Ойрхи Дорнодын өнөөгийн дайн олон фронт болж салбарласан. Анхлан 2023 онд ХАМАС энэ дайныг Израилийн эсрэг өдөөсөн. ХАМАС-ыг Иран ба Ираны прокси хүчнүүд нэгэн зэрэг дэмжсэн. Иран эргэлтгүй татагдаж орж 2025 онд анхны хүнд цохилтоо амссан ба Израиль руу агаараар халдсан. Бүтэлтэй юм болоогүй. Хоёр оны заагт Ираны ард түмний бослого тэмцэл энэ дайны гал дээр цучил нэмж өдөөхнө үү гэтэл босогчдыг цус урсган амжиж дарсан. Хэдэн арван мянгуулаа хоёрхон шөнийн дотор цуст намаг, цогцос болж хувирсан. Аймшигтай.
Сар хагасын дараа нь АНУ, Израиль хоёр агаарын Epic Fury операцаар Ираны хамаг толгой лам, цэрэг, корпусын удирдлагыг устгасан, устгал дуусаагүй. Ираны эсрэг байлдсаар 250 хоногийн үдлээ. Иран илт суларлаа. Эдийн засаг нойл заалаа. Ирээдүй баргар.
Иран сулармагц Израиль амжиж Хезболла, ХАМАС-ыг дарж устгах байлдаанаа үргэлжлүүллээ. Байлдаан цаашдаа ч үргэлжилнэ. Гэтэл гэв гэнэт Йеменээс Ираны бэсрэг холбоотон Хусит амилаад гараад ирлээ. Нутагтаа ч, хөрш Сауддаа ч тун халгаатай байлдлаа. “Хэрэв манай улс руу довтлохгүй гэвэл 1 тэрбум доллар бэлнээр төлье” хэмээн Саудын Арабын Хаанаас санал тавьж хошуу дэвссэнийг Йеменийн хуситууд “Тэгвэл 51 тэрбум доллар өг” гэж 50 дахин өсгөв. Иранд тавьсан санкцуудаас болж эдийн засаг нь нойл заасан тул Прокси хүчнээрээ мөнгө олуулах аргыг Тегеранд сэджээ. Энэ бүхний буруутан нь мэдээж Иран мөн, гэхдээ буруугийн үлэмж хэсгийг Саудын Араб өөрөө хүлээнэ гэдэг өнцгөөс өмнө судалж бичиж байснаа дор толилуулъя. Ингэхэд би бол Монгол Улсаас Саудын Арабт томилогдсон анхны Элчин сайд нь юм. 2007 онд дипломат харилцаа тогтоосны дараа би 2009 онд Хаанд нь Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байлаа. Тиймдээ ч тэр улсыг үүх түүх, шашинтай нь гайгүй мэддэгтээ ингэж бичээд байгаа хэрэг, хүлцээрэй, уншаарай.
Саудын Арабтай холбогдох “муу үйл” цухалзсаар л. Шашны мухар сүсэг нь муу үйлийг нь сэднэ, зөвтгөнө. “Ариун Аллах”-аа хэт өмчилснөөс болж Ирантайгаа үүрдийн хонзонтой. “Арабын хавар” дэгдэхэд Сауд нь Ливи, Сири, Ирак, Йеменийн босогчдыг дэмжиж, төр-засгийг нь нураахад улайм цайм оролцсон, Ирак, Сири тэсээд үлдлээ, Бахрейнд босогчдыг нь дарахад цэрэг илгээсэн, Ливаны дотоод хэрэгт байнга хутгалддаг, улмаар давраад Афганистан, Пакистан, Этиоп, Филиппин дэх лалын жихадистуудыг дэмжсэн, шашин хоорондын мөргөлдөөнийг нь дэвэргэсэн, Европт олон муу үйлийг өдөөсөн гээд жагсаагаад байвал баримт зөндөөн. Германы дэд-канцлер Зигмар
Габриэль Bild am Sonntag сонинд ноцтой мэдэгдэл хийсэн:
- Радикал исламистуудыг Эр-Риядаас санхүүжүүлдэг.
- Даян дэлхийгээр тархсан ваххабит бүх мечетийг Саудын Араб санхүүжүүлдэг.
- Аюултай олон исламистууд тэндээс л Германд ирж байна.
- Энэ ноцтой асуудлыг таслан зогсоож хүчрэхээ болилоо.
