ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /NHK/. Окинава мужид АНУ-ын цэргийн баазуудыг байрлуулснаас үүдэлтэй ачааллыг бууруулахын тулд Засгийн газраас авч буй арга хэмжээний хүрээнд тус муж дахь Америкийн тэнгисийн цэргүүдийг Гуам арал руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн талаар Японы Батлан хамгаалахын сайд Окинава мужийн Наго хотын даргад танилцуулжээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.13) УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Туваан, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, Д.Батбаяр нар “Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.13) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, Ливантай хиллэдэг бүрэн эрхт улс юм.Сири улс 185 мянган км газар нутагтай, 17.0 сая хүн амтай. Нийслэл нь Дамаск хот-1.5 сая хүн, хамгийн том хот нь Халеб (Алеппо) хот ба 2.1 сая хүн амьдардаг юм.
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим хүний ялыг хөнгөрүүлж, 39 хүнийг ялаас бүрэн чөлөөлж өршөөл үзүүлсэн нь АНУ-ын түүхэнд нэг өдрийн дотор хамгийн олон хүнийг өршөөсөн тохиолдол боллоо.
Өчигдөр болсон Европын Төв банкны /ЕТБ/ захирлуудын зөвлөлийн хуралдаанаар еврогийн бүсийн гурван үндсэн бодлогын хүүг 0,25 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргажээ.
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /CBS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Америкийн түүхэнд дөрвөн жилийн дараа Цагаан ордны тэргүүнээр дахин сонгогдсон хоёр дахь ерөнхийлөгч болсныхоо дараа “Time” сэтгүүлийн “Оны онцлох хүн”-ээр тодорлоо.
Монгол улсад орчин цагийн газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна.
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /DW/. Европын Дотоод хэргийн сайд нар пүрэв гарагт Брюссель хотноо уулзах үеэрээ Болгар, Румыныг Шенгений бүсэд нэгтгэх асуудлаар санал хурааж, тус хоёр улс болон Европын бусад орны хоорондох хил хязгаарыг цуцлахаар шийдвэрлэжээ.
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталсаны дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“2024 оны 6-р сарын 28-ны өдөр болсон УИХ-ын ээлжит сонгуульд 19 нам, 2 эвсэл, 39 бие даагч нийт 1341 нэр дэвшигч оролцсон. Үүнээс 5 нам, эвсэл УИХ-д суудалтай болсон. Монгол Усын хэмжээнд нийт 2.238.005 сонгогчдоос 1.455.188 сонгогч санал өгсөн тоон мэдээ гарсан.
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /ВВС/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль өнөөдөр телевизээр үг хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт онц байдал зарласан нь зөв шийдвэр байсан бөгөөд хуйвалдаан зохион байгуулсан гэж өөрийг нь буруутгаж буйг няцаажээ.
Лувсаннямын Гантөмөр УИХ-ын 2024 оны сонгуулиар намын жагсаалтаар нэр дэвшин, сонгогдож, улмаар Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд болсноосоо хойш Ардчилсан Намын даргын үүрэгт ажлаа гүйцэтгэх нь эрс багасчээ.
Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал олны анхааралд байна. Албаныханы тайлбарласнаар энэ хэлэлцээр Монгол Улсад ашигтай гэх. Харин бизнесийнхэн, үйлдэрлэгчид эрсдэл тулгарч байгааг онцолж байна. Энэ талаар эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2024.12.11) Бүгд Найрамдах Франц Улс болон Европын Холбооноос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера да Силва, Ина Марчюлёните нарыг хүлээн авч уулзлаа.