙНА
Төрөөс сурах чадвартай ч санхүүгийн боломж тааруу оюутнуудыг боловсрол эзэмших тэгш бололцоогоор хангах, тухайн сургуулийн санхүүгийн асуудлыг шийдэхээр олон эх үүсвэрийг ашигладаг. Тухайлбал, оюутны сургалтын төлбөр болон улсын татаасаас гадна доорхи төрөл хэлбэрүүд байна. Үүнд:
1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хавдив, тусламж, бэлэг;
2. Зохиогчийн эрх, патентын үнэ;
3. Зээлийн хөрөнгө;
4. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын санхүүжилтэд зориулсан хөрөнгө;
5. Гэрээт ажил, үйлчилгээ, аж ахуйн бусад үйл ажиллагаанаас олсон орлого;
6. Хэвлэл, компьютерийн программ зэрэг үйлчилгээний хөлс;
7. Бусад эх үүсвэр.
Дээрхээс манай улсын их, дээд сургуулиуд хангалттай ашиглаж чадахгүй, зөвхөн оюутны сургалтын төлбөрөөр амиа зогоох төдий байна. Гэтэл гадаадын хөгжингүй орнуудын их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөөс илүү бусад эх үүсвэрийг илүүтэй ашиглан санхүүжилтын асуудлаа шийдэж байна. Жишээлбэл, Калифорнийн Их сургууль нэг тэрбумаас илүү долларын хандив цуглуулах компанит ажлыг зохион байгуулж байсан байна. Харин Харвардын Их сургууль 2,1 тэрбум долларын хандив цуглуулах зорилготой. 1990-1995 оны хооронд Америкийн их сургууль, коллежуудад оруулсан хувийн хандив 12,7 тэрбум доллар буюу 30 хувиар өссөн байна. Энэ хугацаанд төгсөгчдийн хандив 42 хувиар нэмэгдсэн байна (Finney.J.E,1997).
Эдгээр хандиваар цугласан мөнгийг манай улс шиг оюутан бүрт зүгээр тараагаад өгчихдөггүй. Харин оюутнуудын дунд өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр зарлан бусдаасаа сайн сурч байгаа манлайлагч оюутнуудын сурах үйл явцад зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, жинхэнэ эзнээ олж чаддаг гэсэн үг. Мөн уг тэтгэлэгт хөтөлбөр нь оюутны сурах идэвхэд маш эерэгээр нөлөөлж, тухайн оюутны амьдралд жинхэнэ хөрөнгө оруулалт болж чаддаг.
ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРТЭЙ ТЭНЦҮҮ, ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙ "ЧЕК" БАЙВАЛ ЯМАР ВЭ?
Дэлхийн улс орнуудын зүгээс оюутнуудад тэгш боломж олгох, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор зээлийг их ашиглаж байна. Тухайлбал, Гана, Шинэ Зеланд, Канад, Унгар зэрэг орон оюутнуудад сургалтын зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэлээд амжилттай явж байна.
Монгол Улсад төрөөс оюутнуудад өгч буй санхүүгийн дэмжлэгийн үр нөлөөг сайжруулахын тулд "Тэгш боломж-Шударга өрсөлдөөн-Шилдэг оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд доорх зүйлийг хийх шаардлагатай.
Оюутны нэг жилийн сургуулийн сургалтын төлбөртэй тэнцүү хэмжээний эргэн төлөгдөх нөхцөлтэй "Чек" (эрхийн бичиг)-ийг бий болгоно. Энэ "Чек" нь оюутны сургалтын төлбөрийг орлох эрхтэй өөр зүйлд зарцуулагдаж, ашиглагдаж болохгүй байхаар тооцож хийнэ. Уг "Чек"-ийг наад захын шаардлага хангасан их, дээд сургуулийн оюутнууд бүгд хамрагдах тэгш бололцоотой байна. Гэхдээ шударга, өрсөлдөөнөөр буюу тодорхой шалгуураар өрсөлдөж хамгийн өндөр үнэлгээ авсан оюутнууд хамрагдах эрх нээгдэнэ.
