sonin.mn

8-р сарын 2-ны өдрийн 23 цаг 55 минутад олимпийн уралдааны алхалтын тэмцээний шагнал гардуулах ёслол дээр ХТРТ-ийн бүтээсэн "China Red" хэмээх 8К хэт өндөр нягтралтай өргөн нэвтрүүлгийн машин 8К сигналыг дамжуулав. Энэ нь Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зуны Олимпийн наадамд зориулан олон улсын 8К олон нийтийн сигналыг анх удаа гаргаж байгаа явдал гэнэ.

 "China Red" 8K хэт өндөр нягтралтай өргөн нэвтрүүлгийн машиныг амжилттай ашиглаж байгаа нь дэлхийн спортын өргөн нэвтрүүлгийн салбарт Хятадын нөлөөг нэмэгдүүлсэн гэж тус улсын мэргэжилтнүүд үзэж байна.


Г.Бямба