Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хүчингүй болгосон.
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /Yonhap/. Хуванцар хог хаягдалтай тэмцэх тухай гэрээ боловсруулах асуудлаарх олон улсын хэлэлцээний тав дахь үе шат ням гарагт тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөж, төлөөлөгчид хэлэлцээг дараа үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
КИЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /VOA/. Оростой хийж буй дайн урьдчилан таамаглах аргагүй шинэ үе шатанд орж байгаа тул Украин улсыг НАТО-д элсүүлэх тал дээр тус эвслийн орнуудыг ятгахад туслахыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болж буй Жо Байдены засаг захиргаанд хандан уриалжээ.
Гүрж улстай тогтоосон стратегийн түншлэлээ АНУ зогсоож байгааг Төрийн Департаментын төлөөлөгч Мэттью Миллер бямба гарагт мэдэгдлээ.
“Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа УИХ-ын гишүүн, Эдийн засагч, эрх зүйч Б.Жаргаланг урьж ярилцлаа
Манай эрх мэдэлтнүүдийг иргэд өөрийн гэсэн бизнесгүй, “төрийн албанд” ажиллаж байгаад хамгийн толгой баячууд болсонд нь гайхацгаадаг. Гэхдээ энэ бол гайхах зүйл биш л дээ. Хамгийн том “бизнес”-ийг, тэр тусмаа улс үндэстний эсрэг хамгийн ХОРЛОНТОЙ бизнесийг “төр засгийн ажил” нэрийн дор хийдэг этгээдүүд бол “төр базагч” намууд. Тэд Монголыг худалдах “бизнес”-ийг эрхлэдэг гэж хэлж болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх томилолтын хугацаа нь дуусаж буцах болсонтой нь холбогдуулан НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
МАНИЛА, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /NHK/. Азийн хөгжлийн банкны /АХБ/ шинэ ерөнхийлөгчөөр Японы мөнгөн тэмдэгтийн асуудал эрхэлсэн өндөр албан тушаалтан Масато Кандаг томилжээ.
ЙЕРУСАЛИМ, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /VOA/. Израил, “Хезболла” бүлэглэлийн хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулснаас хойш нэг хоног өнгөрсний дараа уг тохиролцоог зөрчсөн хэмээн талууд харилцан бие биенээ буруутгажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 01-09-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Хятадын Гирин мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн Зүүн хойд Ази судлалын салбарын эрдэм шинжилгээний хуралд 2022.03.16-нд хэлэлцүүлсэн илтгэлээ анхны эхээр нь монгол хэлээр уншигчиддаа хүргэе. Тааллаараа хүлээн авна уу.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын IV удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ.
БЕЙРУТ, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /DW/. Израил, “Хезболла” бүлэглэл хоорондын дайнаас дайжин дүрвэсэн Ливаны олон мянган иргэн гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсний дараа нутаг буцаж эхэлжээ.