Израилийн хэвлэлүүдийн арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн мэдээлснээр, тус улсын Батлан хамгаалахын сайд Израел Кац Ираныг химийн зэвсэг боловсруулж байна хэмээн мэдэгджээ. Гэвч тэрбээр уг мэдэгдлээ нотлох тодорхой мэдээлэл, баримт дэлгээгүй байна.
Израел Кацын хэлснээр, Иран химийн зэвсэг боловсруулж байгаа хэдий ч одоогоор Израилийн эсрэг химийн зэвсэг ашиглан халдлага үйлдэх чадавхгүй байгаа аж. Тэрбээр Израиль улс Ираныг химийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг онцлоод, Ираны зүгээс урьдчилан сэргийлэх цохилт өгч болзошгүй нөхцөл байдал зэрэг бүхий л хувилбарт бэлтгэж байгаагаа мэдэгджээ.
Түүнчлэн Израилийн Батлан хамгаалах хүчин болон АНУ-ын Төв командлал Ираны эсрэг цохилт өгч болзошгүй ажиллагаанд бэлтгэж байгаа бөгөөд ийм ажиллагаа явуулах эсэх эцсийн шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргана гэж Израел Кац тэмдэглэсэн байна.
Г.Бямба
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл3
МЕРЦ ГЕРМАНД АНТИСЕМИТИЗМ ГАЗАР АВЧ БУЙГ АНХААРУУЛАВ. Германы канцлер Фридрих Мерц еврейчүүдийг үзэн ядах үзэл нийгэмд дахин түгээмэл болж байгааг хэлж, еврейчүүдийн амьдралыг хамгаалахыг уриалав. Мюнхен хотын Охель Якоб синагогийн 20 жилийн ойд даваа гарагт үг хэлэхдээ Мерц антисемитизм гудамж, сургууль, парламент зэрэг олон орчинд илэрч байгааг онцолжээ. Түүний хэлснээр, зарим тохиолдолд энэ үзэл Израилийг шүүмжлэх, колоничлолын эсрэг тэмцлийн хэллэгээр халхлагдаж, түүхийг гуйвуулан зөвтгөгдөж байна. Ёслолд Мюнхен болон Дээд Баварийн еврей нийгэмлэгийн тэргүүн Шарлотте Кноблох оролцсон бөгөөд тэрээр 1938 оны арваннэгдүгээр сарын 9-10-нд нацистуудын үйлдсэн погромын үеэр зургаан настай байжээ. Мерц тухайн үед синагог шатааж, еврейчүүдийн гэр, бизнесийг сүйтгэн, хүмүүсийг хөнөөсөн явдлыг дурсаж, дараа нь олон сая еврейг баривчлан хорих лагерьт хүргэснийг онцолсон байна.
Берлинд төвтэй Антисемитизмын судалгаа, мэдээллийн хэлтсүүдийн холбооны мэдээлснээр, Германд 2025 онд антисемитизмын 8,725 тохиолдол бүртгэгдсэн нь 2024 оны 8,627, 2022 оны 2,480 тохиолдлоос өссөн үзүүлэлт юм. Эдгээрийн 178 нь халдлага, 257 нь заналхийлэл байсан бөгөөд нийт тохиолдлын 68 хувь нь Израильтай холбоотой еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй байжээ. Мерц аравдугаар сарын 7-нд ХАМАС-ын удирдсан Израилийн өмнөд хэсгийн иргэд болон Nova хөгжмийн наадамд оролцогчдын эсрэг үйлдсэн халдлагыг харгис явдал хэмээн буруушаажээ. Еврей байгууллагууд өндөр хана, сум нэвтэрдэггүй шил, зэвсэгт хамгаалалт шаардаж буйг хэвийн, нээлттэй еврей амьдрал Германд боломжгүй байгаагийн илрэл гэж тодорхойлсон байна. Мерц германчуудыг антисемитизмын эсрэг дуу хоолойгоо өргөж, еврейчүүдийн мэдээллийг анхааралтай сонсон, Израилын хувь заяанд анхаарал хандуулахыг уриалав. Германы засгийн газар еврейчүүдийн амьдралыг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх бөгөөд Герман Израилийн талд тууштай зогсоно гэж мэдэгджээ.
Сионизм=Нацизм