Шадар сайд Н.Номтойбаяр "Бодь"-ийн 110 сая ам.долларын асуудалтай холбоотой хянан шалгах түр хороо байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Үүний дараахан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нийгмийн сүлжээнд бичихдээ: "Бодийн 110 сая ам.долларын авилгыг Бортээг шиг "гөлөг төөрүүлэлт 2" болгочихгүй шүү. Н.Номтойбаяр аа!
Овоодоо Н.Номтойбаяр 6 сарын дараа Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан байна!
Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая!
Манай Номт Бодийн асуудал дээр арай ч шахалт дарамтанд ороод, эсвэл сая долларт худалдагдаад могой шигээ цагираглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байгаа!
Энэ удаа Бодийн 110 сая долларын асуудал үнэн зөвөөрөө тогтоогдоно гэдэгт итгэж байна.
Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно! Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү Н.Номтойбаяр аа!!!
Миний бие Бодийн 110 сая ам.долларын асуудлыг анх 2026.03.23-ны өдөр буюу 8 сарын өмнө АТГ-т 4 цагийн туршид гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтуудыг ойлгомжтой тайлбарлаж, нотлох баримт болгон 4 цагийн бичлэгийг, тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийн хамт гаргаж өгсөн болно.
Энэ 👉ДӨРВӨН ЦАГИЙН БИЧЛЭГ-ийг прокурорын зөвшөөрөлтэй авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна.
Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйл дээр төвлөрч ажиллах шаардлагатай!
1. Гашуун сухайтыг Бодь Интернэшнл компанийн гүйцэтгэлээр хийлгүүлэх тухай 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргаад, тэрийгээ пост болгоод олон нийтэд түгээчих!
Энэ зөвлөмж дээр хэн гарын үсэг зурсан, нууцалж шууд гэрээ байгуулсан хуулийн заалт зэрэг бүх зүйл маш тодорхой байгаа! Өөр хэрэгтэй, хэрэггүй олон бичиг гаргаж олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй!
2. “2019 оны 09 сарын 09 ны өдрийн Эрдэнэс тавантолгойн ХХК-ийн ТУЗ-ын хурлын 19-р тогтоолоор Бодь интершэншл ХХК-ийн данс руу 110 сая ам.доллар буюу 293,700,000,000,00 ( хоёр зуун ерөн гурван тэрбум, долоон зуун сая ) төгрөг шилжсэн. Энэ мөнгө одоо хаана байна байгаа вэ, бас яг юунд зарцуулагдсан бэ гэдгийг сонсголоор тогтоочих!
Хэрвээ дээрх үнийн дүн бүхий мөнгө Төмөр замд зарцуулагдаагүй бол хэн хэн авчисаныг тогтоогоод улсыг хохиролгүй болгочих. Мөнгө мөртэй…
3. Манай Б.Энхбаярын хайгаад олохгүй гэж будилаад байгаа бэлэн мөнгө гаргасан Голомт финаншлийн дансыг нь 2022.12.18 ны өдөр АТГ олж тогтоогоод надад танилцуулж байсан юм.
Энэ өдрөөс хойш улс төрийн том зөрчил үүссэн дээ!
Л.Оюун-Эрдэнэ миний бие энэ тухай болон бусад олон асуудлаар сонсголд гэрчээр оролцож үнэн зөв мэдээллийг баримттай, нотлогоотой ярихаа үүгээр илэрхийлж байна.
Худал хурдан ч үнэнд гүйцэгднэ…" гэв.
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл18
Оюунэрдэнэ 2019 оны 2 сараас засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байжээ Засгийн бүх ажлыг зо.хицуулж байжээ Өөрөө ч нууц гэрээнд оролцсон гэсэн үг
Тэнэгтэхэд бас хязггаар байдаг юм ш дээ. За чи тэрийг ч бараг ойлгохооргүй тэнэг байж таарлаа. ЗГХЭГ-ын дарга ҮАБЗ-д ямар я хамааралгүй байдаг юм аа намгийн мэлхий минь. ҮАБЗ чинь тусдаа ажлын албатай.
Сүг Данзанг Номтойбаяр ингээд чи Цагаансуварга гэж улиарай чи гээд ширээн дээр нь зодож хошногоддог байсан гэдэг үнэн үү?
Хүрэлсүх Сумьяабазарыг шагнал өгье гэж хуурч аваачаад бие хамгаалагч нараараа зодуулж удаан хугацаагаар хүлээтэй орхисноос болж Сумьяабазар өмдөндөө баасан гэж энд тэндгүй ярилцаж байна .Энэ үнэн үү?
2019 онд Баттулга ерөнхийлөгч өаых үед нууц гэрээ баыгуулжээ
Хүрэлсүх Сумьяабазарыг шагнал өгье гэж хуурч аваачаад бие хамгаалагч нараараа зодуулж удаан хугацаагаар хүлээтэй орхисноос болж Сумьяабазар өмдөндөө баасан гэж энд тэндгүй ярилцаж байна .Энэ үнэн үү?
