Үндэсний музей дэх (хуучнаар хувьсгалын музей) социализын түүх ахуйг илтгэх үзэсгэлэнг үзээд төрсөн сэтгэгдэл ба ноднин Прагад зочилсон музейгээс төрсөн бодлоо хуваалцая. Увс аймгийн музейн захирал, түүх дээдлэгч бүсгүй Цэдэнбалтай хуучлан ярилцаж суугаад надад нэг бодол төрлөө. Түүнд ч хэллээ. Цааш нь ажил болгуулах талаар би бичнэ гэснээрээ энд бичиж байна.
Прагад гарчигт өгүүлсэн шиг лут музей байнаа. Уйдашгүй. Байн байн зочилж баймаар. Чехословак улсыг 1948 оноос коммунизм руу залаад 1968 онд Варшавын гэрээний цэргээр тэр коммунизмыг нь хамгаалаад 1989 онд тавиад туучихсан тэр түүх энэ музейд мөнхлөгджээ.
Манайд 1921 оны Ардын хувьсгалаар эхлээд 1991 онд дэлхийн коммунист эвсэл төгсгөл болох хүртэлх 70 жилийн түүх шинээрээ байж байна. Үндэсний музейд ингэсгээд нэг үзэсгэлэнгээр ам таглачихаж боломгүй санагдана. Бэлээхэн маш том музейн зориулалтын ордон хотын төвд байна. Тэр нь миний ба бидний үеийнхний гэгээн бахархал болсон Лениний музей. Ханан дээрхи сийлбэр нь арилгаж баллаж чадахгүйгээс хойш энэ ордонг “УБ дахь Коммунизмын музей” болгочихмоор санагдана.
“Лениний ба Коммунизмын музей” гэж хаяглаад босгоод ирье л дээ. Үзмэр хангалттай. Төв хаалгаар ормогц заалны голд нь Ленин, Сталиныхаа нөгөө хоёр том хөшөөг сүндэрлүүлчихнэ. УБ ба аймгийн төвүүдэд буулгаад хадгалчихсан байдаг бол Сүхбаатар, Чойбалсангийнхаа хөшөөг авчраад хоёр талд нь сүндэрлүүлчихнэ. 1-р сургуулийн ханан дээр байсан Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсангийнхаа нүүр баримлыг хананд нь залчихна. Заал дүүрэн социализмын ном зохиол, туг далбаа, хөшөө, сийлбэр, хатгамал, уран зураг, гэрэл зураг, кино заалаар байнга үзүүлэх БНМАУ-ын баримтат кинонууд, ахуйн үзмэр хангалттай байгаа. Хуучраагүй, хадгалаастай байгаа бүгдийг (бүгдийг ч багтаахгүй, гэхдээ) цуглуулж аваад монголчуудаа уйдаахгүй, гадаадын жуулчдын нүд хужирлахаар нэгэн том музей ажиллуулж болмоор санагдана. Жуулчны сезоны үед орлого арвин олохоор музей нүднээ бууж байна. Бодолцвол ямар вэ?
Д.Баярхүү
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл12
Deer ni negen Irged hadgalagdaj baigaaV.I.Leninii dur buhii tsugluulgiig Bulganii bol good tavichihval ch Delhiin chiiig deldiilgene dee ( Buh or oo tsahilgaanjuulval hugjild hurne Zasgiin erhiig zuvleluuded..." parlamentad" V.I.Lenin)
Зөв санаа байна.Оросууд дорнод Европыг фашизмаас чөлөөлсөн гэж сайрхахдаа анхнаасаа өөрсдөө Жүүдүүдийн төлөө нацист Германтай байлдахаар дайнд бэлдэж байснаа мартдаг. Хамгийн хогийн нь Оросууд чөлөөлчихөөд өөрсдөө тэнд үлдэж дагуул улсуудаа болгосон нь. Монголыг ч адил. Монгол Европ дээд төрөлтөн тэдний Хятадтай байлдах бамбай улс байж, 100 мянган цэрэг нь үнэ төлбөргүй байрлан, төрийг атгаж байсан.
1921оны үед монгол 600-гаадхан иргэн,9 хөн сая малтай,эрчүүдийн тал нь юу ч бүтээдгүй лам,нийт иргэдийн 93 хувь нь бичиг үсэг мэдэхгүй,эмнэлэг сургууль,соелын байгууллага, үйлдвэр бараг юу ч үгүй,Нийгмийн халдварт өвчинд дарлуулсан,усдаж үгүй болоход бэлэн аймшгийн орон байсан гэдэг, Бидэнд хэн туслав, Хэн манай орныг үхлээс аврав, Оросыг үзэн ядагч энэ хулгайчуудыг хүн болж төрөх,өсч үржих боломжийг хэн буй болгож өгөв,Зөвлөлтийн ард түмэн,Энэ ард түмэн дэлхийг фашизмын аюулаас аварсан,Колоний гүнжийг тас цохисон, Өнөөгийн хөгжилд хүрэх замыг нээсэн, Одоо хүртэл улс орнуудын тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдлын тулгуур хүч хэвээр байна, Оросыг үзэн ядах нь эрүүл хүний бодол биш,Туйлын харгис этгээдүүдийн хорон санаа,
Улаанбаатар зочид буудлын өмнө байсан Лёниний хөшөөг Бат үүлээс авч наад музёйдээ тавих хэрэгтэй шүү ! Батүүл хөшөөг баянхошууны эцэст нэг айлын хашаанд амбаарт нуучихсан байгаа гэсэн ! цаг нь болохоор үнэ хүргэж зарна гээд ! Гайгүй сэргэлэн гар шүү !
Бадарч тахар бүр үнэмшчихэж
Тэртэй тэргүй манай бараг бүх музей урлаг тэр чигтээ социализмаасаа салаагүй байгаа орход л нэвт үнэртдэг одооч одонгууд дээрээ алалцсаар байгаа коммунизм монголоос яваагүй бид мүзей шиг бг
Дэлхийн түүхийг багач гэсэн судал. Францчууд хүндэт Лигоны одондоо сүйд болдог. Бусад улсуудад энэ мэт моралийн урамшуулал дүүрэн. Социализмаа нэг их муулж солиорсоноос одоо яаж Ардчилал гэдэг живсэн намгаасаа гарахаа бод.
Лениний заасан замаар урагш хөгжлөө. Хужаа Баярхүүгийн заасан замаар хойш ухарлаа.
шхаааагаааадааааагаааарай
энэ орсгой шүдэтийг өөрийг нь тэр музейн чихмэл болгоод байршуулвал гоё доо. соц үед нь соц долоогч, кап үед нь кап долоогч болж хувирдаг хамелоны төрөл хүн-амьтан гээд ккк
Д.Баярхүү их зөв санал хэллээ. Нэрийг нь солиод, хэдэн төгрөг төсвөөс шидээд болчихно. Эсхүл хувьчилж болно. Тэгвэл бүр ч сайн. Жуулчдын орох нэг гол цэг болно шүү. Польшид бас ийм музей бас нээгдсэн. Орлого ихтэй гэнэ билээ. Өөрийгөө санхүүжүүлээд явдаг юм байна билээ.Өөр улсуудад ч байгаа байх.
Бид чинь хятадын коммунист намын бүтээсэн улсаар аялаад хөгжлийн гайхаад байгаа биздээ