Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний бүгд хурал Улаанбаатарт болж байна.
БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Сог-д Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар бараалхав.
Даваа гарагт Америкийн хөрөнгийн биржүүдийн арилжаа өссөн үзүүлэлттэй хаагдаж, гол гурван индекс бүгд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кеон Хитэй холбоотой авлигын хэргээр Эв нэгдлийн сүмийн тэргүүн Хан Хак Жаг мягмар гарагт баривчилжээ.
Бразилд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр энэ сард 27 жилийн хорих ял сонссон Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байсан тус улсын Дээд шүүхийн шүүгчийн эхнэрт АНУ-ын Засгийн газар даваа гарагт хориг тавьжээ.
Узбекистаны агаарын тээврийн “Uzbekistan Airways” компани холын зайн нислэгийн “787 Dreamliner” загварын 22 ширхэг нисэх онгоц худалдан авах тухай 8 тэрбум гаруй ам.долларын үнийн дүн бүхий гэрээг Америкийн “Boeing” корпорацтай байгуулсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” нийгмийн сүлжээнд мэдээлжээ.
НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал Нью-Йорк хот дахь Ерөнхий Ассамблейн танхимд даваа гарагт боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах санал, дүгнэлт боловсруулах Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулсан. Энэ хорооны анхны хуралдаан боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэлсэн юм.
Газын зурваст дайн үргэлжилж байгаа энэ үед Бүгд Найрамдах Франц Улс даваа гарагт Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Ойрх Дорнодын мөргөлдөөнийг хоёр улсын шийдлээр зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой НҮБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Израил, АНУ-ын байр суурийг үл харгалзан олон улс орон ийм мэдэгдэл хийх төлөвтэй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өмнөд Солонгостой газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ хийх, хамтран ажиллах талаар санал солилцож, Ажлын хэсэгт тодорхой чиглэл өглөө.
Парламент шинэ бүтцээрээ Өргөдлийн байнгын хороог дахин сэргээн байгуулаад байна. Тус Байнгын хороо өнөөдөр анхны хуралдаанаа хийж, хоёр иргэнээс нийтийн өргөдлийн талбарт гаргаж, 100 мянгаас дээш хүний санал авч дэмжигдсэн хоёр өргөдлийг авч хэлэлцлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтийг үл харгалзан Баграм дахь нисэх хүчний баазыг Америкийн хяналтад буцаан өгөхгүй гэж “Талибан” хөдөлгөөн мэдэгджээ.