11-р сарын 4-ны үдээс өмнө Бээжингийн ардын их хурлын ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин нар уулзжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Оросын харилцааг хамгаалж, бэхжүүлж, хөгжүүлэх нь хоёр талын стратегийн сонголт юм.Хоёр тал харилцан хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийн зэрэгцээ эрчим хүч, дэд бүтцээр харилцан холболдох, хөдөө аж ахуй, сансар судал зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, улмаар хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг шинэ бизнесийн загварын хамтын ажиллагааны боломжийг судлахын зэрэгцээ хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгож, мөн хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлж, хоёр орны нийгмийн бүхий л салбарын илүү олон хүмүүсийг Хятад, Оросын найрсаг хамтын ажиллагаанд оролцуулах ёстой" гэв.
Михаил Мишустин хэлэхдээ, "Оросын тал Хятадтай хамтдаа хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, худалдаа, эдийн засаг, технологи, эрчим хүч, хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо улам нягтруулж, олон талт зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг илүү их үр дүнд хүргэхэд бэлэн байна" гэсэн байна.
Г.Бямба
Бямба - 03 сарын 28,
2026
Сэтгэгдэл5
Хятад, Орос хоёр бол Улаанбаатарын ундны ус болох туул голоор наймаагаа хийхийг ёстой чадна шүү. Манай энэ хэдэн хөлдүү дарга нар худал хэлж байгаад туслах биз.
хойт мөсөн далайн эргээр цас мөс хайлаад олень цаа буга идэх уух хөвд усгүй болоод байна баавгайд ч идэх юмгүй
мищустин бол яг ленин шиг харагдаж байна тува улаангом руу төмөр замаа хэзээ тавих гэж байнаа
Монголоос тува хүртэл төмөр зам барихыг тувачууд хүлээж байгаа. Орос туваг зүгээр хаясан.
Энэ 2 их гар барих тутам монголд тийм ч сайн биш