Гашуун сухайтын төмөр ламыг барьсан түүхийг тал бүрээс нь ярьж дүгнэлт хийж сургамж ав.ах хэрэгтэй Анх яагаад хувийн хэвшилд зөвшөөрөөд эргэж буцсан ябаттулгын үед чагаад мухар төмөр зам барьсан АН нь яагаад дэвшүүлсэн ерөнхийоөгчдөө нөлөөлж чадаагүй дараа нь яагаадд Өодийг сонгосон Ниыт ларцуулсан хөрөнгө овоолсон шороо гэдэгт хэдийг зарцуулсан аудит хийсэн эсэх зардлаас нь АН сонгуульд зарцуулсан эсэх МАН тэр 110 саяг сонгуульдаа зарцуулсан эсэх гэх мэт Хоер нам аль аль аль нь хөгжлийн чөдөр тушаа болсон доо
Төрийн нууцад авах тушаал шийдвэрийг хэн гаргаж гарын үсэн зурсан тэр нь цаасан дээр хараар байгаа байлгүйдээ...
хөөрхий минь Үнэхээр Баттулга чинь холбогдсон бол хаашаа харнам бэ Оюун-Эрдэнэ ээ
Сүр Данзангийн Буриад цагаан хоолойгоороо сурталчидгийг одоо давтах нь хэнд ашигтай вэ?
Зөв.Хэрэг хуучирдаггүй хэрээ цайдаггүй. Буриадуудыг өөд татдаг Хүрэлсүх өөрөөсөө олны анхаарлыг сарниулах гэж олон жилийн, Оросууд олсны үзүүрт нь байгаа энэ асуудлыг тавьж байгаа. Offtake гэрээ өөрөө буруу биш.Шаардлагатай байгаад нууцад авсан бол энэ нь ч бас буруу биш. Гэрээний нөхцөл Монголд чухал.
Монголын төрд 2000 оноос буриад Намбарын Энхбаярыг ерөнхий сайд болгосон тэр цагаас их ялзарч төр улс хачин болсон. Одоо Н.Энхбаярыг гэр бүлээр нь улс төрөөс хөөх хэрэгтэй.
сайн галч байгаад дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай сайн хорчин болжээ.
Хүн хог Бэрхдээ галлаад хэвтэж байсан бол Монголд зүгээр байх байв... Гэхдээ энэ хүн хогийг Говь Алтайн цэхэр Амарбаясгалан гэх хулгайчтай тэвчиж байсан үхэр Монголууд та нарын буруу ... Одоо нөгөө хулгайч нь Монголын боломжийг хятадуудад өгч авилга хулгай хийгээд ээжээ яриад уйлаад сууж байгаа Нөгөө том ах нь сурсан зангаараа зугтаад алга болсон Бүгд хогнууд
ENE MUU HARH SHOROND OROOGUI BNA UU?
Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ...
Шударга шүүхтэй л байхгүй бол шударга ёс тогтохгүй.Нямбаатарын яриад байгаа 110 сая долларыг , ерөнхий сайд байсан хүн бараг жилийн өмнө АТГ өгсөн байхад яагаад холбогдох бүх хүмүүсийг шалгаж энэ хэргийг эцэслэн шийдээгүй, хав дараад байнө. Аргаа бараад зарим нь гадаадаас олон түмэнд мэдээлэл түгээж эхлэнгүүт сая л эрх баригчид , ямар аймаар юм бэ? Мэдээгүй ш дээ. Хэлэхгүй яасан юм бэ? Тэмцэхгүй яасан юм бэ гээд байгаа ш дээ. Гэтэл АТГ дээр бүх мэдээллийг нь өгсөн. Би гэрчилье гээд байгаа хүмүүс зөндөө байхад энэ хэрэг таг чиг. Шалгадаг , шүүдэг байгууллагууд өөрсдөө авилгалд идэгдсэн биш үү? Улс төрчид шударга иргэд яаж тэмцээд ч шударга ёсыг тогтоож чадахгүй. Гагцхүү шүүх засаглалыг л шударга болгохын төлөө тэмцэх хэрэгтэй. АТГ энэ хэргийн талаар мэдээлэл өгөх цаг нь аль хэдийн болсон. АТГ ажлаа хийхгүйгээс болж хичнээн ч ерөнхий сайд, хичнээн ч их хурлын дарга, огцров. Сүүлдээ ерөнхийлөгч нь хүртэл огцорч улс орон хямарч байна.
АТГ энэ 110 сая долларын хэрэг дээр жил ажилласан бол одоо шийдвэрээ гаргаад шүүх рүү явуул гэж шаардья .