АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 26-нд нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй саяхан ярилцах үеэрээ Орос, Украины дайныг эцэслэхийн тулд Украинтай аль болох хурдан тохиролцоонд хүрэхийг уриалснаа дурджээ.
Тэрбээр энхийн тохиролцоонд хүрэх бүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, ийм тохиролцоо нь бүх талд ихээхэн ач холбогдолтой болохыг онцолсон байна.
Дональд Трамп арваннэгдүгээр сарын 25-ны орой Флорида муж дахь “Мар-а-Лаго” эдлэндээ НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзах үеэрээ Владимир Путинтэй хийсэн ярианыхаа талаар танилцуулжээ.
Түүнчлэн Д.Трамп Марк Рюттетэй хийсэн уулзалтаар Орос, Украины дайн болон Ирантай холбоотой нөхцөл байдлын талаар голлон хэлэлцсэнээ мэдээлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Орос, Украины аль аль нь мөргөлдөөнийг улам хурцатгаж болзошгүй аливаа үйлдлээс зайлсхийж, дайныг аль болох богино хугацаанд энхийн замаар эцэслэх шаардлагатайг онцолжээ.
Г.Бямба
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл5
24 цагт уу?
Цэргээ тат хохь чинь шүү л гэж хэлбэл өгөр Путлер ойлгоно
Аймхай хулчгар америк.
АНУ,барууны гол зорилго бол дайныг түр зогсоох,Украины одоогийн нацист төрийг хэвээр авч үлдэх,өмнөх шигээ дахин хүчтэй зэвсэглэх, цэргийн хүчийг нэмэгдүүлэх,,дайныг дахин улам хүчтэй өдөөх,Үүнийг оросууд зөвшөөрөа боломжгүй, цэргийн тусгай ажиллагааны зорилтоос ухрах зам байхгүй
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачины ээлжит солиорол.