УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр уулзлаа.Түүнийг Монгол Улсын БХЯ-нд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлж, хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм. Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр тэргүүтэй АНУ-ын Батлан хамгаалах салбарын зочид Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ноён Др.Марк Т.Эспэрийг хүндэтгэж, түүнд адуу бэлэглэсэн. Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр хэлсэн үгэндээ "Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Цаашдаа ч энэ харилцаа улам батжиж, өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна" гэсэн юм. Тэрбээр ярианыхаа төгсгөлд " ... Намайг хүндэтгэж морь бэлэглэсэнд би маш их баяртай байна.
Энэ морийг манай улсын эрэлхэг генерал Жеорж Маршалын нэрээр нэрлэе. Учир нь тэр хүн Дэлхийн II дайны дараа Хятад улсад цэргийн үйл ажиллагаанд оролцож байхдаа монгол адуу унаж байсан түүхтэй" гэв.
Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд морилж, монголын эртний түүхтэй танилцаж, дурсгалын зураг татуулсан юм. Др.Марк Т.Эспэр нь 1964 онд төрсөн, АНУ-ын Цэргийн академийг ерөнхий цэргийн офицероор төгссөн бөгөөд 1990-1991 онд Персийн булангийн дайнд оролцож явсан эрхэм аж. Тэрбээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөснөөр АНУ-ын 27 дахь Батлан хамгаалахын сайд болсон.
Э.Сүрэн
Сэтгэгдэл0
Хүн гэдгээ мэдэх болсон Америк Монгол хүмүүс хүн төрөлтнөөс тасарж бурханы сургаалийг үргэлжлүүлэг Бусдад үлгэр жишээ болтугай
Tarhi chini ugaagdsan bn!!!!!!!!!! Buu solior!!!!!!!!!!!!!!!!
Good
Зурган дээр наанаасаа хоёр дахь хүн болох хурандаа Хоохдойн Батсайхан гэгч авлигачаасаа БХЯ салах болоогүй юм уу, цаана мөн дөрөв дэх хүн болох Сайханбаяр генерал авлигачаасаа салмаар юм.
Оросжсон Оркууд кириллээсээ салж латинд шилжих болчихоод байна.Орос кирилл бичигтэйгээсээ болж Жеорж Маршал гэж бичиж алиатаж байгаа юм.Кирилл үсгээс болж хатуурч исгэрсэн аялгатай болсон Төв Халх аялгуу одоо дүүрчээ дүүрч.Орос пизда-г Монгол хэлнээс хөөх аян өрнүүлэх хэрэгтэй.
Тангарага оргосон цэрэг эр авлига авдаг юм уу , аль эсвэл арын хаалгаар ( МА(х)Н- н !) генералдаж - авлигачин генералууд нь Нямаа Энхболдыг тойрон хурээлчихсэн юм уу ... ?! Тэгээд АНУ маань авлига , ардчилал хоерыг авь адилхан ивээн тэтгэдэг болж байна уу ...
George Catlett Marshall гэж англиараа бичсэнийг БХЯ анхаарна уу. Үг үсгийн буруу орчуулгын алдаагаа засна уу. Жорж Маршалл
Түүнээс гадна, "бэлгэнд" гэж буруу бичсэн байна. "Бэлэгт" гэж алдаагаа зас.
Хахуул авилга идсэн цадсан тарган гахай царайлсан дарга нараа зайлуулаач
40 Генералтай Америкийн БХ сайд 170 Генералтай Монголын БХ-н дарга нарын хажууд жолдож байна. Манайхан тарга тэвээрэг сайтай,гэдэс гүзээ том,үс зүс тослог, нүүр царай сүрлэг байна. Дарга үндэстний Цэрэггүй армийн цол олголтонд Олон улсын жишгийг дагах цаг болчихож. Монголын армид үсрээд 2 бригадын Генерал,5 хурандаа л байх боломжтой.Бүх ахлах офицер генералуудаас биеийн тамир,зэвсэг эзэмшилтийн шалгалт авдаг болох шаардлагатай.3 км гүйж,5 суниаж чадах Генерал Монголд бол байхгүй. Америкт эсрэгээрээ!
