МАК компаний байрны урд уурхайчдын эрх ашгийг хамгаалан тэмцэгч Б. Ононхангай МАК компаний дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар болон хөдөлмөрийн хуулийн ноцтой зөрчил, бусад ноцтой асуудлуудаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: " МАК компани Монгол Улсын хуулийг буруугаар ашиглаж, ажилчдаа хохироож, дарамталж байна.
Босоо удирдлагатай, цэргийн статустай мэт, дарангуйллын тогтолцоотой, ажилчдаа тагнадаг, чагнадаг ч байж болзошгүй, хувийн амьдралаар нь хүртэл дарамталдаг байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Яагаад гэвэл Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дүгээр зүйлд уул уурхайн олборлолтын салбарт уртын ээлжийн зохицуулалтыг ашиглаж болно гэж заасан байдаг. Уртын ээлж гэдэг нь ажилтныг байнга оршин суудаг хаягаас нь өөр газарт байршуулан ажиллуулах тохиолдлыг хэлнэ. Ингэхдээ ажилтан сард 14 хоног ажиллаж, 14 хоног амрахаар хатуу заасан байдаг.
Гэтэл МАК компани ээлжээ 20/10 болгон өөрчилж байна. Яагаад, юу болоод ээлжийн хуваарийг 20/10 болгон өөрчилж байгаа юм бэ?
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриа, шуугиан гарч байгаа ч хаврын чуулганаар хуулийн төслийг өргөн барьсан гэдэг. Гэвч уг төсөл хэлэлцэгдээгүй, батлагдаагүй байхад нэмэлт, өөрчлөлтийг нь батлагдсан мэтээр ашиглаж байгаа нь захиалгаар хууль өөрчлүүлэх гэсэн оролдлого болж таарах гээд байна уу? Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг МАК компани захиалдаг болж байгаа юм уу?
Хууль батлагдаагүй байхад батлагдсан мэтээр, хэлэлцэгдээгүй байхад хэлэлцэгдсэн мэтээр ашиглаж байгаа нь хуулийг буруугаар гуйвуулан хэрэглэж байна гэж би харж байна.
Ажилчдыг айлган сүрдүүлж, дарамталдаг гэх баримтууд надад маш олноор ирдэг.
Бүгдийг нь харуулж амжихгүй тул зарим ажилтны чатаар ирүүлсэн сэтгэгдлээс хүргэе.
“20/10” болохоос үнэхээр айж байна. Үр хүүхдүүдээ бэтгэрүүлэхээс айж байна. Цалингийн зээлтэй учраас ажлаас чөлөөлчих вий гээд айгаад дуугарч чадахгүй юм аа.
Манай хүний нөөцийн ажилтан бол маш хэргэм зэрэгтэй, омогтой хүн байдаг. Шууд л “Зайл” гэдэг.
Компани ажилчдаасаа асуулгүйгээр ийм шийдвэр гаргасан. Санал нийлэхгүй, ээлжийн өөрчлөлтийг эсэргүүцэхэд “Ажиллаж чадахгүй бол зайл” гэдэг хариу өгдөг.
Ийм дарамттай нөхцөл байдалд бид ажиллаж байна." гэв.
Н.Отгончимэг
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл7
Хулгайч гэр бүлийн компанид ажиллаж яадаг байна. Түүний оронд хулгайлсан байгалийн баялаг улсын өмч хөрөнгийг нь хураан авахыг шаардаач. МАК чинь Монголчуудыг алдарт зураач Репиний " Волгын эрэг дээрх бурлакууд " гэдэг зураг дээрх шиг боолчилж байдаг буржуйлк хөрөнгөтнүүд үү !!! Цэлмүүн , Номтойбаяр гэгч шуналтнууд хулгайч эцэг эхийнхээ хулгайлсан хөрөнгөн дээр тарвалзаж өссөн бузрууд шүү.
хувийн компанид ажиллах тийм ч амар бишээ ... ялангуяа дарга захиралууд нь бүдүүлэг, танхай, өөдгүй амьтад байж таарах юм бол бүүр ч хэцүү, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явахаас өөр зам байхгүй, ядаж байхад хамаатан садан, танил талын хүмүүсээ янз бүрийн албантушаалд тавьчихна, нөгөөдүүл нь олигтой ажил хийж чадахгүй байж бусдыг дарамтлаж томрох маягтай ... гэх мэт асуудал ихээ их
МАК н тэр Үйлдвэрлэл технологийн билүү газрын захиарл Баярсайхан гэж жинхэнэ будоианы эзэн дээ. Мак аасаа ч хусна, туслангуудаасаа ч хусна. Цэлмүүн нямтайшир 2 нь мэддэг ч юм уу гүй ч юм уу. Доороо хэдэн уурхайн дарга нараараа сөйхан хусуулна даа
Монголын баячууд гэх хулгайчдыг гэрээс нь баривчлаад гадаадад цаазлаад бүх хөрөнгийн хурааж авах юмсан.
Хэл амаараа хөөцөлдөөд явахад чаж бна? Цаас бариад орилдог шоу дэлгэрлээ
Заамарын алтны ихэнгхийг хусчхаад одоо Нарийн сухайтын нүүрсийг хусаж байна.Заамар Монголын сор болсон шороон орд байлаа.Одоо дууссан.Нарийнсухайт хүрэн нүүрс нэртэй боловч коксждог нүүрснээс дутахгүй дэлхийд ховор гайхамшигт чанартай. Эзэн Нямтайшир нь Ерөнхийлйгчийн сонгуульд өрсөлдөх гэнэ. Бараг гараад ирэх байх. Хүү нь 2 хүний амь бүрэлгэчихээд УИХ-ын гишүүн болж чадсан юм чинь
Itss nott my first time to go tto see this web page, i am visiting thjis site dailly and obtain pleaant datta from hede everyday. xnxx My page - web sie (<a href="https://max.xnxxtubexxx.cc/">Quincy</a>)