Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.19) УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барилаа.
УИХ-аас баталсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батлахаар зохицуулсан.
Улаанбаатарын утааны угаар, хор хоёр нь чинээндээ тулав. Улс төрд ч энэ “сэдэв” өндрөө аваад байна. Утааны түүхийг сөхвөл 20-иод жилийг “ухах” ажил гарна. Гэхдээ ухсан, ухаагүй “...Улаанбаатарын утаа яагаад ийм олон жил оршин тогтносоор байна вэ” гэдгийг бид бүгдээрээ гадарлана.
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2024.12.18) тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахалж байгаа бөгөөд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн технологид стандартын болон горимын алдаа гарсан эсэхийг нягтлан шалгах чиг үүрэгтэйг тэрбээр танилцуулав. Ажлын хэсэг 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсанаас өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, М.Энхцэцэг, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, мөн ажлын хэсгийн ахлагч Д.Энхтуяа нар танилцав.
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр утааг бууруулах хүрээнд шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсгийг А/180 захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр боллоо.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-Утааны сонсголыг Б.Энхбаяр шиг удирдахгүй бол “утаа” болоод л замхарна-
ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд мэдэээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Засгийн газрын гишүүн буюу сайд нар, УИХ-ын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга нар болон ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга тэргүүтэй бусад албан тушаалтнуудыг дуудан уулзаж, утааны асуудлаар үүрэг чиглэл өгсөн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Улаанбаатар хотын утааны асуудлаар УИХ-ын дарга, Засгийн газрын нэр бүхий гишүүд, сайд нар ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга болон холбогдох албаныхантай уулзалт хийж, чиглэл өгсөн билээ.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд импичмент зарлахыг олонхын саналаар дэмжсэний дараа намын дотоод дахь зөрчил хурцдаж буй энэ үед эрх баригч “Ардын хүч” намын /АХН/ дарга Хан Дон Хун албан тушаалаасаа огцорч байгаагаа өчигдөр мэдэгджээ.
Яг л арав гаруй жилийн өмнөөс “…Танк орж ирнэ” гээд төмөр зам гацаасан шиг айлгах технологийг хэрэгжүүлж байна. Энэ хэлэлцээрийг хэн эсэргүүцээд, үйл ажиллагаа зохион байгуулаад байгаа нь ч илэрхий байгаа юм. Боовны, өндөгний, архины хэдэн компани л үүнийг онцгой эсэргүүцэж байгаа юм. Тэдэнд өрсөлдөөн хэрэггүй. Учир нь тэд монополоо алдахыг хүсэхгүй байна.
Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2024.12.16) Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өнөөдөр (2024.12.16) захирамж гаргалаа.