Ирэх 12 дугаар сараас эхлэн Америкийн хүүхэд бүр SpaceX /Спейс-Икс/ компанийн хувьцааг авч эхэлнэ гэж тус компанийг үндэслэн байгуулагч И.Маск мэдэгдээд, уг санаачилгыг төлөвлөсөн хугацаанаас өмнө хэрэгжүүлж эхэлж буйг дурдлаа.
Тэрбумтны ярьснаар, америк хүүхэд бүр Спейс-Икс компанийн хоёр хувьцааг эзэмших бөгөөд нэгийг нь компаниас, нөгөөг нь Маскаас авах юм. Компанийн хувьцааг ирэх 12 дугаар сард олгох бол тэрбумтны хувьцааг үнэт цаас шилжүүлэх хугацаа дуусахаас өмнө буюу ирэх оны зургаадугаар сард өгнө.
Компанийн удирдлагын мэдэгдсэнээр, А зэрэглэлийн нэг хувьцааг АНУ-ын хүүхдүүдэд зориулсан тусгай хөрөнгө оруулалтын данс болох Trump Account-ийн идэвхтэй данс бүрд А зэрэглэлийн нэг ширхэг шинэ хувьцааг байршуулах ажээ. Мөн тооны хувьцааг өөрийн актив хөрөнгөнөөс тус дансанд шилжүүлнэ гэдгээ И.Маск мэдэгдсэн байна.
Лхагва гаргийн байдлаар, SpaceX-ийн нэг хувьцаа 127.44 ам.долларын ханштай байв. Хэрвээ 70 сая орчим дансанд хувьцааг шилжүүлнэ гэж тооцвол хоёр хувьцааны үнийн нийт мөнгөн дүн 18 тэрбум орчим доллар болох юм. Гэхдээ хэдэн данс идэвхтэй байгаа болон хөтөлбөрийн шаардлагыг хангах эсэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн 10 дугаар сард Маск мэдэгдэхдээ, америк хүүхэд бүрд SpaceX-ийн нэг хувьцаа олгохоо амлаж байсан бол дараа нь хувьцааны тоог хоёр болгон нэмэгдүүлжээ.
Үүний сацуу тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гвинн Шотвелл орлого багатай өрхүүдийн хүүхдүүдэд 2 сая гаруй ширхэг хувьцаа олгохоо амласан бөгөөд тэдгээрийг мөн адил 12 дугаар сараас хуваарилж эхлэх юм.
Б.Адъяахүү
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл2
Нэг иргэн 127,5 х 3605 төг америк хүүхэд бүрт 460 мянган төгрөгийн хувьцаа өгөх нь. Манай төр ОТ-оос авч чадаагүй байсан татвараа нөхөн авч иргэн бүрдээ 859 мян төгрөг өгөх ажил бараг будаа биз дээ.
Хүрэлсүх Сумьяабазарыг шагнал өгье гэж хуурч аваачаад бие хамгаалагч нараараа зодуулж удаан хугацаагаар хүлээтэй орхисноос болж Сумьяабазар хаалтаа хааж чадалгүй өмдөндөө баасан гэж энд тэндгүй ярилцаж байна .Энэ үнэн үү?