Шалгуур нь нэгдүгээр курсэд орж байгаа оюутнуудын хувьд "Ерөнхий шалгалт"-ын оноо, хоёрдугаар курсээс дээших оюутнуудын хувьд дүнгийн голч, сурч байх хугацаанд гаргасан амжилтууд байж болно. Тухайлбал "Чек"-ийн зээлд хамрагдан сургалтын төлбөрөө төлж сурсан оюутнууд нэг жил сураад амжилттай сурч, шалгууруудыг (Эрдэм шинжилгээний хурал (ЭШХ), мэтгэлцээн гэх мэт уралдаан, тэмцээнд дор хаяж 1-2 удаа амжилттай оролцсон байх, сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх, голч дүн 2.4 -өөс дээш байх) хангаж чадвал дараа жил дахиад хамрагдах эрхтэй болно гэсэн үг. Шалгуурыг хангахгүй бол оронд нь өөр шилдэг оюутанг шалгаруулан оруулах зарчмаар явагдана.
Энэ бүгд нээлттэй цахим хэлбэрээр явагдах ёстой. Тухайлбал ерөнхий шалгалтын оноогоор оюутнуудыг жагсаадаг шиг жагсаагаад хамгийн өндөр оноотой нь "Чек"-ийн зээлд хамрагдах эрх авдаг байх. Энд орох чадвартай оюутнууд хамрагдаж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт, шалгалтыг ажиллуулна. Мөн мониторинг байнга хийнэ.
Тухайн "Чек"-ийн зээлд хамрагдаад сурч байх хугацаандаа бусдаасаа илүү амжилттай сурч чадвал (Сайн дурын үйл ажиллагаа, ЭШХ, мэтгэлцээн, олимпиад гэх мэт үйл ажиллагаанд дор хаяж 1-2 удаа амжилттай орсон байх, голч дүн 3.5 -аас дээш байх гэх мэт) зээлийн эргэн төлөлтийг хагас болон бүтнээр нь төр хариуцах. Ингэснээр төрөөс үзүүлэх тэтгэлэг, хөнгөлөлт сурлагатай, чадвартай, авъяаслаг оюутнуудыг дэмжиж шударга өрсөлдөөн бий болгон оюутны сурах идэвхэд сайнаар нөлөөлнө.
Энэ хөтөлбөрийг бодитоор нь хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн хувьд, институтчиллын хувьд, санхүүжилтийн хувьд, хяналтын хувьд, зохион байгуулалтын хувьд цогц арга хэмжээг авах хэрэгтэй байгаа юм.
ҮНЭ ДАГАЖ ЧАНАР, ӨРСӨЛДӨХ ЧАДВАР САЙЖИРНА
Оюутны сурах идэвх, хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, төрөөс дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогыг оновчтой болгох, цаашид дээд боловсролын салбарын шинэчлэлийг үр дүнтэй үргэлжлүүлэх өөрчлөлтийн хүрээнд
1. Өнөөгийн сургалтын төлбөрийг дэлхийн хэмжээнд ойртуулах (2200 ам доллар болгох),
2. Төрөөс бүх оюутнуудад тэгш боломж олгох замаар нийт оюутнуудад зөвхөн эргэн төлөгдөх, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн үйлчилгээг санал болгох хэрэгтэйг онцоллоо. Ингэснээр оюутнуудын дунд өрсөлдөөн бий болж жинхэнэ утгаараа оюутны сурах идэвх сайжирч, дээд боловсролыг хөгжүүлэх, оюутнуудыг дэмжих, монгол Төрийн бодлого жинхэнэ утгаараа бодит биелэлээ олох болно.
"IRIM" судалгааны хүрээлэнгийн Судлаач Л.Мөнхбат
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Zero tuvshnii surgalttai, deerees ni ouytnuud ni surah yamar ch ermelzelgyi , hicheelee taslaad PC game-d dontson, esvel umhiirtloo untaad l baij baidag... estoi muu heleh yg olodhgyi bainaa, tgd yaj ichehgyi tolboroo nemne gej helj chadna ve! Gadaadad ondor bolovsrol ezemsheed, eh orondoo gaigyi bolovson huchin toryyleh geed ochihoor ajild avahgyi. Ooroos ni ulyy heltei ustai hun ochihoor huuchinsag uzeltnuud yhtlee ataarhana. Tegeed Englisheer zaah ni muu hel MGL oor hicheel zaaj chadahgyi bagsh naraar TIS MYUS duursen baina lee
2200 tolood mgl-d surch bsnaas gadaadad surval saihan orchind ih demjlegteigeer surna shuu, sain sudalbal unegui surguuliud ch bna. zovhon unaanii zardal 200 orchmiig gasa jild tolood boloo.
