Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын Хүрэл хөшөөний цогцолбор, спорт заалыг түүний төрсөн нутаг Баян-Өндөр суманд байгууллаа.
Бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Баян-Өндөр сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, “Бумбат” үндэсний бөхийн холбооноос наймдугаар сарын 4-нд зохион байгуулсан.
Энэ үеэр хүчит 64 бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, шагайн харваан тэмцээн болсон бөгөөд УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, улсын арслан Б.Ганбаатар, түүний хадам аав улсын заан Д.Лхагвасүрэн, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Ш.Доржсамбуу зэрэг нэр бүхий хүмүүс, нутгийн ард иргэд оролцов.
Хөшөөг тус сумын үндэсний бөхийн “Бумбат” дэвжээний санаачилгаар байгуулж, бөхөд хайртай олон түмний хандив, тусламжаар босгосон байна.
Спорт заалыг барихад улсын төсвөөс 900 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Аймгийн ИТХ-ын 33 дугаар тогтоолоор спорт заалыг Б.Ганбаатар арслангийн нэрэмжит болгосон юм.
Спорт заалны цаашдын үйл ажиллагаанд зориулж аймгийн ЗДТГ-аас 5 сая төгрөгийг хандивласан ба Өвөрхангай аймгийн алдар цуутай бөхчүүд, тамирчдын залгамж халаа олноор төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа аймгийн Засаг дарга Г.Ганболд онцлов.
Улсын арслан Б.Ганбаатар 1980 оны улсын баяр наадамд өөрийн багш Ч.Өвгөнхүү начинаар тав давж улсын начин цолыг 22 насандаа хүртжээ.
1985 оны улсын баяр наадамд ес давж түрүүлэн Монгол улсын арслан цолонд хүрсэн ба самбо, жудо бөхөөр улс, олон улсын тэмцээнээс 40 гаруй медаль авсан байна. 2009 онд Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цол хүртсэн бөгөөд үндэсний бөхөөр олон арван шавийг төрүүлж, улсын цолны босго алхуулсан билээ.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Bandiin Ganbaatar arslandaa eruul enh az jargal husie ! Gunduugui saihan Mongol er hun gevel Ganbaatar arslan gej shuudl helnedee ! 1985 ond tuv tsengeldeh hureelend ovoogoo dagan anh udaa naadam bokh uzehed Ganbaatar nachin turuulj Hadbaatar arslan uzuurlej monchig saihan naadam bolsondoo . Tegehed Arslan maani Baynmonkh avargiig tolgoi deern zooj Had avargiig maani tosguulj haviran monchig bahtai saihan turuulsendee . Ter jiliin naadam odoog hurtel setgelees min ul arilna . Arslandaa dahin eruul enh urt udaan naslahiig chin setgeleesee husie !
Ээ дээ , монголчууд мин ь юу л болоод байна даа ... Амьддаа бие биеэ хайрла гэж нэг хэсэг довчигносон , одоо амьддаа шавар баримал зуурч бие биенээ " хоосруулээл " ... сайн уу , муу юу аль нь вэ - хо ...
увсад баянмөнх хөшөөгөө босгоол байсан одоо амид хэрүүл хийгээд л явж байна лээ ш дээ.ккк
Амьдад нь хөшөө босгодог гэж сонсоогүй юм байна. Эсвэл хэзээ мөдгүй болчихсон юм уу ? Шунал, эрх мэдэл, нэр төрийн дэв тэнэг хүмүүсийг жинхэнэ утгаар нь солиоруулж байна дааа....
Амьдад нь хөшөө босгодог гэж сонсоогүй юм байна. Эсвэл хэзээ мөдгүй болчихсон юм уу ? Шунал, эрх мэдэл, нэр төрийн дэв тэнэг хүмүүсийг жинхэнэ утгаар нь солиоруулж байна дааа....
Амьдад нь хөшөө босгодог гэж сонсоогүй юм байна. Эсвэл хэзээ мөдгүй болчихсон юм уу ? Шунал, эрх мэдэл, нэр төрийн дэв тэнэг хүмүүсийг жинхэнэ утгаар нь солиоруулж байна дааа....
өөд болсоныг НЬ дурсаж хөшөө босгож буй юм байхДАА ЗАЙЛУУЛ гэсэн чинь амьд бололтой. Нүгэл баГААДАА АМЬД ХҮНД ХӨШӨӨ БОСГООД Л...
Тэнэглэл
Saihan buh baisan, buh sonirhodog mongolchuud bugd medne. Gehdee hushuu mushuu hereg bna uu? Mongol uls Tom Tom bolson boloogui zagvar muutai shavar haalganuud( ugtaltiin haalga geed bh shig) bolson boloogui hushuuguur duurlee.
Mongolchyyd aa!!hen hesee bosgoh ni hend hamaatai be?Hybia l hichee!!!byy ataarh?.?...hoorondoo harin atgasan sagai sig baizgaa!!!
Эмнэлэг барьдаг болоосой тэр их мөнгөөр, Т1 амьтад!
Huduu sumand 1 mori 1 buhiin hushuutei, hedn zuunii daraa arheologiin maltlagaar mongold 1 iimerhuu tuvshnii sarmagchinguud amidarch bjee geh baihdaa
Энэ тэнэг бохчууд тэдний тэнэглэл мон залхааж байнашуу. .Амьд хунд хошоо барьж тэнэгтээдл.Гайхуулж хийх юмаа олж ядсан махан толгойнууд
Uuniihee orond mod tariach erguunuudee esvel guur muur zam mam Hund heregtei yum hiivel yasiin umbuunuudee
Ene chini nileed heden jiliin emne naadmaar tsengeldeh bolon radiogoor beh tailbarlaj baisan hun bailgui dee.Burhan bolson bolohoor ni oron nutagt ni hechee bosgoson yum baigaa biz dee.bi beh neg ih sonirhgoggui ene huuhdiin tailbarlaj baigaa ni saihan sanagddag baisaan.Badamsereejid arslan ter zaluu beh 2 l saihan tailbarlaj bailaa chuu dee.
Yamarch hereggui uym sedej,hiij bh uym manaihan,
Баянаагын хоронд ороогүй бол ч аварга болох байсан даа...Баянаа Баагий аваргыг ч гэсэн Увс дагуулж явах гээд л байсан Ганбаатар арсланд тохилдсон юмыг сонсоод яваагүй гэдэг...
Баянаагын хоронд ороогүй бол ч аварга болох байсан даа...Баянаа Баагий аваргыг ч гэсэн Увс дагуулж явах гээд л байсан Ганбаатар арсланд тохилдсон юмыг сонсоод яваагүй гэдэг...
Баянаагын хоронд ороогүй бол ч аварга болох байсан даа...Баянаа Баагий аваргыг ч гэсэн Увс дагуулж явах гээд л байсан Ганбаатар арсланд тохилдсон юмыг сонсоод яваагүй гэдэг...
Тээр жилиин наадмаар Өсөхөөг унах болхоор нь түшээл Мө арсланг дайрхаар нь барьж аваал байсан хүн л бна муухай харагдаж бсан