Монголын шатарчид Азийн АШТ-нд оролцоно

АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-ны хооронд болох бөгөөд 34 орны нийт 262 тамирчин оролцоно.

2025.05.01 0

Боксын өсвөрийн Азийн АШТ-ээс Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Йордан улсын Амман хотод дөрөвдүгээр сарын 18-30-ны хооронд өрнөсөн сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин (хөвгүүд 250, охид 155) өрсөлдсөн юм.

2025.05.01 1

Роналдугийн баг Аваргуудын лигийн финалд шалгарч чадсангүй

Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн тоглодог Саудын Арабын “Аль-Наср” баг Азийн Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээ тоглолтод Японы “Кавасаки” багт 2:3 харьцаагаар хожигдсоноор финалд шалгарч чадсангүй.

2025.05.01 1

"Барселона", "Интер" багууд 3:3-аар тэнцлээ

Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод Испанийн “Барселона” баг өөрийн талбайд Италийн “Интер” багтай 3:3 харьцаагаар тэнцлээ.

2025.05.01 1

ПСЖ хагас шигшээгийн эхний тоглолтод яллаа

Лондон хотноо өчигдөр болсон Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод Францын “Пари Сен-Жермен” баг Английн “Арсенал”-ыг 1:0 харьцаагаар хожлоо.

2025.04.30 0

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ

Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбооны төлөөлөгчид Монголын Хөлбөмбөгийн Холбооны сонгуульд /2025.04.28/ ажиглагчаар оролцож бүхий л сонгуулийн санал хураалт болон бусад процесст хяналт тавин ажилласан.

2025.04.30 3

Азийн хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын хөл бөмбөгийн холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэлээ

Өчигдөр болсон Монгол улсын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Олон улсын хөл бөмбөгийн холбоо, Азийн хөл бөмбөгийн холбоо ажиглагчаар оролцсон билээ

2025.04.29 6

Я.Синнер хүүхдүүдийг дэмжих сан байгуулжээ

РОМ, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /AFP/. Дэлхийн номер нэг теннисчин Янник Синнер өөрийн нэрэмжит “боловсрол, спортоор дамжуулан хүүхдүүдийг хөгжүүлэх” сан байгуулснаа даваа гарагт мэдэгджээ.

2025.04.29 0

Дархан аварга Ц.Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн өсвөрийн УАШТ тэмцээн болов

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох агсны нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн БТСГ-ын Спортын ордонд болов.

2025.04.29 0

МҮБХ-ноос тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Тавдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарь гарчээ.

2025.04.29 1

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Мексик улсын Мехико хотод шайбатай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-ны хооронд болж байна.

2025.04.29 2

Ц.Анандбазар МХБХ-ы Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ээлжит бус Их хурал өнөөдөр боллоо. Хуралд 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн төлөөлөл болох 48 хүн саналын эрхтэй оролцсон байна.

2025.04.28 25

Усик, Дюбуа нар үнэмлэхүй аваргын төлөө тулалдана

ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /DAZN/. Украины боксчин Александр Усик, Их Британийн тамирчин Даниел Дюбуа нар хэт хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга цолны төлөө тулалдана.

2025.04.28 0

А.Алтанзул Азийн АШТ-ий алтан медалийн төлөө тулалдана

Йордан улсын Амман хотод сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-30-нд болж байна.

2025.04.28 1

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болсон бөгөөд 29 орны 289 (эрэгтэй 165, эмэгтэй 124) тамирчин өрсөлдлөө.

2025.04.28 2