ooroor helbel germanii ulsiin ih surguuli-d tegj surch bolno, gantshan sar buriin amjirgaaniihaa mongoo l ooroo oloh yostoi, surgaltiin tolbor bsan ch saya shine nam yalaad tolboriig butsaagaad boliulchihsan, gehdee ali oron nutagt n surch bgaagaas ih yum shaltgaalna
heden maitsag shaahaitai bagsh nariinhaa medlegiig shinechlehgiugeer tolbor nemeh ni utga baga youmdaa
delhiin jishigt hursen tolbor 2200 baidag baij harin delhiin jishigt hurtel bagshlah bagsh ni haa baina . englisheer betgii hel mongolooroo heden oguulber tabij chadahgiu heden otolson budliu obogchuud huuchin surah bichig huulsan shig suuj baina he he he
Эхлээд сургуулиуддаа стандарт, зэрэглэл тогтоох хэрэгтэй. Төгсөгчдийн хэдэн хувь нь ажилтай болдог, багш нарын чанар, хичээлийн чанар г.м-р түүний дараа сургууль бүр хичээлийн чанараа хэрхэн сайжруулах вэ гэсэн төсөл, төлөвлөгөө, шаардлагатай төсөвийг сайтар хянаж үзээд сургалтын төлбөрийг ялгавартай тогтоох хэрэгтэй. Гэхдээ сургалын дүн нь сайн боловч эцэг эхийн орлого муу оюутнуудын хүсэлтийг хүлээн авч сургалтын төлбөрийг хөнгөлөх шударга системийг бүрдүүлэх шаардлагатай.
Bugdiig ANU tai zuirlej baihaa bolimoor yum, manaihan her chanartai bolovsrol olgodog bolood ingej yariad bainaa...Bagsh nar ni oyutnuudaasaa door medlegtei surguuli gej mungu olohiin tuld ajlaa hiideg bolson niigemd tiim undur tulburtei baih ni zohimjtoi gej uu...Ehleed chanaraa saijruulchihaad naadhaa daraa ni yari
German uls ih deed surguulid olon saya oyutnuud une tölbörgui surch baina.Getel mongol uls 2,7 saya hun amtai,tuunees hed ni ih deed surguulid surah ve?Mongol uls yaduu,humuusiin zalin mash baga,amidraliin örtög öndör,getel yuugaaraa huuhdee surgaj,yuugaaraa ene öndör tölböriig tölöh yum be?öndör deed bolovsroltoi,sain bolovson huchin bol uls ornii ireeduid mash chuhal.ene bol zasgiin gasariin nen darui hiih bodlogo baih estoi.Buh shatnii bolovsroliig une tölbörgui bolgoj uls orniihoo ireeduin högjild tom höröngö oruulalt hiih zag bolson bishuu!!!!
bur esergeer turuus 100% daaj chanarjuulaad tugssun tsuun sain mergejiltnuudee uls orondoo togtooj hugjil devshild ashiglah n'hamgiin zuv.
Monkhbataa yamar grafikaas kharakh um be? Deerhi grafikaas karakhad... geed bichsen bna. Uygaa khuulchikhsan um.
Sonin deer grafik ni baigaa
Ulsiin surguuliud unetei baih albagui shuu dee. Augaa ikh German yamar tolborteigeer oyutan surgadag bilee. Ulsiin surguuliin tolbor ali ch ulsad hyamdhan baidag.
