НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 19 /CNN/. Японы “SoftBank” компаниас Америкийн чип үйлдвэрлэгч “Intel” компанид 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон талаар хоёр компани даваа гарагт мэдэгджээ. “SoftBank” нь “Intel”-ийн нэгж хувьцаанд 23 ам.доллар төлнө гэж компаниудын мэдэгдэлд дурдсан байна. “Intel”-ийн хувьцааны ханш дээрх мэдэгдлийг гарсны дараа 6 хувиар өсжээ.
Цагаан ордон “Intel”-ийн хувьцааг авах талаар хэлэлцэж байна гэсэн мэдээлэл гарснаас хэдхэн хоногийн дараа энэ мэдээ цацагдаж байна. Даваа гарагт гарсан мэдээлэлд, засгийн газар чип үйлдвэрлэгчийн 10 хувийн хувьцааг /ойролцоогоор 10.5 тэрбум ам.доллартай тэнцэх/ авах магадлалтай гэсэн байна.
Нэгэн цагт хүчирхэг байсан “Intel” компани технологийн дэвшилд дасан зохицож чадаагүйн улмаас өрсөлдөгчдөөсөө хол хоцроод байгаа юм.
Ерөнхийлөгч Дональд Трамп болон “Intel” компанийн гүйцэтгэх захирал Лип-Бу Тан нар өнгөрсөн долоо хоногт уулзсан бөгөөд Лип-Бу Тан Хятадтай холбоотой гэх мэдээлэл гарсны дараа энэхүү уулзалт болжээ. Д.Трамп уг уулзалтыг “маш сонирхолтой” болсон хэмээн тодорхойлоод, Лип-Бу Таны амжилтыг гайхалтай түүх хэмээн сайшаасан байна.
Лип-Бу Тан энэ оны гуравдугаар сард “Intel” компанийг удирдаж эхэлснээсээ хойш тус компанийг өөрчлөхийг оролдсоор байгаа юм. Түүний төлөвлөгөөнд “Intel”-ийн ажилтнуудын 15 хувийг цомхотгох шийдвэр багтсан бөгөөд өнгөрсөн сард компани энэ ажлыг ерөнхийдөө дуусгасан гэж мэдэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 03 сарын 31,
2026
Сэтгэгдэл1
HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // VISIT THE HACK ANGEL Have you been impacted by a cryptocurrency scam? THE HACK ANGEL are here to assist. They specialize in recovering assets from all types of cryptocurrency fraud. I was tricked into investing in the crypto market, only to discover that it was a sophisticated investment scam. They managed to extort $970,000 of my hard-earned money. THE HACK ANGEL were great in assisting me in recovering my Crypto after I had lost so many coins to con-artists claiming to be recovery experts. The best way to recover your lost Crypto’ is to first of all gather all the necessary details of the scam. Then get in touch with reputable recovery specialists like THE HACK ANGEL. A legitimate recovery expert on cryptocurrency recovery services. After submitting all relevant information and requirements to the professional recovery expert, a total of $830,000 was recovered from the $970,000 taken from my wallet account. I was overjoyed to have recove