Нарны замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагт нээсэн. Уг замын өнгөт тэмдэглэгээ борооны усны улмаас урссан эсэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат дараах мэдээллийг өглөө.
Дэлхийн 2-р дайны ялалтын 79 жилийн ойн баярын хүрээнд "Мөнхөд дурсагдах дайчид" ахмад дайчдын хүндэтгэлийн жагсаал боллоо.
Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг билээ.
МАРСЕЛЬ, 2024 оны тавдугаар сарын 9 /AFP/. Олимпын галт бамбарыг XIX дүгээр зууны үеийн хөлөг онгоцоор зөөвөрлөн Францын Марсель хотод лхагва гарагт авчирлаа. Энэхүү үйл явцыг 150 мянга гаруй хүн үзжээ.
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
Сэлгэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, цахилгаан эрчим хүчний гурван дэд станцыг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дууссан.
Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн удирдлага, ахмадууд, Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн гишүүд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна.
Улсын Их Хурлын сонгууль хаяанд ирсэн өнөө үед эрх баригчид эдийн засгийн энэхүү тулгуур салбарын хөгжлийн талаар элдэв хууль тогтоомжийг дутуу дулимаг боловсруулж, яаран сандран баталж, компанчилан хэрэгжүүлэх гэж оролдож буй нөхцөлд тус салбарын хөгжлийн асуудлаар өөрийнхөө санаагаа хуваалцах нь зүйтэй хэмээн үзэв.
БРЮССЕЛЬ, 2024 оны тавдугаар сарын 8 /DW/. Мягмар гарагт Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тухай анхны хуулийг баталлаа.
БУЭНОС-АЙРЕС, 2024 оны тавдугаар сарын 8 /AFP/. Инфляцид нэрвэгдсэн Аргентин улс мягмар гарагт 11 доллартай тэнцэхүйц ханштай 10 мянган песогийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ. Энэ нь өмнөх хамгийн том дэвсгэрт болох 2000 песогийнхоос тав дахин өндөр мөнгөн дүнтэй юм.
“Амазон” компани Сингапур дахь үүлэн тооцооллын чадавхиа бэхжүүлэхийн тулд ирэх дөрвөн жилийн хугацаанд 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн III хороонд ажиллалаа.