Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа тэргүүтэй шинэ эрх баригчид Башар Асадын дэглэм унаснаас хойш Ардын зөвлөл буюу нэг танхимтай парламентын анхны сонгуулийг 10 дугаар сарын 5-нд явуулахаар товлосон тухай тус улсын төрийн мэдээллийн “SANA” агентлаг мэдээлжээ.
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй “Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.09.22/ эхэллээ.
Хэрэв Вашингтон Умардыг цөмийн зэвсгээс ангижруулах шаардлагаа орхивол АНУ-тай яриа хэлэлцээ хийхгүй байх шалтгаан Умардын талд байхгүй гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ.
Японы эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ даргын сонгууль өнөөдөр намын 900 мянга гаруй гишүүний санал хураалтаар эхэлж байна. Намын шинэ дарга 10 дугаар сарын 4-нд буюу ЛАН-аас парламентад сонгогдсон 295 гишүүн саналаа өгсний дараа тодорно.
Их Британи, Австрали, Канад улсууд Палестин улсыг ням гарагт албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Харин Израилын эрх баригчид уг шийдвэрт цухалдсан мэдэгдэл хийсэн байна.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн лхагва гарагт “ТВ9” телевизийн “Микрофоны ард” нэвтрүүлэгт уригдан оролцож сүүлийн үед өрнөөд байгаа цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа дахин илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэе.
Б.Жаргалан: Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтнууд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарсан
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар өнөөдөр мэдээлэл хийж, төмөр замын хил холболтын гэрээг хянаж, шалгах түр хороо байгуулахаар болсон гэдгээ мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой байр сууриа нийгмийн сүлжээгээр илэрхийлжээ.
Газын зурваст нэн даруй, бүрмөсөн гал зогсоож, барьцаанд байгаа хүмүүсийг суллахыг шаардан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс пүрэв гарагт гаргасан тогтоолд АНУ дахин хориг тавьж, уг баримт бичигт ХАМАС бүлэглэлийг хангалттай зэмлэн буруушаагаагүй гэж мэдэгджээ.
Хуулийн төслийн гол зорилго нь иргэдийн дунд хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа бүх төрлийн тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэгдэж байгаа төрөл бүрийн электрон тамхийг янжуур тамхитай ижил зохицуулалттай болгож, өсвөр үе, залуучуудаа хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалах шаардлагатайг хууль санаачлагчид танилцууллаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар хиймэл оюун, квантын компьютер, цөмийн эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай олон тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа.
Тавантолгойн нэг хэсэг Бор тээгийн ордод нүүрс баяжуулах үйлдвэр барих тендерт ялсан "Админерал" гэх компанийг Д.Амарбаясгалангийнх, Д.Амарбаясгалан Бортээгийн ордод эзэн суулаа, “Админерал”-ын хөрөнгө оруулагч болох БНХАУ талаас "Quzhou Longyuan Trading" Co.,Ltd, Хонг Конг талаас “Хонконг Руйшен Глобал Групп” компани Эрдэнэставантолгойгоос 46.7 мянган тонн нүүрс авсан, тэр бүү хэл АД минерал гэдэг нь Амарбаясгалан Дашзэгвэ минерал гэсэн утгатай мэдээллүүд хэвлэлээр гараад даруй хоёр, гурван жил өнгөрч байна.