Хятад, Оросын хэвлэл мэдээллийн VII форум арваннэгдүгээр сарын 25-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо боллоо.
Форумд оролцогчид хоёр улсын төрийн тэргүүн нарын тодорхойлсон стратегийн чиглэлийн хүрээнд Хятад, Оросын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж, бодит үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. Түүнчлэн дижитал технологи, хиймэл оюун ухааны эрин үед хоёр улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын чухлыг онцолжээ.
Энэ онд Хятад, Оросын төрийн тэргүүн нар хэд хэдэн удаа уулзаж, ард иргэдийн харилцаа, соёлын солилцоог өргөжүүлэх талаар нэгдсэн ойлголцолд хүрсний зэрэгцээ хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.
Хэвлэл мэдээллийн форумыг тогтмол зохион байгуулах, тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцан айлчлалыг дэмжих, мэргэжлийн боловсон хүчнийг хамтран бэлтгэх зэрэг нь хоёр улсын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үндсэн чиглэл болж байгааг оролцогчид тэмдэглэжээ.
Мөн дижитал технологи, хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь хэвлэл мэдээллийн агуулга бүтээх, түгээх арга хэлбэрийг үндсээр нь өөрчилж байгааг онцолсон байна. Үүнтэй холбогдуулан хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтарсан судалгаа хийх, контент бүтээх, технологийн туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Форумын үеэр Хятад, Оросын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийт 14 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Г.Бямба
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл6
1. "Сүнсэн хотууд" ба үл хөдлөх хөрөнгийн хөөс: Хятадын ДНБ-ий 25-30%-ийг үл хөдлөх хөрөнгийн салбар бүрдүүлдэг. Гэвч өнөөдөр тус улсад хүн амьдардаггүй, хоосон хаягдсан 60-90 сая гаруй орон сууц байна. 2. Түүхэн дэх хамгийн хурдан хөгшрөлт: "Нэг өрх - Нэг хүүхэд" бодлогын уршгаар 2035 он гэхэд Хятадын тэтгэврийн насныхны тоо 400 саяд хүрнэ. Энэ нь АНУ-ын нийт хүн амаас олон бөгөөд ажиллах хүч нь огцом багасаж байна. 3. Залуусын ажилгүйдлийн дээд цэг: Их сургууль төгсөгчдийн тоо хэт олширсон ч ажлын байр байхгүй. Хятадын залуусын ажилгүйдэл 20%-ийг давж, засгийн газар нь албан ёсны статистик мэдээллээ нууцлахад хүрсэн. 4. "Байгаагаараа хэвтэх" (Tang Ping) хөдөлгөөн: Залуус амжилтанд хүрэхийн тулд өдөр шөнөгүй зүтгэхээс татгалзаж байна. Тэд гэрлэхгүй, хүүхэд төрүүлэхгүй, байр авахгүй, зүгээр л хамгийн бага хэрэглээгээр амьдрахыг илүүд үзэх болов.
5. "996" соёл ба сэтгэл зүйн хямрал: Өглөөний 9-өөс оройны 9 хүртэл, долоо хоногийн 6 өдөр ажиллах соёл залуусыг туйлдуулж байна. Үүнээс үүдэлтэй амиа хорлолт, сэтгэл гутрал Хятадын хамгийн том асуудал боллоо. 6. Орон нутгийн засаг захиргааны асар их өр: Хятад баян харагддаг ч хотууд мужууд нь өрийн туйл болсон. Орон нутгийн засаг захиргаадын нууц өр 9-11 их наяд ам.долларт хүрсэн нь Хятадын санхүүгийн системийг хэзээ ч нурааж мэдэх хэмжээ юм. 7. Үйлдвэрүүд Хятадыг орхин гарч байна: Ажиллах хүчний зардал өссөн, мөн АНУ-тай хийх худалдааны дайнаас болж Apple, Samsung зэрэг гигантууд үйлдвэрүүдээ Вьетнам, Энэтхэг рүү нүүлгэж байна. 8. "Баян болохоосоо өмнө хөгширөх" аюул: АНУ, Япон зэрэг орнууд баян болсныхоо дараа хүн ам нь хөгширсөн. Харин Хятад улс дундаж орлоготой орны түвшинд байхдаа хүн ам нь хөгширч байгаа дэлхийн анхны улс болов.
