sonin.mn

Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Бумбат Ундрага ХХК, Платинум Их Өргөө Констракшн ХХК, "Булган Хангай" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмаржаргалын Эрхэмбаяр 9 даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд аймгийн ОБГ, Бүтээмж Тауэр ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Уламбаярын Батцоож үзүүрлэв. 



Их шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, УБТЗ - Замын 3-р анги, Тэс Сүмбэр ХХК, Чойрын Богд дэвжээний бөх, аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-189 анги, Арвин Үр Үндэс ХХК-ний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар үлдэв. 


Дунд шөвөгт аймгийн арслан Б.Баянсүх, аймгийн арслан Б.Нямсамбуу, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан И.Доржсамбуу нар үлдэв. 


Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдаан”-ы шагналыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Хас Үнэлгээ ХХК-ийн бөх, аймгийн арслан Х.Чойжилсүрэнд, “Уран гараа дэвээжтэй бөх”ийн шагналыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, Эв Монгол клубийн бөх Б.Эрболдод, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Завхан, Тосонцэнгэл сумын харьяат, Сүлд спорт хороо, Эв Монгол клубийн бөх, сумын заан А.Буянжаргал тус тус гардуулсан юм.