Иргэн Г.Уянга Төв талбайд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр Х.Нямбаатарын гар хөл болж ажилласан байх магадлалтай "Zarig"-ын Өнөрөө, Eguur-ын Мядагбадам, Tovch.mn-ын Майцэцэг, Urug.mn-ын Болорчимэг нар нийтдээ 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс авсан баримтыг дэлгэв.
Мэдээлэл хийх үеэрээ тэрээр: "Хатан туулаа аваръя хөдөлгөөний талаар сурвалжилж байсан мэдээллийн хэрэгслүүдийг сүүлийн үед идэвхтэйгээр гутаан доромжилж байна. Хоёр жилийн гэрээний дүн болох 70 сая төгрөгийн дүн гаргаж ирээд өөрсдийгөө ердөө 10-хан төгрөгийн гэрээ хийдэг гэж өрөвдүүлэх гэж үзсэн. Гэтэл үг бүхэн нь худал байсныг одоо баримтаар нотолно.
Эхлээд zarig.mn сайтын Н.Өнөрцэцэг иргэдийн дуу хоолойг дамжуулсан сайтуудын талаар мэдээлэл гаргаж, бүгдээрээ булайгаа дэлгэе гэсэн. Энэ бол нээлттэй өгөгдөл дээр байхгүй мэдээлэл. Дараа нь эгүүр.мн сайтын эзэн Ж.Мядагбадам "Н.Өнөрцэцэгийн гаргасан мэдээллийг нийслэлийнхэн хараад хоёр ч ажилтнаа халав" гэж мэдээлсэн. Энэ хэд бол мэдээллийг нээлттэй өгөгдлөөс биш нийслэлд байгаа танил талаараа мэдээлэл авч, салбараа намнах гэж үзсэн байдаг.
Миний хувьд Н.Өнөрцэцэг, Ж.Мядагбадам нарын болон 10 сайтын мэдээллийг нээлттэй өгөгдлөөс цуглуулан мэдээлж байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хотын дарга асан Х.Нямбаатар эдгээр сайтыг өмөөрсөн. Энэ нь харилцан хамаарал бүхий байсныг өөрөө илчлэн ярьсан гэсэн үг.
shilen.gov.mn сайтаас дараах мэдээллийг цуглууллаа. Н.Өнөрцэцэг би аравхан саяын гэрээ хийдэг гэж өрөвдүүлэх гэж оролдсон. Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг, эгүүр.мн сайтын эзэн Ж.Мядагбадам, товч.мн сайтын эзэн Д.Майцэцэг, өрөг.мн сайтын эзэн Б.Болорчимэг нар нь төрийн байгууллагуудтай хамгийн өндөр дүнтэй гэрээ байгуулсныг нээлттэй өгөгдлөөс харж болно. Энэ дөрвөн сайт нийлээд 1.4 тэрбум төгрөг авчээ. Хатан туулаа аваръя хөдөлгөөнийг нийт 10 сайт гөвсөн байдаг. Үүнийг дөрвийг нь шүүхэд нийт дүн нь 1.4 тэрбум болж байна. Тус бүрд нь задалж үзвэл,
Зариг.мн Н.Өнөрцэцэг-379 сая
Эгүүр.мн Ж.Мядагбадам-341 сая
Товч.мн Д.Майцэцэг-229 сая
Өрөг.мн Б.Болорчимэг-473 сая болж байна.
Н.Өнөрцэцэг, Ж.Мядагбадам нар салбар руугаа ноцлоо. Тэдний хэлсэн бүхэн худал байсан гэдгийг би баримтаар нотолж байна. Х.Нямбаатарын нийслэлчүүдийн халааснаас авсан мөнгө энэ хэвлэл гэх нэрээр нүүрээ халхалсан гэмт бүлэглэлд очиж байсан гэдэгт итгэлтэй байна" гэв.
Б.Балжир
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл23
Ардчилал бол хууль.Орос Буриадуудын шоу биш. Хүүк Учрал Энхбаяр баталгаа байгаа бол прокурор АТГ-д өгч шалгуулах ёстой.
G. Uyanga is Cool. Keep going. These journalists are Real Mafioso Members, destroying the country in very Toxic Ways. Tell me how can I support your advocacy ?
Ёстой балиар өмхий гичийнүүд юм даа!
Ерөнхийлөгчийг дагаад давхисан бүргэд телевизийн 2 сэтгүүлч баяжсан байхдаа
Нямбаатар Оюунэрдэнэ нарынхаа асуудлыг түргэн шийдээчээ МАН Намыг чинь үнэн муухай харагдуулж байна Сүүлдээ бүр хэдэн сэтгүүлё хүүхнийг ашиглаж сэтгүүл зүйг үнэн бохирдууллаа
Kkk ter unurtsetseg 2028 ond ih hurald devshine gesen u manaihaaan .kkkkk....ingej mgl uls doroitoh gj de...
сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан багш даргаасаа асуугаад ядаргаатай муусайн ялаануудыг туухэн алсын хараатайгаар зоригтой зохицуулчихна.
Төсвийн мөнгөөр өөрсдийгөө рекламдаж , өөрсдийн дуулгавартай сэтгүүлч нэртэй шантаажчидыг санхүүжүүлж байгаа буруу шүү..Сэтгүүлч гэлтгүй бүх худалдан авалт ийм байгаа
Чи бас бусад чинь ч адилхан хэрээнүүд
Яахаараа татвар төлөгчдийн мөнгийг хэдэн тэрбумаар нь сэтгүүлчид авах ёстой юм бэ???? Ёстой ойлгох ухаан алга. Зүгээр л өгчихдөг юм уу? Бүх яам тамгын газар агентлаг, хот дүүрэг бүгд хэвлэлийн албатай биз дээ. Буцааж төлүүл. Хүүхдийн хоолны мөнгө, Ахмадын тэтгэврийг нэм.
Дэмжиж байна.
Harin tiim haaltiin geree gegchiig eserguutsej bn
herev Nyambaatar end booj uheh geed baigaa bol ene hun unen, shudarga yarij baina gesen ug.
За бүгдээрээ нүд салгахгүй, чих тавин хүлээж байя. АТГ яах нь вэ, харъя. Үгүй ингэхэд, нөгөө "Ногоон атуус" юу болсон бэ? Бас нөгөө .... гээд баахан юм АТГ дээр очоод алга болчихов уу, яав? Уянга сайн байна. Амжилт.
Дэлгээд дэлгээд бай ер нь ингэж гөвөлцөх хэрэгтэй байна даа
Ямар их мөнгө вэ
Sanitary nyagtlaach J-ni AN dargatai Arhangain zasag dargiin tamgiin gazar Nyambaatartai Yamar hamaaraltai ve? Ni buruu duulav uu?
Дайчин монгол эмэгтэй. Өнөө цагийн Мандухай
Мундаг эмэгтэй байна
энэ хүний цаана нэг нөлөө бүхий хүн бгаа нь ойлгомжтой
baliar yumbe
Хэрээ хэрээнийхээ харыг гайхав !
Whenn some one searches for his vital thing, therefore he/she wishes to be available tat iin detail, therefore thjat thing iis maintained ver here. xnxx Also visit myy blog :: homepage (<a href="https://massage.xvideoszone.cc">Hwa</a>)