Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дэлхийн даамын холбоо /FMJD/-ны улирал тутамд гаргадаг шинэчлэгдсэн чансаа 2019 оны 10 дугаар сарын 1-нд гарсан бөгөөд Ази тивийн насанд хүрэгчдийн аварга Б.Мөнхжин, Б.Мишээл нарт тус холбооноос Их мастер (International Grandmaster) цолыг албан ёсоор олгосон байна.
Мөн Азийн АШТ-д амжилттай тоглосон Н.Лхагвадолгор, Б.Сэлэнгэ, У.Баяржаргал нар Дэлхийн даамын холбооны дэд мастер болж, олон улсын цолтнуудын тоог нэмлээ. Харин “US Open 2019” тэмцээнээс Б.Мишээл эрэгтэйчүүдийн дэлхийн даамны холбооны мастер /ДДХМ/ цолны 1 балл, “Hingqui Cup” тэмцээнээс С.Мөнх-Оргил, Г.Хэрлэнмөрөн нар эрэгтэйчүүдийн ДДХМ цолны 1 баллыг тус тус биелүүлсэн байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг