12-р сарын 20-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийв.
Өчигдөр буюу 12-р сарын 20-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин нар уулзав.
КИЕВ, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /VoA/. Хар тэнгис дэх өөр боломжит чиглэлийг ашиглан Украин улс 10 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн 24 оронд экспортолсон тухай тус улсын Шадар сайдын орлогч Александр Кубраков мягмар гарагт мэдэгджээ.
Энэ сарын 15-нд БНХАУ-ын Үндэсний статистикийн газар тус улсын11-р сарын эдийн засгийн төлөв байдлын тайлан гаргажээ.
НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Жан Жюнь өчигдөр буюу 12-р сарын 19-ний өдөр Хятад Улс “Галт зэвсгийн тухай протокол”-д нэгдэхийг хүлээн зөвшөөрсөн баримт бичгээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришд өргөн барьжээ.
УОК дэргэдэх эрдэмтдийн багийн нарийн бичгийн дарга, Эрүүл Мэндийн сайдын зөвлөх асан О.Батбаярын Атланта хотоос бичиж илгээсэн нийтлэлийг хүргэж байна.
БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /Xinhua/. Хятадын Гансү, Чинхай мужид даваа гаргийн шөнө дунд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 127 болж нэмэгдсэн тухай холбогдох албаныхан мягмар гарагт мэдээлэв.
“Асуудал-Шийдэл: Боловсрол” буландаа багшийн сэтгэл зүйг хэрхэн хамгаалах тухай сэдвийг цувралаар хөндөж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа АНУ-д багшийн сэтгэл зүйг D1-D5 гэсэн түвшнөөр лүгнэж байгаа тухай онцолсон. Боловсролын салбарт хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг нэн тэргүүнд тавьдаг. Ялангуяа сургуулийн орчинд хүүхдийг тойрсон олон асуудал бий ч сурган хүмүүжүүлэх үйлсэд сайн багш л хүүхдэд зөв төлөвшил, эерэг бодол, чухал мэдлэгийг өгдөг билээ. Гэвч сүүлийн жилүүдэд зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн бусад оронд ч багш мэргэжлийг сонгох хүн ховордох хандлага ажиглагдаж байна. Тиймээс ч дэлхийн боловсролын байгууллагууд багшийн ажлын ачаалал болон сэтгэл зүйн гол үзүүлэлтүүдэд нь судалгаа хийжээ.
Монголд шатахууны эзэнгүй хомсдол нүүрлээд байна. Ер нь байнга ингэдэг. Гэхдээ дүн өвлийн тэр дундаа энэ жилийн онцгой хүйтэнд олон хоног, сараар үргэлжилсэн шатахууны хомсдол монголчуудад хатуу тусаж байна.
СӨҮЛ, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /Kyodo/. Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд Умард Солонгосын баллистик пуужингийн талаарх мэдээллийг цаг алдалгүй солилцох системийг мягмар гаргаас нэвтрүүллээ гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /Xinhua/. Хятадыг олон нутагт хүйтний эрч чангарсны улмаас эрчим хүчний эрэлт өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын эрчим хүч, байгалийн хийн хэрэглээ өнгөрсөн ням гарагт түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн тухай тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнөөдөр мэдээлэв.
“Намрын адаг сар гэлээ ч энэ жилийн Октябрийн баяр чинь тас няс хийж байх чинь вэ. Цас ч их орж, мөс ч их тогтож. Чихний үзүүр хайрах нь ээ. Сунадаг улаан маань дээшээ өгсөж чадахгүй тэшээд байхыг бодоход зам ч мөсөн каток болсон бололтой дог шүү.
ЛОС-АНЖЕЛЕС, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /CNN/. Диана гүнжийн 1985 онд анх өмсөж байсан даашинз дуудлага худалдаагаар 1.148 сая ам.доллароор зарагдсанаар дээд амжилт тогтоожээ. Энэ нь шинжээчдийн үнэлж байснаас 11 дахин өндөр үнэ юм.
Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийн хугацааг багасгах, богино эргэлтийн чиглэлийг нэмэх шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн сүлжээний зураг зүйн инженер Б.Галбадрахаас тодрууллаа.
Орон нутгийн хамгаалалттай газрыг байгальд ээлтэй болгон, хүрээлэн байгаа орчны эрүүл, аюулгүй байдлыг хадгалж, ногоон хөгжлийн бодлогыг хангах, экосистемийг алдагдуулахгүйгээр иргэдийн амралт чөлөөт цагаа байгальд өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Их баянгийн аманд 863.1 метр урт шороон далантай, 280000 куб метр ус хуримтлуулах эзлэхүүнтэй, 110000 ам метр усан мандлын талбайтай хиймэл нуур /хөв/ байгуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тус хиймэл нуурыг байгуулсан газарт ажиллалаа.