ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /Reuters/. Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компани 2026 он гэхэд Европт нийлүүлэх цахилгаан автомашиныхаа загварын тоог зургаа болгож нэмэгдүүлнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Мөн онд тус тив дэх шинэ автомашины борлуулалтын 20 гаруй хувийг ийм машин эзлэх төлөвтэй байна.
ДУБАЙ, 2023 оны арванхоёрдугаар сарын 4. /RIA Novosti/. Дэлхийн банк (ДБ) уур амьсгалтай холбоотой төслүүдийг хэрэгжүүлэхэд жил бүр олгодог санхүүжилтийнхээ хувийг 35-аас 45 хувь болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг тус банкны тэргүүн Ажай Банга уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд (COP28) үг хэлэхдээ мэдэгдэв.
ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /Reuters/. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон 12 дугаар сарын 6-ны лхагва гарагт АНУ-д айлчилна гэж Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам ням гарагт мэдээлжээ. Түүний хувьд өнгөрсөн сард албан тушаалдаа орсноос хойш АНУ-д хийж буй анхны айлчлал энэ болох юм.
СӨҮЛ, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. Өмнөд Солонгос, Япон улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээг энэ сарын сүүлчээр дахин эхлүүлэх төлөвтэй байна гэж дипломат эх сурвалжууд ням гарагт мэдээлжээ. Уг хэлэлцээ дайны үеийн бэлгийн боолчлолын асуудал болон бусад маргааны улмаас найман жил завсарлаад байсан юм.
Японы “Шинэчлэлийн нам”-ын урилгаар МоАХ-ны гишүүдийн албан ёсны хоёр дахь айлчлал энэ өдрүүдэд Япон улсад үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-тэй уулзав.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын зарим асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 12 дугаар сарын 01-ний өдөр үг хэллээ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн.
Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаан боллоо.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо эхэллээ.
ХЕЛЬСИНКИ, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /VoA/. ОХУ-тай 2012 онд байгуулсан хил орчмын хамтын ажиллагааны гэрээг Финландын Засгийн газар пүрэв гаргийн хуралдаанаараа цуцаллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.11.30) нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилсон билээ. Өнөөдөр (2023.12.01) ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авав.
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /Yonhap/. Өнгөрсөн долоо хоногт тагнуулын хиймэл дагуул хөөргөснийх нь хариуд Умард Солонгосын кибер тагнуулын бүлэг болон гадаадад байрладаг найман төлөөлөгчид /агент/ хориг тавьсан тухай АНУ-ын Сангийн яам мэдэгджээ.