sonin.mn

Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сүүлийн өдрүүдэд ихэд сандарч, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, дэд сайд нарын тухай элдэв янзын мэдэгдэл хийх болсон юм. Түүний фракцийн гэгдэх УИХ-ын гишүүд ч өчигдрөөс Хууль зүй, Дотоод Хэргийн Сайдын эсрэг улс төрийн зохион байгуулалттай акци хийж эхэллээ. Энэ бүхний цаана Л.Оюун-Эрдэнэ өөрөө асар их мөнгөний үнийн дүнтэй авилгын гэмт хэрэгт холбогдсон байж магадгүй.


Хууль зүй, Дотоод Хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр нэгэн баримт дэлгэв.


Тэрээр энэ тухай нийгмийн сүлжээнд: "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр 416.6 км урт төмөр замын 1,392.2 тэрбум төгрөг буюу бараг 1,4 их наяд төгрөгийн өртөгтэй төслийн худалдан авах ажиллагааг сонгон шалгаруулалтгүй “ШУУД ГЭРЭЭ” байгуулах замаар зохион байгуулах талаар гаргасан Л.Оюун-Эрдэнийн шийдвэр! Энэ төслийн нийт ажлын 88%-ийг хувийн компаниуд гүйцэтгэсэн. Ямар компаниудтай хэдэн төгрөгийн шууд гэрээ байгуулсан бэ!?" хэмээн бичсэн юм.


Уг гэрээний хүрээнд гэрээ байгуулсан компаниудын ард Л.Оюун-Эрдэнэ ба түүний хамсаатнууд байгаа бололтой.



Б.Мичидмаа