9. Байгаль орчны туйлдалт ба усны хомсдол: Хятадын газар доорх усны 60 гаруй хувь нь уух байтугай хөдөө аж ахуйд ашиглах боломжгүй бохирдсон. Хойд бүсийн үйлдвэрлэлийн төвүүд нь усны асар их хомсдолтой нүүр тулж байна. 10. Хэт хяналт ба итгэлцлийн уналт: Дэлхийн хамгийн олон хяналтын камер, "Нийгмийн цахим кредит"-ийн системээр иргэдээ хянадаг. Энэхүү хэт чанга хяналт нь нийгмийн дотоод бухимдлыг нуун дарагдуулж, тэсрэхэд бэлэн "даршилсан бөмбөг" болгож байна.
«Барууны ялагдал» (францаар: La Défaite de l'Occident, англиар: The Defeat of the West) нь Францын түүхч, хүн ам зүйч, социологич Эммануэль Тоддын 2024 оны 1-р сард хэвлүүлсэн, олон улсад маргаан дагуулсан, борлуулалтаараа тэргүүлсэн ном юм. 1976 онд Зөвлөлт Холбоот Улс задран унахыг урьдчилан таамаглаж байснаараа алдартай тэрээр энэхүү бүтээлдээ Украин дахь дайн болон орчин үеийн геополитикийн хямралыг барууны ертөнцийн дотоод доройтлын илрэл хэмээн тайлбарлажээ. Номын гол үзэл санаанууд • Барууны дотоод задрал. Тоддын үзэж байгаагаар барууны орнууд гаднын хүчнээс бус, харин өөрсдийн дотоод уналтаас болж ялагдал хүлээж байна. Тэрээр үүнийг боловсролын түвшин буурсан, дундаж давхарга суларсан, аж үйлдвэрийн бааз суурь хумигдсан зэрэг хүчин зүйлстэй холбон тайлбарлажээ.
• Шашин ба үнэт зүйлийн хоосрол (Нигилизм). Протестант шашны ёс суртахуун, хөдөлмөрч соёл үгүй болсноор АНУ болон Европын нийгэмд үнэт зүйлийн хоосрол буюу нигилизм ноёрхож, энэ нь улс төр, эдийн засгийн шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэсэн. • АНУ-ын бодит хүчин чадал. АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өндөр харагддаг ч энэ нь санхүүгийн хөөсрөл болон үйлчилгээний салбарт тулгуурласан хиймэл өсөлт бөгөөд бодит үйлдвэрлэл, инженер техникийн боловсон хүчний хувьд томоохон хэмжээний дайн, мөргөлдөөнийг удаан хугацаанд тэсвэрлэх чадваргүй болсон гэж үзжээ. • Оросын тогтворжилт. Барууны хориг арга хэмжээ Оросыг сөхрүүлэхийн оронд тус улсын эдийн засаг, нийгмийн бүтцийг илүү бие даасан, тогтвортой болгосон хэмээн хүн ам зүй болон эдийн засгийн үзүүлэлтүүд дээр үндэслэн бичсэн байна. Гэхдээ Тодд «Барууны ялагдал гэдэг нь Оросын ялалт гэсэн үг биш, харин хуучин дэлхийн дэг журам нуран унаж буй хэрэг» хэмээн онцолдог.
• Европын хараат байдал ба «Дэлхийн үлдсэн хэсэг». Европ өөрийн бие даасан байдлаа алдаж, АНУ-ын стратегийн ашиг сонирхолд бүрэн захирагдах болсон. Харин Ази, Африк, Латин Америк зэрэг «дэлхийн үлдсэн хэсэг» барууны үнэт зүйлсийг дагахаас татгалзаж, Оросын эсрэг хоригт нэгдээгүй нь барууны тусгаарлалтыг улам гүнзгийрүүлсэн гэж дүгнэжээ. Шүүмжлэл ба хүлээн авалт Энэхүү ном нь Франц болон Европт хамгийн сайн зарагдсан бүтээлүүдийн нэг болсон ч улс төр судлаачид, түүхчдийн зүгээс ширүүн шүүмжлэлд өртсөн. Шүүмжлэгчид түүнийг Оросын эрх баригчдын байр суурийг зөвтгөсөн, барууны ардчилал ба эдийн засгийн уян хатан чанарыг хэт дутуу үнэлсэн хэмээн буруутгадаг.