
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 19 /DW/. Оросын талтай гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа АНУ-ын зүгээс Украинд аюулгүй байдлын баталгаа олгосон тохиолдолд Украины тал Европын орнуудаас олгох мөнгөөр АНУ-аас 100 тэрбум долларын зэвсэг худалдан авна. Өнгөрсөн шөнө Вашингтонд болсон АНУ, Украин ба Европын орнуудын удирдагчдын уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский ийм саналыг АНУ-ын Ерөнхийлөгчид тавьжээ. Энэ тухай Файнэншл Таймс сонинд нэгэн баримт бичгээс эш татан бичсэн байна.
Түүнчлэн Украины компаниудтай хамтран дрон үйлдвэрлэх 50 тэрбум долларын гэрээ байгуулах асуудлыг дээрх саналд тусгасан байна, гэхдээ гэрээний үнийн дүнгийн хэдэн хувь нь худалдан авалт, хэдэн хувь нь хөрөнгө оруулалт болохыг нарийвчлан заагаагүй ажээ. Гэрээний хүрээнд ямар төрлийн зэвсгийг АНУ-аас худалдан авах нь тодорхойгүй байгаа боловч агаарын довтолгооноос хамгаалах “Пэтриот” системийг хамгийн цөөндөө гэхэд 10 нэгжийг худалдан авах хүсэлтэй байгаагаа Украины тал тодорхой ойлгуулсан байна.
Өнгөрсөн шөнө Цагаан ордонд болсон Д.Трамп, В.Зеленский болон Европын орнуудын удирдагчдын уулзалтын үеэр “АНУ-тай уялдуулан зохицуулсны үндсэн дээр Украинд аюулгүй байдлын баталгааг олгох” тухай асуудлыг хэлэлцжээ. В.Зеленскийн ярьснаар, ойрын 7-10 хоногийн дотор Украинд олгох аюулгүй байдлын баталгааг томьёолж, цаасан дээр буулгаж бэлэн болгох бололтой. Уг баталгаа нь Украины армийг зэвсэглэх, холбоотнуудын хүлээх үүрэг, Украины цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэх гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх ажээ. Гэхдээ баталгааны талаар тодорхой зүйлсийг, тухайлбал Украинд гадаадын цэргийг байрлуулах уу гэх мэт асуудлыг ярихад эрт байгааг тэрбээр хэллээ.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, Трамп Оросын Ерөнхийлөгчтэй ярьсныхаа дараа Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ асуудлаар хоёр талтай тохиролцохыг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио, тусгай элч С.Уиткофф нарт даалгасан байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл8
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,
Сало в кокаине! Героинам сало!
Украинд 100 тэрбум долларын зэвсэг нийлүүлээ.
Мөнгөгүй ядуу гуйлгачинд өгөхгүй дээ. Украйн эдийн засаг байхгүй болсон. Трамп Украйн боол худалдаж авах гээгүй бол мөнгө олдохгүй.
Орос сөнөтүгэй. Буриад мандтугай
Украйны пиздаа нар израйлын талд дрон өгч хангасан гэсэн. Хөөрхий палестинд байгаа арабуудын толгой дээр бууж хичнээн мянган хүн алсан бол гэж бодохоор украйныг устгах нь маш зөв шүү Оросуудаа. Америк, Израйл, Украйн гурав нэг тал гэж харуулах гэж газын зурваст байгаа палестинчуудын толгой дээр украйны дроноор бөмбөгдсөн гэдэг. Бузрын украйнчууд.
Украйны пиздаа нар израйлын талд дрон өгч хангасан гэсэн. Хөөрхий палестинд байгаа арабуудын толгой дээр бууж хичнээн мянган хүн алсан бол гэж бодохоор украйныг устгах нь маш зөв шүү Оросуудаа.
Эмээ уу,,,дебиль ээ,,,,