Баку болон Ереван хоёрын хооронд энхийн хэлэлцээ ахицтай үргэлжилж байгаа энэ үед Москва Өмнөд Кавказ дахь нөлөөгөө сэргээх оролдлого хийж байна. ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Арменийн Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Армен Григорянтай уулзаж, Кавказын нөхцөл байдал “байнгын анхаарал шаарддаг” хэмээн мэдэгджээ.
“Бидэнд цагийг олох нь чухал. Кавказ болон Өмнөд Кавказын бүс нутагт гарсан сүүлийн үеийн үйл явдлууд хамтран зөвлөлдөхийг шаардаж байна” гэж Шойгу онцолсон байна.
Арменийн тал харин уулзалтын төлөө талархал илэрхийлж, “холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцахад бэлэн” гэдгээ мэдэгджээ.
Ийнхүү Москва энхийн хэлэлцээний шинэ шатанд хүрч буй Баку, Ереваны хоорондын харилцаанд дахин идэвхтэй байр суурь эзлэхийг эрмэлзэж байгаа нь ажиглагдаж байна.
Х.Цэцэнноров
Эх сурвалж: minval.az
Лхагва - 11 сарын 05,
2025

Сэтгэгдэл2
ОРСЫН ЗАХ ХЯЗГААР ТӨВ АЗИД НӨЛӨӨГӨӨ СУЛРУУЛЖ АМЕРИК БАРУУНЫХАНД ЗАЙ ТАВЬЖ БОЛОХГҮЙ ЗҮҮНИЙ" ҮЗҮҮ ОРОХ ЗАЙГҮЙ АХАН ДҮҮС АМЬДАРЧ ИРСЭН ПАДЕСТИН БОЛОХЫГ ХЭН ХҮСЭХ ВЭ
“”””Ёстой даахгүй нохой булуу хураанаа”””гэж,,,,