sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж Өвөр Монголын Зүүн үзэмчин хошуунд Сар шинийн баярыг тохиолдуулан айлчлан очжээ.
Өвөрмонголын Шилийн гол аймгийн уугуул өвөрмонгол бөхийн аварга Баярбаатар, арслан Батжаргал нарын нутгийн бөхчүүд Зүүн үзэмчин хошууны Зүүн хатавч боомтоос гавьяат тамирчин Д.Дагвадорж аваргыг угтан авч хүндэтгэл үзүүлсэн байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг