Дэлхийн II дайны үед Японы байлдааны олон хөлөг онгоцыг живүүлсэн АНУ-ын тэнгисийн цэргийн шумбагч онгоцны сэгийг 80 жилийн дараа Өмнөд Хятадын тэнгисээс олжээ.
СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 24 /The Korea Economic Daily/. Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 26 их наяд воны (19 тэрбум гаруй ам.доллар) урамшууллын багц арга хэмжээг Ерөнхийлөгч Юн Сог Ёль пүрэв гарагт танилцуулжээ.
Энэ хугацаанд 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 23:00 цагаас эхлэн орсон бороо өнөөдөр үд хүртэл орж, маргааш үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 24 /CNBC/. Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд татвар ногдуулах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены саяхан хийсэн мэдэгдлийг дэмжихгүй байгаагаа “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск илэрхийлжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж байсан Никки Хейли ирэх 11 дүгээр сард болох сонгуульд Дональд Трампын төлөө саналаа өгнө гэдгээ лхагва гарагт мэдэгдлээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран тавдугаар сарын 25,26-ны өдрүүдэд Хүй долоон худагт “Тэнгэр” олон улсын бөөгийн фестиваль зохион байгуулна.
Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, хугацаа хэмнэх болсон юм.
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны тавдугаар сарын 22 /TASS/. Хэт халалт нүүрлэсэн Энэтхэгийн хойд нутгийн хэд хэдэн мужид тус улсын Цаг уурын алба (IMD) таван өдрийн хугацаатай улаан түгшүүр зарлажээ. Эдгээр бүс нутагт Цельсийн 47 хэмээс давж халж болзошгүй байна.
Нийслэлийн замын хөгжлийн газраас Улаанбаатар хотод хийгдэж буй авто зам засвар, шинэчлэлтийн талаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 17 байршилд засвар, шинэчлэлтийг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс 7 байршилд 8.1 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж дуусжээ.
БАНГКОК, 2024 оны тавдугаар сарын 22 /CNN/. Лондон-Сингапурын чиглэлд нислэг үйлдэж байсан агаарын тээврийн “Сингапур Эйрлайнс” компанийн нисэх онгоц агаарын хүчтэй турбулент урсгалд орж, чичиргээ үүссэний улмаас нэг хүн нас барж, 71 хүн бэртэж гэмтжээ.
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
“Оюутан цагдаа” хөтөлбөр нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх бөгөөд гадаад хэлний мэдлэгтэй /Англи, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт/ оюутан залуус та бүхнийг хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Улаанбаатар хотыг тогтвортой авто зам, тээврээр хангах цогц баримт боловсруулах, сонгосон авто зам, тээврийн коридоруудад замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг сайжруулах тус төсөл 2026 оныг дуустал хэрэгжих юм.
Азийн сангаас “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд монгол хэл дээрх хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хүүхдийн таван төрлийн номоос нийт мянган ширхгийг НЗДТГ-т хүлээлгэн өглөө.