Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж 3 шатны шүүхээс ял аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын яллагдагчаар татсан тогтоолыг прокуророос хүчингүй болгосон байгаа билээ.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахтай ярилцлаа.
СЕХ 5-р сарын 7-нд мэдээлэл хийсэн билээ. СЕХ-ны Нарийн Бичгийн Дарга Д.Даваа-Очир энэ үеэр "Иргэдээс сонгуулийн хууль бус сурталчилгаа газар авлаа, СЕХ-ноос үүнд анхаараач гэдэг мэдээлэл их ирж байна. Тиймээс бид энэ асуудалтай холбоотой мэдэгдэл гаргасан, мөн цагдаагийн байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 470 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 238 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Ногоон автобусны асуудлаарх Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулах сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд хийхээр боллоо.
Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 182 гомдол, мэдээллийг шалгав
Энэ оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд 3 эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж, зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныхан өгсөн билээ. Үүний дагуу өнөөдөр тус барилгыг буулгах ажлыг эхлүүллээ.
Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа асуудлаар Ардчилсан намын Дэд дарга И.Мөнхжаргал Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны 04 сарын 26-ны өдөр шаардлага хүргүүлсэн билээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаартай захирамжаар яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг өмгөөлөгч Т.Пүрэвбазар гаргажээ.
Хэрэв та бэлэн гоймон идэх гэж байгаа бол уутных нь ард байх найрлага орц нь монгол хэлээр байна уу гэдгийг заавал хараарай, байхгүй. Зөвхөн энэ жишээ л өнөөдөр бэлэн гоймон гээч ямар ч стандарт, хараа хяналтгүйгээр, хаяг шошгоны зөрчилтэй, дураараа авирлаж байгааг харж болно.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Эрэл” группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
“Их Засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Монголын өмгөөлөгчдйин холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Баасанжавтай ярилцав. Тэрээр хүн худалдаалах гэмт хэргийн талаар судалгаа хийхийн сацуу энэ гэмт хэргийн хохирогчдыг өмгөөлдөг.
ШИНЭ нэгдсэн эвслийн гишүүд МАН, АН болон зарим горилогчид Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчиж байгаатай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.