Монгол цэргийн еслолын хувцсыг харахаар гамин цэргүүд санаанд ороод байх юм.
Хужаа лаазаар хийчихсэн дуулга,орос калпийтай өмд, гуталт муурын гутал хослохоор Монгол л болох ёстой доо! Алиалагчдын хүндэт харуулын хувцасыг барьцтай, амьдралд ойр уламжлалаа дагасан болгож өөрчлөх болсон.Орос социализмаас угшилтай Модон морин сүлдийг зүгээр халах хэрэгтэй.Занабазарын соёмбо болгосон Хүннүгийн үеэс Монголчуудын билэг тэмдэг болж ирсэн гал нар сарыг эргүүлж Төрийнхөө сүлд болгох ёстой.
Эдгээр тарган гахайнууд бугд идэж ууж баяжсан, мордостэй новшнуудыг бугдийг цолж байж арми цэвэршинэ!!!
хүн амд ноогдох генерал хурандаа цолтонуудаараа дэлхийд бүр харь гаригтач нэгт орон манай улс
1sonirholtoi um bichie.USA-n G.Bush euk-iig Mongold ailchlahad ter belgiin mori avahgui gesen um.Uchir ni tuund uguhuur Gadaad Yaamnaas beldsen mori ni tednii AN-iin State Secretary asan Madeleine Albright-iin belgiin mori hardag malchin ailtai hursh zergeldee bdg baij.AN ni G.Bushiin BH-tai surguldugch Nam aj.
Bi meregjliin hun ch ter ued US-d engiin irgeneer amidarch bv.Belgiin morinii bolon ailchlaltiin asuudal bureer nad ruu handahad ni manai buhel buten Gadaad Yamnaas asuu,DC- d baigaa manai Mongol Elchin Saidiin Yamnaas asuu geed l butsaadag bv.Turk-t odoo suugaa Bold geech elchin.said bv.Olon asuudliig ni barag huviaaraa chigluulj ugsund odoo 1-hen "morinii" asuudal"-aar tuslaach gehed ni haa holiin Amerikaas
...haa holiin Amerikaas huviaaraa Mongold bgaa tanidag huneeree damjuuln tsagiin zuruu-g ch haihralgui udur shunugui utasdaj baij ter moriniih ni talaar unen,battai,Reliable medee ugsun chin mash ih bayarlasan ch, tiim bol Mori Avahgui gdg bn shdee.Argaa barj Manai undesnii ulamjlal shuu,hundetge,zaaval AV gelee.Hahaha.Ingeed avaagui.Manai yaamduud mash muu ajillasan bdg shuu.Daraahan ni Behbat geech elchin saidaar ochson bdg.Manaihiig China-tai davhar hariutsdag hun utasdaj tanai elchin s.yaam" haagdchihsan" um uu,1asuudlaar tuslaach gehed ni untaj bgaa um baihdaa gj heleltei bish ter ASUUDLAAR ni duugui l tusalsan daa.......
Тэрбээр ярианыхаа төгсгөлд “... Намайг хүндэтгэж морь бэлэглэсэнд би маш их баяртай байна. Энэ морийг манай улсын эрэлхэг генерал Жеорж Маршалын нэрээр нэрлэе. Учир нь тэр хүн Дэлхийн II дайны дараа Хятад улсад цэргийн үйл ажиллагаанд оролцож байхдаа монгол адуу унаж байсан түүхтэй” гэв. Тэгэхлээр генерал Жорж Маршал Байтаг богдоор цөмрөн орж ирсэн гоминданы түрэмгий цэргийн ард байсан нь тодорхой боллоо.
Тэр генерал нь Хятадын Гоминдан Чан кай шигийн зөвлөх гэсэн үг. Байтаг богд орчимд хятад, хасгуудыг турхираад ард нь байж байсан ч байж магадгүй. Одоо Тайваны гоминданууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй. Эргэх хорвоо гэж...