MUIS-iig harvard kembridg-tei harizuulaad baihdaa yadgiin. Bolij uz. Tertei tergui ulsiin mongon deer baigaa surguuli ulsaasaa tetguul. Unetei bolomsrol olgoj chadaj baigaa yum uu?
chanargui olon ikh deed,xybiin surguuliuudiig xaax tsag negent bolson.Bolobsroloor bizness xiisen nuxduud stop,xudalch xund bukh mongolchuud ikh deed surguuli tugsuud,ajilgui,deed surguuli tugssun tseverlegch l bolj bna
Хямдхан юм чанаргүй байдаг. Чанаргүй юмыг үнэтэй болговол хэн ч авахгүй хаягдал болно. Чанаргүй юм угаасаа л хэрэггүй шүү дээ. Хаягдал л болох ёстой. Тиймээс их сургуулиудын төлбөрийг чөлөөтэй болгох нь зүйтэй. Дундаас нь төр оролцоод зах зээлийн хатуу хуулийн үйлчлэлийг саармагжуулаад байна. Сайд, гишүүдийн хувьд аль болох олон залуус оюутан болж, эцэг эх, залуус сэтгэл хангалуун үлдэж сонгуульд олон санал өгөх нь л чухал байгаа. Боловсролын чанарын асуудлыг сөхөхөөс тэд маш их эмээж байгаа. Харин компаниуд монголын боловсролын чанарыг сайн мэдэж байгаа тул "Дээд боловсролтой цэвэрлэгч, жолооч авна" гэх мэт даажинтай зар тавьдаг.
Харин компаниуд монголын боловсролын чанарыг сайн мэдэж байгаа тул "Дээд боловсролтой цэвэрлэгч, жолооч авна" гэх мэт даажинтай зар тавьдаг... тэр кампанийн захирлууд чинь өөрсдөө боловсролыг үзэн яддаг харанхуйчууд шүү дээ
ene zohiolch zuwhun gadaad hunii bichsen niitleluuleed dandaa ishlel tatsan baih yum. mongoliin heden hun ni 2200 USD huuhdede tulj chadahiig bodson yum bolow uu? mongoliinn talaas iluu huwid ene mungu chini tulj chadahgui mash tom asuudal gedgiig medej baigaa yum bolow uu?
oyutnaas awh munguu yarij baihaas, ehleed surgaltiin chanar, bagsh nariin erdem boloswrol, chadwariig ter ishlel tasan ornuudiinhaa professor, doktoruudtai harizuulah heregtei. mongoliin basgh, prof, doktoruud uneheer tolgoidoo tedentei neg tuwshind ochij baij, oyutnaasaa 2200 USD neheh heregtei.
Sain. bolobsrol olgoh gebel tolboroo nemeed bagsh naraa chanarjuul. Ih deed sursuuliin bosgo onoog ondor bolgoh. Hubiin ih surguuliig tatan buulgah. Harin hubiin dund surguuliig demjih. Bagsh beltgedeg surguuliin chanart anhaarah.
bi 10 jilin umnu ih surgulin erh zuin angin 2r kurses chulu awch turin tusgai alband ajillaj ihelsen yum l da.haramsaltai irgej surj tugsuj chadagui 10 jil ungurche.manai angin dund dun awdag zalu tugsud bagsh bolchihson bagshilj bh yum ih sonin shu.ter dara ni onts surdag bolson yum bolowu.teren shig humus ih tsalin awch saihan amidrah gd ard tumni huhdudin tulburig nemeh gd bga yum bh da.amerik gj bichje.ene jil angli surgaltara tergulj bn.2 t amerik orj bn 3 nederland orj bn.bi nederland ulsad amidrad nilen olon jil ungurch bn.ene uls delhid surgaltara 3 t orj bn nugu 2t orod bga amerikud end irj surah yum.nuhtsul ni sn bolod tegdeg bh l da.germanchud ch end mash iher surj bn.surgaltin tetgelegt hamragdah mash olon hutulburud bh yum.getel mgl delhid hede orchod tulburu nembel surgalt saijran gd bga yum be.hedi boltol ingej munhaglad bh yum be.hedi boltol arai ch muu tugssun oyutnud bagsh hih yum be boliosoi.terni orond nad zawan olon ih surgulia tsegtsel gj zuwulmur bh yum.
