МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЗҮТГЭЛТЭН ДАЙМААГИЙН БАТСАЙХАН
/1972-2026 он/
Монгол Улсын гавьяат эдийн засагч, үндэсний бөхийн зүтгэлтэн Даймаагийн Батсайхан хүнд өвчний улмаас нас нөгчиж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Д.Батсайхан нь Завхан аймгийн Идэр суманд 1972 онд айлын 13 дахь хүүхэд болон мэндэлсэн Идэр сумын ЕБС, МУИС, Удирдлагын академийг тус тус дүүргэсэн Санхүүч-Эдийн засагч, Төрийн удирдлагын менежер хүн байлаа.
Тэрээр Завхан аймаг дахь МУИС-ийн салбарт багш, Судалгаа арга зүйн төвийн эрхлэгч, Завхан аймгийн ЗДТГ-т хэлтсийн дарга, Завхан аймаг дахь Хас банкны захирал, Завхан аймаг дахь Хаан банкны захирал, Хаан банкны Зээлийн газрын захирал, Бизнес хариуцсан захирал, Дэд захирал, Гүйцэтгэх захирлын орлогч, Төрийн банкны Гүйцэтгэх захирал, Завхан аймгийн Засаг дарга, Төрийн банкны Хяналт хариуцсан захирал зэрэг хариуцлагатай албыг нэр төртэй хашиж байлаа.
Тэрээр МҮБХ-той хамтран Хаан банкны нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан, Монгол Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан, Ардчилсан намуудын нэрэмжит барилдаанууд, Завхан аймгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтны барилдаан зэрэг олон барилдааныг санаачлан, дэмжин зохион байгуулж байсан юм.
Талийгаачийн хүнлэг, нөхөрсөг, хариуцлагатай төлөв зан чанар, Монгол бөхийн төлөө зүтгэсэн зүтгэл бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл1
Emgenel ilerhiileye.