БЕРЛИН, 2024 оны есдүгээр сарын 2 /DW/. Германы Тюринг мужид явагдсан сонгуульд хэт барууныг баримтлагч “Германы төлөөх өөр сонголт” нам /AfD/ ялж, Саксонд цөөн тооны саналын зөрүүгээр хоёрдугаарт оржээ.
Тодруулбал, Тюрингийн сонгуульд AfD нийт сонгогчдын 32.8 хувийн санал авсныг бүх саналыг тоолж дууссаны дараа танилцуулсан урьдчилсан дүн харуулсан байна. Тус намын араас Христийн Ардчилсан холбоо /CDU/ 23.6 хувийн саналаар хоёрдугаарт жагсжээ.
Харин Германы эрх баригч эвслийн намууд буюу Канцлер Олаф Шольцын Социал-Демократ нам /SPD/, байгаль орчныг хамгаалагч Ногоон нам болон Чөлөөт ардчилсан намынхан /FDP/ томоохон ялагдал хүлээлээ. Тодруулбал, SPD дөнгөж 6.1 хувийн саналаар мужийн хууль тогтоох байгууллагад орж чадсан боловч ногоонтнууд болон FDP 5 хувийн босгыг давж чадсангүй.
Саксонд CDU нам 31.9 хувийн саналаар ялсан бол AfD 30.6 хувийн санал авч хоёрдугаарт оржээ.
Тус мужид SPD болон Ногоон нам мөн цөөн хувийн санал авсан бөгөөд өмнөх сонгуульд ялсан SPD 7.3 хувь, ногоонтнууд 5.1 хувийн санал тус тус авсан байна. Эдгээр дүнгээс үзэхэд дээр дурдсан хоёр мужид засгийн газар байгуулах яриа хэлэлцээ ширүүн бөгөөд удаан үргэлжлэх төлөвтэй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл8
Герман оорчлогдож байнаа Альтернатив нам нэгд Украинд эргийн тумламж узуулэхээ зогсоох хоерт хяналтгуй дурвэгмэдийг оруулахаа болихыг шаардаж иргэд нь дэмжив Манай Украиныг дэмжигчид энэ талаар унш
Мөн,,,, хуцваа чи,,,
Европ ч өөрчилөгдөнө юу боллоо гэж өөрсдийн эрх ашгаас уравсан нөхдүүдээр удирдуулаад цагаачидад дарлуулаад байж байя гэж бодохвэ дээ
АНУс бөгс долоогч Адольф Шаалц бай бай болжээ, Герман удахгүй дайнч АНУс фашист НАТО нацист Хохолд салаавч өгөх болно, сайхаан сайхан!
нэг хэвээрээ уйдана шдээ. гуниглана
д1д д2д заавал 1905(4) оноос эхлэж үзэх ёстой. порт артур
Европын орнуудад сайн цагийн салхи сэвэлзэж эхэлээ. Германы Социал Демократ нам,(Шольцын нам) маш бага санал авч, Баербокийн ногоон нам сураггүй болжээ. Доктор Алисе Вайделийн AFD нам Германы ард түмний талд мятрашгүй зогсож байсны хүчинд Германы хоёр дахь том нам болж чадлаа. Францад Ле Пений нам ялалт байгуулсан бөгөөд Макроны нам ялагджээ. Хэдийгээр Макрон ерөнхийлөгчийн суудлаасаа буухгүй ч намаасаа дэмжлэг авах боломжгүй болж байна. Европчууд өөрөө өөртөө итгэх итгэлээ аажмаар эргүүлэн авч байна. Өнгөрсөн 5,6 жил Европын ард түмэн,ялангуяа Германы ард түмэн их зовсон доо. Нийлээд дуу хоолойгоо өргөж зөв сонголт хийвэл ялалт ирдэг гэдгиййг харуулж байна.
Даян дэлхийн улс төрд тектоник хөдөлгөөн гарч байгаа нь ЕХ-ны парламентын сонгуулиар тодорхой боллоо. Евро парламентад Германы ард түмнийг төлөөлөх өрсөлдөөнд эрх баригч Социал демократ нам навс ялагдаж, глобалчлал, цагаачлалыг эсэргүүцдэг Германы төлөөх Алтернатив нам хоёр дахь хүчирхэг улс төрийн хүчин болж гарч ирсэн бол Францад мөн л ижил зорилготой эх оронч үзэлтэн Марин Лепений тэргүүлсэн хүчин тасархай ялалт байгуулж, Макроны нам навс ялагдав. Улс оруудыг луйварчидтай нь нийлж ард түмнийг нь мунхаруулан тонодог эзэд дэлхий даяар ээлж дараалан ялагдаж, оронд нь глобалчлал, цагаачлал, колоничлолыг эсэргүүцдэг эх оронч хүчнүүд гарч ирж байна.