sonin.mn

Бразилийн тагнуулын алба ОХУ-ын талд ажиллаж байсан өөрсдийгөө Бразилийн иргэн гэж танилцуулсан наад зах нь Оросын есөн тагнуулчийг илрүүлжээ.  Энэ талаар New York Times сонин тус улсын дотоод баримт бичиг, цагдаа, тагнуулын ажилтнуудтай хийсэн ярилцлагаас эш татан мэдээлсэн байна.


Тус хэвлэлд мэдээлснээр Бразилийн цагдаагийн байгууллага 2022 оны дөрөвдүгээр сард "Дорнод" нэртэй тагнуулын эсрэг ажиллагааг эхлүүлжээ. 


Энэхүү ажиллагаа нь Бразилд “Виктор Мюллер Феррейра” нэрийн дор хуурамч бичиг баримт бүрдүүлэн амьдарч байсан ОХУ-ын иргэн Сергей Черкасовыг Олон улсын эрүүгийн шүүхэд дадлагажигчаар ажилд орохыг завдсан явдалтай холбоотой байв. Черкасовыг 1990-ээд онд нас барсан хүүхэдгүй эмэгтэйд олгосон төрсний гэрчилгээг ашигласан хэргээр Сан-Паулуд баривчилсан бөгөөд Орос эрд 15 жилийн хорих ял оноож, дараа нь шүүхээс ялыг нь таван жил болгон бууруулжээ. 


Дараа нь Бразилийн аюулгүй албаныхан "Герхард Даниел Кампос Виттич" гэсэн нэрийг ашиглаж байсан Оросын иргэн Артем Шмыревыг илрүүлсэн бөгөөд домгийн дагуу тэрбээр 1986 онд Рио-де-Жанейро хотод төрсөн ч үнэн хэрэгтээ 2015 онд л Бразилд "хаана ч байхгүй" газраас ирсэн байв. 


Шмырев Рио-де-Жанейро хотод 3D хэвлэх бизнес эрхэлдэг байсан бөгөөд түүний эхнэр Ирина ч Грект халхавчаар амьдардаг байжээ. Оросын эдгээр агентууд эцэст нь нуугдаж чаджээ. New York Times сонинд ил болсон бусад агентуудын дунд Екатерина, Владимир Данилов, Ольга Тютерева, Александр Утехина, Ирина Антонова, Роман Коваль нарыг нэрлэсэн бөгөөд Шмыревын хосоос гадна Оросын зарим агентууд Бразилаас Уругвай, Намиби, Португал руу явжээ. 


Мөн тус сонинд Норвегид баривчлагдаж, өнгөрсөн жил улс төрийн хоригдлуудыг солилцох томоохон ажиллагааны хүрээнд Орост буцаж ирсэн Михаил Микушиний тухай дурдсан байна.


Бразилийн аюулгүй албаныхан бүх насаараа Бразилд амьдарч байсан, тэнд байсан тухай ямар ч бүртгэлгүй байсан жинхэнэ төрсний гэрчилгээтэй насанд хүрсэн хүмүүсийг ажиглаж эхэлснээр Оросын тагнуулын сүлжээг илрүүлжээ.  "Хий үзэгдлүүдийг" илрүүлэхийн тулд Бразилийн агентууд сая сая төрсний гэрчилгээ, паспорт, жолооны үнэмлэх, нийгмийн даатгалын дугаарыг хайж эхэлсэн бөгөөд "Энэ бүхэн Сергей Черкасоваас эхэлсэн" гэж New York Times сонин нэрээ нууцалсан Бразилийн албан тушаалтнаас эш татан мэдээлсэн байна. 2024 оны долдугаар сард Словенийн шүүх “Мария Майер”, “Людвиг Гиш” гэсэн нэрийг ашигласан, Аргентинд амьдарч байсан Анна, Артем Дульцев нарыг тагнуул хийсэн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутай гэж үзэж, тэдэнд тус бүр нэг жил долоон сарын хорих ялаар шийтгэсэн бөгөөд наймдугаар сарын 1-нд Дульцевынхан хоригдол солилцооны хүрээнд Орос руу буцаж иржээ. 




Ж.Бат 

Эх сурвалж: zona.media.news