Өчигдөр буюу 12-р сарын 27-нд Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо хэвлэлийн бага хурал хийж, 10-р сарын дэлхийн эдийн засаг, худалдааны маргааны индексыг танилцуулжээ.
Голомт банк “Global Climate Partnership Fund” (GCPF) хөрөнгө оруулалтын сантай хамтран нүүрсхүчлийн хийн ялгарлыг 20 орчим хувиар бууруулах, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг дэмжиж эхэллээ. Одоогоор Голомт банкнаас дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлдвэрийн барилгын төслүүдэд ногоон зээл олгоод байна.
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн юм.
Монгол улс 18,19 дүгээр зуунд төргүй 200 жил болоод байлаа. Монголчууд Манж Чин улсын нөлөөн дор түшмэг улсын зиндаанд 200 жил оршиж байсан нь тэр. Гэхдээ бид Манжийн дарлал дор байгаагүй юм, харин манжийн нөлөөнд байсан юм.
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /ВВС/. АНУ-д ганцаараа зорчиж явсан зургаан настай хүү Spirit Airlines компанийн "буруу онгоцонд" сууж, “буруу хотод” газарджээ.
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч Daihatsu Motor компани аюулгүй байдлын үзлэг шалгалттай холбоотой дуулианы улмаас дотоодын бүх үйлдвэрлэлээ мягмар гаргаас түр зогсоожээ.
СӨҮЛ, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /BBC/. Оскарын шагналт “Шимэгч” уран сайхны киноны дүрээрээ олонд танигдсан Өмнөд Солонгосын жүжигчин И Сун Кюн нас барсан байдалтай олдсон тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд цагдаагийн байгууллага дахь эх сурвалжаас эш татан мэдээллээ.
БНХАУ-ын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо 12-р сарын 25-нд “Гуандун, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн олон улсын тэргүүн зэрэглэлийн бизнес эрхлэлтийн орчныг бүтээн байгуулах гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө” гаргажээ.
СӨҮЛ, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль тус улсын төрөлтийн түвшин мэдэгдэхүйц буурч буй асуудалд онцгой анхаарахыг уриалаад эл асуудлын учир шалтгааныг тогтоох, үр дүнтэй шийдлийг эрэлхийлэх шаардлагатай байгааг мэдэгджээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулсан юм.
Ирэх онд Халхын голын ялалтын 85 жилийн түүхт ой тохиож байгаа билээ. Ирж буй шинэ оны босгон дээр ОХУ-ын ЭСЯ-наас Халхын голын байлдаанд гар бие оролцож явсан, цорын ганц амьд гэрч Ц.Чимэдцэрэн гуайд хүндэтгэл үзүүлж, баярын мэндчилгээ дэвшүүлж, ОХУ-ын уламжлалт ёс заншлыг илэрхийлсэн гарын бэлэг гардуулсан юм.
КИЕВ, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /Reuters/. Өнгөрсөн оны хоёрдугаар сард эхэлсэн Оросын довтолгоог дэмжиж буй Беларусь улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг цуцлахыг Украины Засгийн газар парламентад санал болгожээ. Энэ тухай Украины Засгийн газрын сайд Тарас Мельничук даваа гарагт мэдэгдэв.
МОСКВА, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /TASS/. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 30 гаруй хүн нэрээ дэвшүүлэх гэж байгаа тул сонгуулийн сурталчилгаа өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй гэж Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова мэдэгджээ.
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад урлаг, спортын олон талын авьяастай, оюуны өндөр чадавхтай хугацаат цэргийн алба хаагчид олон бий. Цэргийн албанд тэдний авьяас чадвар улам хөгжүүлж, магадгүй ажил амьдралынх нь зорилго, хүсэл тэмүүлэл болтол нь “өнгөлж” дэмжсээр иржээ. Хугацаат цэргийн албаа хааж байхдаа тив дэлхийн аварга, урлаг соёлын тод төлөөлөл болон гялалзсан түүх, баримт ч олон сон.
Дэлхийн улс орнууд эрчим хүчний хэрэглээг шийдвэрлэх олон төрлийн гарц гаргалгааг эрэлхийлснээр уламжлалт эрчим хүчнээс гадна сэргээгдэх эрчим хүч, устөрөгчийн эрчим хүч, цөмийн эрчим хүч, био эрчим хүч /биотүлш, биогаз/ гэх зэрэг эрчим хүчний эх үүсвэрүүдийг тодорхойлоод байна. Дэлхий даяар чулуужсан түлшний эх үүсвэрийн 25 жилийн хэрэглээ байгаа нь тогтоогдсон ба өөр эх үүсвэрийг эрэн хайх ажил тасралтгүй явагдаж байгаагийн нэг нь био эрчим хүч гэх ойлголт юм.