1. “Монголын үндэсний бөхийн холбоо”-г байгуулж, Монгол бөхийн бие даасан байгууллагатай болов.

2. Монголын үндэсний бөхийн “Их эе”, “Цэцдийн зөвлөл” гэсэн хурлуудыг бий болгож, бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хүрээнийхэн монгол бөхийн асуудлыг өөрсдөө хэлэлцэж шийдвэрлэдэг болов.

3. Дөчин таваас дээш настай улсын цолтой бөхчүүдийг цолны хишигтэй болгон, тогтмол олгож хэвшүүлэв.

4. Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэмд агуулгын шинжтэй өөрчлөлт оруулав. Үүнд онцгой ойн жил гэдэг үндэслэлээр дутуу даваатай бөхөд цол ахиулан олгож байсныг зогсоож, улсын наадмаас өөр аль ч шатны ямар ч хэлбэрийн барилдаанаар улс, аймаг, сумын цол олгохгүй болов. Энэ өөрчлөлт нь цол олгоход алагчлал гаргаж байсныг зогсоов.

5. Олон нэр томъёог сэргээж, өдөр тутмын хэрэглэгээнд оруулав. Жишээ нь “Их эе”, “Цэцдийн зөвлөл”, “Тэргүүн”, “жудаг”, “Монгол бөх судлал”, “бөхийн чансаа", “цолны хишиг”, “нэр төрийн арилжаа", “өндөр чансаатай бөхчүүд” гэх мэт

6. “Монгол бөх”, “Манлайн баясгалан”, "Үндэсний бөх” сэтгүүлүүдийг бий болгон, монгол бөхийн сэдэвт бие даасан хэвлэлийн эхийг тавив.

7. Бөхчүүдийн алдрыг тэмдэглэх хөдөлгөөнийг орон даяар өрнүүлснээр улсын цолтой ихэнх бөхчүүдийг орон нутгаас нь шагнадаг жишиг тогтоон хэвшүүлэв.

8. Ахмад дархан аваргуудад улсын на,адмын түрүү бөхийн бай олгодог болов.

9. Улсын цолгүй (аймаг цэргийн цолтой, сумын цолтой болон залуу) бөхчүүдийн барилдааныг бий болгон, бөхийн сургалтын шинэ хэлбэрийг тогтоов.

10. Японы сумо бөхийн “Ошима” дэвжээний эзэн Ошиматай гэрээ байгуулан Д.Батбаяр, Н.Цэвэгням, Б.Энхбат, Ц.Батжаргал нарын зургаан хүүхдийг Япон улсад мэргэжлийн сумод анх явуулсан нь цаашид энэ чиглэлээр Монголоос олон хүүхэд явах замыг гаргаж Монголыг дэлхийд сурталчлах шинэ гарцыг нээв.

11. Бөхчүүдийг үндэсний бөхөд гаргасан амжилтаар нь төр засгийн шагналаар шагнуулдаг болов.

12. Бөхийн бай шагналыг нэмэгдүүлэх аргачлалыг боловсруулан, хуучин олгож байсан бай шагналыг олон арав дахин нэмэгдүүлэв.

13. Монгол бөхийн шавааг сэргээж, үндэсний бөхөө унаган төрхөөр нь залгамжлуулах болов.

14. Монгол бөхийн өргөө (МБӨ)-г бүтээн босгох санаачлагыг 1991 онд гаргаж, зураг төслийг хийлгэн, 1992 онд барилгын ажлыг эхлүүлж, 1998 оны 12 дугаар сарын 26-нд ашиглалтанд оруулав.

15. Монгол бөх судлалыг үүсгэн, Линжлэх ухааны түвшинд хөгжүүлснээр энэ чиглэлийн эрдэмтэд төрөн гарав.

16. “Бөх” сониныг бий болгож, сард гурван дугаар гардаг нэр хүндтэй хэвлэл болгон тогтмолжуулав.

17. Бөхийн хөшөө дурсгал бүтээх ажлыг өрнүүлснээр 40 гаруй алдарт бөхийн хөшөө орон нутагт босов.

18. Бөхчүүдэд олгох тусламж, тэтгэмжийн тогтолцоог бий болгов.

19. Бөхчүүдэд зориулсан эзэнтэй дуу зохиох хөдөлгөөнийг өрнүүлснээр бүх аварга, арслан, ихэнх гарьд, заан, бусад олон бөх өөрийн дуутай болов.

20. Улс, аймаг, сумын цолтой бөхчүүд болон жаяг дэгийн багийнхныг хүндэтгэлийн малгай, залаатай болгов.

21. Аваргуудын хөрөг зургийг бүтээлгэн Монгол бөхийн өргөөнд залав.

22. Бөхийн цол дуудаачдын улсын уралдааныг санаачлан зохион байгуулснаар жаяг дэгийн багийн бусад гишүүдийн дунд ур чадварын уралдаан явуулдаг болов.

23. Бөхийн чансаа гэдэг ойлголтыг гаргаж, чансаа бодох компьютерийн програм хангамж, бөхийн мэдээллийн санг бий болгов.

24. Монгол бөхийн талаар ном бүтээл туурвих хөдөлгөөнийг өрнүүлэн, “Бөх” номын санг бий болгов.

25. Монгол бөхийн барилдааныг цаг хугацаатай болгон нийгмийн шаардпагад нийцүүлсэн шинэчлэл хийв.

