sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүчит 128 бөхийн “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан 10 дугаар сарын 06-ны ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно.
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанаа ийнхүү товлолоо. Үндэсний их баяр наадмаас хойш зохион байгуулж буй заал танхимын анхны барилдаан болох "Баянзүрх хайрханы хишиг" барилдаан нь "Бридж" группийн нэрэмжит болгон зохион байгуулдаг уламжлалтай. Барилдааны үеэр азтай үзэгч болон хагас саятан тодруулах юм. Хишиг барилдаанд барилдах бөхчүүдийг 10 дугаар сарын 04, 05-нд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг