Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, Улсын Аварга Энхтөгсийн Оюунболдын тухай
1. Тэрээр багадаа уяач, бөх хоёрын аль нэг нь л болно гэж боддог хүүхэд байжээ
2. Түүний өвөө Александр нь алдарт Гоё халиун морины эзэн юм
3. Э.Оюунболд нь 19 насандаа аймгийн арслан, 20-н насандаа Улсын харцага, 22 насандаа Улсын арслан цол хүртсэн ховорхон хувь заяатай бөх
4. Сумынхаа 90-н жилийн ойгоор аавтайгаа хамт шөвгийн дөрөвт үлдэж байсан сайхан дурсамж ч түүнд бий
5. Тэрээр хүчний бэлтгэл хийх үедээ 200-250 кг шахдаг
6. Улсын наадамд 22 хон настайдаа түрүүлж, өндөр цолонд хүрээд өөрийгөө хянаж чадахгүй, сагаж явсан алдаагаа тэрээр хүлээн зөвшөөрдөг.
7. Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ ч энэ тухай "Түрүүлчихээд Э.Оюунболд хэсэг дээгүүр явсан, надад ч олдохоо больсон" хэмээсэн юм.
7. Гэвч тэрээр алдаагаа ухаарч, амжилтын төлөө дахин хичээж эхэлсэн юм.
8.2018 оны улсын наадамд тавын даваанд уначихаад "За одоо болохоо байж байгаа юм байна" гэж тэрээр боджээ.
9. Алдаанаасаа сургамж авсан Э.Оюунболд маш чанга хатуу шаардлага өөртөө тавин, шаргуу бэлтгэл хийж эхэлсэн аж.
10. Тэрээр энэ жилийн наадмын бэлтгэлийг маш хатуу дэглэмтэйгээр Дагестанд 2 сар орчим хийжээ.
11. Улмаар Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд 26 настайдаа ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.
12. Тэрээр энэ жил өөрт нь бэлэглэсэн автомашиныг зарж, Хэнтий аймгийн сумдад түргэний машин бэлэглэхээр болжээ.
Сэтгэгдэл0
Бие тоосон ихэсэг зантай таваарш уу? Хэрэв тийм аваас ард түмэнд нэг их сүрхий хүн харагдах нь юу л доо ??
Sain bna.zaluu hun zov bodoltoi bna shu.Erhem bayn eruul mend.Hun ardiinhaa eruul enhiin toloo sain zuil hiihnee.
Улсын наадамдаа олон удаа түрүүлж дархан аврага болоорой Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэгчээр дотроо том бодолтой барилдаж байгаарай Бие тоож ерөөсөө болохгүй шүү Эцэг нь залуу хүн байналээ энэ талаар үргэлж сургамжилж байгаарай
Далдаганаад архи ууж, эхнэр хүүхдээ ч хаясан гэж дуулдсан.Алдаагаа ухаарч чадсан бол тэр дайснаа дарсан гэсэн үг. Бурханы сургаалд өөрийгөө ялсан нь баатар мөн гэдэг. Нэгэнт зөв зам дээрээ гишгэж чадсан бол одоо дахин алдахгүй байж сайхан амьдрах хэрэгтэй.Их аварга Ж.Мөнхбат ,Тамирчин хүн өтлөхөд хэмхэрхий хэдэн яс,хэлхээтэй хэдэн төмөр л үлддэг юм шүү дээ гэж хэлсэн байдаг.Спорт бол залуу насны явдал.Өтлөх ядрах өдөр ирнэ гэдгийг ямагт бодож зөв амьдрахыг хичээгээрэй гэж захья.Уг нь сэхээтэй хүнд бол яг хажууд нь Б.Бат-Эрдэнгэ аварга гэж хазгай гишгэдэгггүй нэг лут хүн бий.Үгээр нь явахад хожно уу гэхээс алдахгүй дээ.Одоо архиар дайлах гэсэн хүн таарвал дайснаа гэж таних хэрэгтэй.Дахин олон түрүү авч нутаг усны зон олон бүх монгол түмнээ баярлуулаарай гэж ерөөе.
Гэвэс гүзээгээ бааснаас нь салгачихаж чадахгүй, архичин. Ийм гарууд улам л олшроод байх юм.
Харин тиймээ танай увсийн гүзээгээ унжуулсан сэвсүүдийг хархаар ой гутаад байдаг юм .
Алдаагаа ухаарсан бол, сайн байна. Дахиж бүү алдаа хийгээрэй. Маш олон хүн чамайг харж байгаа шүү. Түрүүлсэнд чинь баяр хүргэе.
Хүчтэй бүхэн зөв явдаггүй хорвоо доо Дүү хүү ухаан зарж яваарай Амжилт ялалтын дээдийг ерөөе..
Nairaanii avarga
exner xuuxdee xayasan xun ch olig bgui de
бөхчүүдийн хар тамхийг байнга шинжлэх хэрэгтэй морь бөх хүч энерги өгдөг гэсэн зүйлийг байнга зарж байдаг биз дээ
Бат -Эрдэнэ гэж бурхан хүн байна. Түүнийг бүгд хайрладаг. Түүнээс сурч чадвал зөв монгол бөх болно доо.