10000 оюутан 2200 бол 22000000 22 сая доллар. жилийн дараа ни оюутнууд ажилтаой байж чадах уу эсвэл манаач хийхуу
хэхэхэ юу нь нэмэх вэ? харин багасгах хэрэгтэй. Боловсролыг дээд зэргээр олгох байтал оромдсоор байгаад төгсгөдөг. Америкт боловсролыг маш их дэмждэг. Мөнгө талдаа тэд анхаардаггүй, гол нь юу сураад гарчихаваа гэдгээр сургуулийг дүгнэдэг. Манай ялангуяа Хүмүүнлэг, МУИС, Боловсролын их сургуулиуд арай дэндүү байдаг. Сургалтын чанар огт байхгүй, тал хувь нь гаднаас ирж цагаар заадаг багш нар. Шалгалтанд нь унагааж, кредит нэмж төлүүлэн мөнгө олдог. Оюутны Холбоо гэж хэдэн дүндүүк гарууд. Монголын Залуучуудын Холбоо гэж юу хийдэггүй, юу хийхээ ч мэддэггүй хүмүүсээр ширээ дүүргэсэн. Зөвхөн ашгийн байгууллага болчихсон. Жаст Ойл гээд нефтийн акуль нь Залуучуудын Холбооны байрны эзэн нь болчихсон. Уг нь энэ Холбоо маш их зүйлийг санаачилж залуучуудын асуудалд гүнзгийхэн ороод асуудал шийдээд ябвал зүгээр юм. Дэндүү өндөр үнээр өрөөгөө түрээслэж мөнгө сааж суудаг авгай нар, залуус дүүрэн байх юм. БШСЯ гэсэн дорвитой юм хийхгүй, оюутны эрх ашгийг хамгаалсан ганц ажил хийсэнгүй. Оюутнууд аа, Та нар ч гэсэн асуудалтай, жаахан мөнгөтэй ирчихээд архидаж, завхайрч шоудсаар байгаад төгссөн болоод гэртээ очоод ажилгүй, гэрий буг болдог шүү дээ. Муухай Монгол зангаа бүгд хаяарай
Гадаад орны сургалтын төлбөр өндөр байдаг нь тэр орны цалин хангамж өндөр байдагтай холбоотой шүү дээ Манайх шиг бага цалинтай газарт одоогийн энэ үнэ ахдсан дүн шүү дээ Сургалтын мөнгийг нэмнэ гэвэл чанартай сургалт явуулах сургуулиа төгсөөд ажлын байр бэлэн байх бол яаж ийгээд хүмүүс төлөх байлгүй дээ Өчнөөн олон сургууль ижэл мэргэжлээр төгсгөж байна шүү дээ
ehleed surguuliudiinhaa aurgaltiin chanar, ervvl orchin, hangalttai technique tuhuurumjtei esehiig sain bodoh heregtein busuu. surgaltiinhaa tulburiig delhiin hemjeend oirtuulah yum bol chanariig ni saijruulah heregtei l bn da. tegvel hen ch gsn mongolsoo suraad amidarmaar l bn. hen ingej ger ornoosoo hol irj ochihod ch hetsvv ingeed bj bdagiin. ene hvn surgaltiin tulbur nemseneere tsalin ni nemegdene gj bodson yum bish biz de. tomoohon anduural bn da.
uneheer undur tolbor tolvol chanartai bolovsrol l nehne shdee, iluug shaardana, chaddag n zaaj oilgoh, butsaagaad ashiglah chadvartai ni suraltsana ter n ch zov bolson boloogui bugd surj yaadii. Tolboroo uneheer nemchvel chaddag n surna chaddag ni ajilna, chadaj bgaa ni chadsan shig amidarna hoyoriin hoorond hudlaa unen surguuli togsson yum jin ajilmaar bn jolooch, hudaldagch bsan ch hamaagui gj ulaarahgui blgui dee, harin busd ter Pc, arhi, tamhinii dontonguud noirondoo diildsen tejeever huuhduud busad sn suraad sn yavj bgaa negneesee neg bol ulger jishee bolj suraltsaj hun shig bolno guu bol tgd l TEJEEGCHEE ALDVAL YAANA BOLNO bzdee oor yahiin
10 jile togsood kollej bln ih deed surguulid orj chdhgui olon ohid zaluchud bna mongolin ireedui blsn zalus maani mdleg bolowsrolgui mergjilgui gd ajil awahgui bna zarim 1 n suray gd tolbor bhgui eej aaw tolj chdhgui oro ajilaad tolboro hine gher nas ywaad dundaj ymda gd kollejid oroh gser btal nas zaasan tgd l ireedui bs l bvrheg blj bga ymda jil ireh tusam ard tvmni amidral hvnd l blod bh ym ndad hvrtel shantrah ve grj bna yaae da mongolchuud mini de