sonin.mn

Саудын Арабын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 30 дугаар тойргийн тоглолтод “Аль-Наср” баг өөрийн талбайд “Аль-Ахли” багийг 2:0 харьцаагаар хожлоо.


Гоолуудыг Криштиану Роналду (76 дахь минут), Кингсли Коман (90) нар оруулжээ. Хөл бөмбөгийн түүхэн дэх шилдэг довтлогч К.Роналдугийн хувьд энэ гоол бол тамирчны замналдаа оруулсан 970 дахь гоол нь юм.


"Аль-Наср" баг 79 оноотойгоор Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний хүснэгтийг тэргүүлж байгаа бол "Аль-Ахли" баг 66 оноотойгоор 3 дугаар байрт явж байна. Тус тэмцээний туршид бүх баг 34 тоглолт хийж бөгөөд “Аль-Наср” баг ард нь яваа “Аль-Хилал” багаас 8 оноогоор илүү байгаа бөгөөд тавдугаар сарын 12-нд Роналдугийн баг өөрийн талбайд “Аль-Хилал”-ыг хүлээн авна.  




Б.Адъяахүү