Мексиктэй залгаа хилийн бүсэд үүсээд буй хямралыг зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Үндэсний гвардийн мянга орчим цэргийг Техас руу илгээхээр шийдвэрлэснээ Флорида муж улсын захирагч Рон Десантис мэдэгджээ.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин”-ы хүрээнд соёлын өвүүдээ гадаадаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг цогц ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй билээ.
Хятадын Мансууруулах бодистой тэмцэх үндэсний хорооны дарга, Америкийн мансууруулах бодисын эсрэг төлөөлөгч нар 1-р сарын 30-нд Бээжин хотноо уулзжээ.
БЭЭЖИН, 2024 оны хоёрдугаар сарын 2 /China Daily/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан Cybertruck автомашинаа Хятад улсад танилцуулж байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх” ажлын удирдамжийн дагуу 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна.
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал АНУ-д айлчилж байна. Төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж буй уг айлчлалын хүрээнд Цахим технологийн дэлхийн цөм эдийн засгийн төв болсон Цахиурын хөндийд Монголын 8 компани гарч, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь түүхэн үйл явдал болж байна.
Хятад, Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан концерт буюу Хятад,Францын соёл, аялал жуулчлалын жилийн нээлтийн арга хэмжээ 1-р сарын 31-ний орой Франц улсын Парис хот дахь Версалийн хааны ордны дуурийн театрт боллоо.
Монголчууд бидний хоорондын бүх харилцаа таваар-мөнгөний шинжтэй болсоор байна. Энэ бол сайн зүйл ер биш. Өвгөдийн уламжлал, нүүдэлчдийн соёл-иргэншил, ёс суртахууны үүднээс бол байж боломгүй, хүмүүнлэг бус шинж, гадны зохисгүй нөлөө, халдвар юм. Сонсож, тэвчиж, зохицож, эв найрыг хичээж, ачлах туслахыг л эрхэмлэж ирсэн ард түмэн шүү дээ, бид чинь. Одоо энэ бүхэн бүгд алга болж, хүн ам маань ачлах, энэрэх сэтгэлээ гээж дуусах нээ.
Голомт банкны картаар Shangri-La Centre, Central Tower-аас хийсэн худалдан авалт бүрд буцаан олголттой. Голомт банкнаас сар шинийн баярыг угтан харилцагчдадаа хүргэж буй хөнгөлөлт урамшууллууд үргэлжилсээр байна. Энэ удаа Shangri-La Centre болон Central Tower-тай хамтран бүх төрлийн кредит карт болон Premier, Si дебит карт эзэмшигчдэдээ зориулсан буцаан олголттой урамшууллыг 2024.02.01-2024.02.09-ний хооронд хэрэгжүүлж эхэллээ. Энэ хугацаанд та дээрх сонгогдсон картаар Shangri-La Centre болон Central Tower-аас худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлөөд үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан авах боломжтой.
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг хоёрдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн. Уг ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлээд байна.
Эгэл хүмүүн бид өглөө сэрээд өчнөөн аахар шаахар зүйл бодоод эхэлдэг. Ажил бизнес, амин зуулга гээд л ахуй ертөнцийн түмэн бодолд умбадаг. Далай багш маань өдөр бүр өглөө эрт 04 цагт сэрээд бодь сэтгэлийг бясалгадаг гэнэ лээ.
"James Webb" дурангаар авсан мушгиа галактикуудын зургуудыг үзүүлэв
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан Туулай жилийн отгон, 2024 оны эхний гадаад айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсын эртний, уламжлалт, найрсаг, чухаг түнш, Европын холбооны гол хөдөлгөгч хүч ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмайерын тус улсад хийх төрийн айлчлалаар эхлэх гэж буй нь онцгой ач холбогдолтой.