Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч Ундрах-Эрдэнэ Авлигатай тэмцэх газрын (АТГ) үүдэнд мэдээлэл хийж, үйлчлүүлэгчийнх нь нэр төр, алдар хүндэд халдсан гэх асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон АТГ-т хандаж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр сүүлийн үед Г.Занданшатартай холбоотой илт худал мэдээллийг төрийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа түгээж байгаа гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн нэр бүхий сэтгүүлч гадаад хэл дээрх ташаа мэдээллийг орчуулан түгээсэн гэх асуудлыг шалгуулахаар болсноо хэллээ.
Өмгөөлөгч Ундрах-Эрдэнэ эхлээд Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлыг хөндөв. Түүний тайлбарласнаар, найм орчим жилийн өмнө уг орд БНХАУ-ын иргэний хууль бус эзэмшилд байсан бөгөөд үүнээс үүдэн гадаадын иргэдийн хооронд маргаан үүсэж, Монголын хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтнууд, Улсын дээд шүүхийн нэр бүхий шүүгчид хүртэл холбогдон шалгагдаж байжээ.
Тухайн үед Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авах ажилд оролцсон гэдгийг өмгөөлөгч нь онцоллоо.
Улмаар уг хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээж, авлигын мөнгийг улсын төсөвт төвлөрүүлсэн гэж тайлбарлав. Түүнчлэн 2020 онд тусгай хууль баталж, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэсэн гэдгийг дурдлаа.
Түүний хэлснээр, Салхитын мөнгөний орд өдгөө “Эрдэнэс Монгол” компанийн 100 хувийн эзэмшилд байгаа бөгөөд улсын төсөвт орлого төвлөрүүлдэг болжээ.
Гэвч уг ордтой холбоотой авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүс ялаа эдэлж дууссаныхаа дараа Г.Занданшатарын нэр хүндэд халдах болсон гэж өмгөөлөгч нь үзэж байна.
Тэрбээр “Г.Занданшатарын нэр төр, алдар хүндийг гутаах, магадгүй цаад ашиг сонирхол нь их хэмжээний орлого олдог энэ ордыг буцааж авах зорилготой байж болзошгүй нөхцөл байдал байна. Тиймээс энэ асуудлыг шалгуулах ёстой” хэмээн мэдэгдэв.
Мөн Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авсан үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хятад хэл рүү орчуулан түгээж байгаа нэр бүхий сэтгүүлчийн үйлдлийг ч шалгуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Үүний дараа тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан С.Амарсайханы 2026 оны есдүгээр сарын 16-нд хийсэн хэвлэлийн хурлын талаар мэдээлэв.
Тухайн хурлын үеэр С.Амарсайхан Авдрант хайрханы нүүрсний амны ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хөндөж, А.Намсаманд, Г.Занданшатар нар уг ордыг хувийн ашиг сонирхлоор эзэмшихээр завдсан мэт ойлголт төрүүлэхүйц мэдээлэл хийсэн гэж өмгөөлөгч нь үзэж байна.
Өмгөөлөгч Ундрах-Эрдэнэ “Авдрант хайрханы нүүрсний ам гэдэг ашигт малтмалын лицензийг А.Намсаманд, Г.Занданшатар нар хувьдаа авч ашиглах гэж байсныг бараг би зогсоолоо гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн. Ийм ноцтой мэдээлэл хийхдээ ямар ч баримт үзүүлээгүй, дурдаад өнгөрсөн” хэмээн шүүмжиллээ.
Иймд Г.Занданшатартай холбоотой мэдээлэл тараасан албан тушаалтнууд болон бусад этгээдийн үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, бодит нөхцөл байдлыг тогтоолгохоор хандаж байгаагаа мэдэгдэв.
М.Чой
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл11
Баримт байгаа бол шалгуулах нь зөв. Гэхдээ Зандкаг Хүрэлсүхийн тоорой гэж Монгол мэднэ.
Oh gross. Which scenario will be played ? Dog fighting or Cat fighting ? Interesting n intriguing, too. My money is on Zandka. All parliament members herewith are Losers... AB...AS...female folks...with X at the Top. FemaIe GunMachineLips. Their return to politics is dead. Hmmm. I hope this Entertainment is free. Pass the Pop Corn.
Хчтад иргэдийн хууль зөрёиж эзэмшсэн ордыг төрийн мэдэлд авсныг энэ гишүүд яагаад эсэргүүуэж байна вэ Яагаад хчтад хүмүүсийн бизнесийн эрх ашгийг Монгол төриын эрх ашгаас дээгүүр тавьж байнаа Эд тэгээд эх орончид уу МАН хүний нөөцдөө анхаарах цаг болжээ
Занданшатар ингэж тэнэг юм хийгээд байвал сонгогчдоо л алдах байх. Ер нь бол ерөнхий сайд хийх богино хугацаандаа уул уурхайн татварыг багасгаж улсад орох ихээхэн хэмжээний татварыгиүгүй хийсэн хүн шүү. Тэгээгүй бол улс ахмадын тэтгэвриыг өлхөн тавьчих мөнгөтэй л байх байсан даа...
Ямар үед өмгөөлөгч хөлсөлдөг юм бол??? Зүв зүгээр хүн өмгөөлөгчөөр яах вэ? Нэг юм байнаа гэж бодмоор..
Гахай хоншоортой Занданшатар яагаад Учралд суудлаа алдсанаа ойлгочих хэрэгтэй.
Sain schalgaad unen zoviig togtooch estoi. Gol n ur dun n cheregtei bna.
Sain schalgaad unen zoviig togtooch estoi. Gol n ur dun n cheregtei bna.
Sain schalgaad unen zoviig togtooch estoi. Gol n ur dun n cheregtei bna.
Занданшатар ийм увайгүй юм уу. Женкотой нийлээд хүний санаанд оромгүй зүйл хийсэн үү. Арай арай
Занданшатар ийм увайгүй юм уу. Женкотой нийлээд хүний санаанд оромгүй зүйл хийсэн үү. Арай арай