26. “Миний нутаг сайхан” тоглолтыг зохион байгуулж, урлаг ба бөхийн хосолсон ажилбар явуулах шинэ хэлбэрийн цэнгүүнийг бий болгов.

27. Монгол бөхөд гарьд, харцага цолыг шинээр бий болгон, бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлж дөрвийн давааг оноолтоор барилдуулдаг шинэчлэл хийснээр монгол бөхөд амжилтыг үнэлэх шударга тогтолцоо бий болов.

28. Монгол бөх дэх аксиом (илт үнэн)-ыг тодорхойлж, үндэсний бөхөө унаган төрхөөр нь хадгалан хамгаалах дархлаа тогтоов.

29. Жил бүр зорилтот уриа дэвшүүлэн ажилласан нь бусад байгууллагуудад жишиг болон хэвшив.

30. Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдааныг бий болгов.

31. “Нийтийн монгол бөхийн барилдаан”-ыг бий болгон, бөхөөр тусгайлан хичээллэдэггүй эрчүүдийг монгол бөхөөр хичээллүүлж, эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, жудаг чанар олгох бодлогыг хэрэгжүүлэв.

32. Бизнес барилдааныг бий болгов.

33. Бөхийн цолны хүндэтгэлийн барилдааныг бий болгов. Ингэснээр жил бүр зохиодог 6 шинэ барилдаантай болов.

34. Өсвөр бөхийн, нийтийн монгол шандастны, сумын цолтой болон залуу бөхчүүдийн, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн, улсын цолтой бөхчүүдийн гэсэн таван ангиллын барилдааныг улирал тутам цувралаар зохион байгуулж, “Бөхийн баяр” хэмээх шинэ нэр томъёо, үйл ажилбарыг бий болгов.

35. "Дөрвөн уулын хишиг барилдаан”-ыг бий болгон уул тайлгын наадмыг сэргээн улсын нэр хүндтэй барилдаан болгон хэвшүүлэв.

36. Бөхийн дэвжээдийг дэмжих, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор тэргүүн дэвжээ тодруулах “Нутгаа дуурсгана” барилдааныг хоёр жил тутамд зохиодог болов.

37. Монголын 6016 бөхийн барилдаан зохион явуулж, Монгол бөхийг Дэлхийн дээд амжилтаар Гиннест бүртгүүлэв.

38. Хөдөө нутагт ажиллаж, амьдардаг бөхчүүдийн багийн болон хувийн аварга тодруулдаг “Хөдөөгийн хүчтэн” барилдааныг бий болгон жил бүр зохион байгуулж хэвшүүлэв.

39. Цэцэрлэгийн насны хүүхдийн барилдааныг бий болгож Т\/-гээр орон даяар нэвтрүүлж, хүүхдийг бага балчраас нь бөхөд сонирхолтой болгох, Монгол бөхөөр бялдаржуулах, чийрэгжүүлэх, оюун санааг нь хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэв.

40. Үндэсний их баяр наадмын дараа тухайн жилийн наадмын барилдааны дүйз, дүн мэдээг нэгтгэсэн номыг жил бүр эрхпэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгон судалгааны бүтээгдэхүүн бэлддэг болов.

41. Жил бүр сар шинийн баяраар ахмад аймгийн арслангуудыг шагнадаг уламжпал тогтоож, аймгийн арслангуудыг орон даяар алдаршуулдаг болов.

42. Наадмаас наадмын хооронд зохиох барилдааны хуваарийг тусгайлан гаргадаг болов. Энэ нь МҮБХ-ны менежмент, маркетингт чухал дэвшил болов.

43. “Нутгийн салхи” хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургууль бүрийг дэвсгэр хивс, сурах бичиг, зодог шуудагтай болгон бөхийн байнгын сургалт явуулах боломжийг бүрдүүлэв.

44. ”Монгол бөх” хэмээх ойлголт, түүний бүрэлдэхүүн хэсгийгтомъёолж, практик үйл ажиллагаанд удирдамж болгов.

45. Монгол бөхийн мэхний судалгаа хийж, үндсэн мэх 37, хувилбар мэх 500 орчим, угсраа, хариу, давхар мэх 400 бүгд 1000 орчим мэхийн хувилбартай болохыг тогтоов.

46. Монгол бөхийг ЮНЕСКО-ийн биет соёлын өвд бүртгүүлэх санаачлагыг гаргаж, улмаар монгол наадмын хүрээнд монгол бөхөө дэлхийд данслуулав.

47. “Монгол бөхийн нэвтэрхий толь” түүхэн бүтээл туурвив.

48. undesniibukh.mn сайт, шинээр нээж ажиллуулан, монгол үндэсний бөхийн талаарх үнэн бодит мэдээллийг цаг тухай бүрт нь дэлхийн хаанаас ч хүлээн авах боломжийг бүрдүүлэв. Мөн Арга билиг радиогоор Цэнгэлийн манлай шууд нэвтрүүлгийг 7 хоног бүр явуулж хэвшүүлэв.

49. Бөхчүүдийн барилдахаас бусад авъяасыг нээн илрүүлэх хөдөлгөөн өрнүүлж, урлагийн авъяастай бөхчүүдийн “Тэнхээт эрсийн тэнгэрлэг аялгуу” тоглолтыг жил бүр зохион байгуулах болсноор олон авъяаслаг бөхчүүд тодров.

50. Түүхэн замналын танхимыг шинээр байгуулж, Монгол бөхийн музейн суурийг тавив.

Эх сурвалж: "Бөх" сонин