БНХАУ бол хагас коксыг металлурги, химийн инженерчлэл, зарим бүс нутагт ахуйн түлш болгон өргөнөөр ашигладаг үйлдвэрлэгч, хэрэглэгч улс.
БНХАУ-ын хувьд 2017 оноос эхлэн хагас коксыг туршиж хэрэглээнд нэвтрүүлжээ. Үр дүнд нь тухайн жилдээ Хятадын хотуудад утаа хоёр дахин буурч, Бээжин агаарын бохирдлоос гурван жилийн хугацаанд салжээ.
Тэгэхээр хагас кокс нь олон улсад аль хэдийн туршигдаж, хэрэглээнд нэвтрээд, үр дүнгээ өгөөд эхэлсэн түлш юм. БНХАУ-д 650-750 хэмд жигнэж, хагас кокс гаргаж авдаг үйлдвэр олон байдаг. Хагас коксоо нунтаг болон ширхэглэгт гэх хоёр хэсгээр ялгана. Нунтаг хэсгээр нь иргэдийн хэрэглэх түлшийг хийдэг бол ширхэглэгт хэсгийг нь гангийн үйлдвэрт нийлүүлдэг ажээ. Хятад улс коксжуулсан нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч орон юм.
Г.Бямба
Бямба - 03 сарын 28,
2026
Сэтгэгдэл8
Нээрээ л 1990-ээд оны дундуур Хятад руу явахад аймаар л утаатай байдаг байсан даа.
бээжинд суралцсан арван мянган инженер чинь одоо мэдсэн үү дутуу байна
Худлаа бичлэг бн. Хагас кокс ер нь бараг хамаагүй
Хятадын Монголын коксжих нүүрс түлж утаагүй болоод монголчууд Хятадын хортой шахмал түлшийг түлээд хордоод угаартаад эрүүл мэнд амь насаараа хохирч байна
Худал шааж байна. Хятад оросоос байгалийн хий авдаг болсон болохоор утаа эрс буурсан.
Дулаан бүлээн газрын юм хүйтэн газар тохирохгүй энэ өвөл Нямкаг барьж иднэ биздээ
Shine tulsh uneheer sain baina. Harin heden ailiin zuuh hailaad asuudal uusgeh bol. Nuguu taraasan zuuhnuudiin hed ni uvliin idshind yavsan bol
Худлаа ярьж,бичихдээ бас нэг хэмжээтэй баймаар байна Бээжингийн утаа буурсан цэлмэг өдрийн тоо нэмэгдсэн гэхдээ гол нь утаа ихтэй ойр орчмын үйлдвэрүүдээ Бээжинд утаа орж ирэх бүсээс бүрэн гаргасан нь үндсэн шалтгаан гэж өөрсдөө ярьж бичдэг