Хэмээн тэрээр хэлээд “Лалын улс” (ISIL) бүлгийг Саудын Араб санхүүжүүлдэг хэмээн хардсан нь Герман-Саудын Араб хоорондын харилцааг хурцатгаад авсан. Энэ бүх нүгэл нь эргээд дотоод байдал руу нь нөлөөлж, эзэн хаан Салман бин Абдул Азизын дэглэмийг хөнтрөх юм биш байгаа гэх сэрэмжлүүлэг гадаадаас олонтаа цухалздаг болжээ. Энэ хаан бол энэ улсыг үндэслэгч Абдель Азиз аль Саудын удам дамжсан хамгийн сүүлчийн хаан. Бие муутай, 81 настай түүнийг мөд бурхан болсны дараа энэхүү вант улсын эрх мэдэл шинэ залуу үед шилжинэ. Учир нь хаан Салман залгамжлагчаараа ач дүү Мухаммад ибн Наиф гэгчийг зарласан, ахаас дүүд хаан ширээ шилждэг ёс энэ хүрээд өндөрлөж байгаа нь тэр болно.
Салман хааны хүү 31 настай Мохаммад бин Салман угсаа залгамжлагчаар өрсөлдөх магадлалтай. Өмнөх хааны үед угсаа залгамжлагчийн залгамжлагч хэмээн тодорсон Мукрин ибн Абдул-Азиз аль-Сауд гэж өөр нэг нөхөр хааны сэнтийд санаархаж бас болно.
Гэхдээ засгийн эрхийн төлөө тэмцэл Мохаммад бин Наиф, Мохаммад бин Салман буюу хоёр үеэлийн хооронд өрнөх нь бараг бодитой болж байна. Эхнийх нь До яамыг толгойлж, хоёр дахь нь БХЯ, Эдийн засаг, хөгжлийн зөвлөл, газрын тосны Saudi Aramco компанийг гартаа атгаж байна. Батлан хамгаалахын сайд Мохаммад бин Салман нь Саудын Арабаас гадагш явуулж буй байлдааны ажиллагааг удирдаж, Йеменд хусит босогчдыг дарах, Сири, Иракт жихадист боевикуудыг байлдуулахыг удирдан буй. Бахрейнд хүн амын мусульман-шиит олонхийг өндийлгөхгүй байх үүрэгтэй. Ирантай хожим дэгдэж мэдэх дайныг энэ залуу бас төлөвлөнө. Саудын Арабын анхны хаан нь 22 эхнэрээсээ 37-44 хүү төрүүлсэн ба амьд үлдсэн хөвгүүдээс хамгийн ахмад нь болох 85 настай хунтайж Талал бин Абдул Азиз буюу “улаан хунтайж” гэх хочтой өвгөн Салман дүүгийнхээ хэт эрх мэдлийг сөрдөг. Тэр утгаар хунтайж нарын хооронд засгийн эрхийн төлөө дайн дэгдэхэд гайхах зүйл байхгүй. Абдул Азизын удмын тэр Талал (“Судайрийн 7” буюу 2 хаан, 5 хунтайж) ба Салман хааны хамаардаг Хассан бин Ахмедын гэр бүлийнхний өвөр хоорондын зөрчил бугшсаар байна. Судайри гэдэг нь хаадын эртний овгийн нэр.
Хэрэв хааны гэр бүлийнхний хооронд мөргөлдөөн дэгдвэл тэр нь Саудын Арабын бүс нутгуудаар тархаж, иргэний дайнд хүргэж тун мэднэ. Ливи, Сири, Ирак, Йеменд тэдний дэмжиж өдөөсөн дайны гал нутагт нь ороод ирнэ гэсэн үг.
Хааны их гэр бүлийг хагалан бутаргаж дайтуулах эхний бүс нутаг бол тус улсын Дорнод муж юм. Тэр мужийг Сауд бин Наиф захирч байна. Түүний дүү нь одоогийн угсаа залгамжлагч, ирээдүйн хаан, хоёулаа Салманы хааны ач дүү нар. Дорнод муж бол нефтийн ордууд бүхий газрын тосны аж үйлдвэрийн төв, тэнд нь мусульман-шиитүүд олноороо аж төрдөг, бас гадаадын ажилчид маш олуулаа бий, гэхдээ энэ мужид хүн амын тооллого зориудаар хийдэггүй, ерөөсөө Саудын Арабт хүн амынхаа тооллогыг хийх сонирхолгүй, учир нь мусульман-шиитүүд олон болчихсон байх вий гэдгээс суннитууд нь үхтлээ айна. Дорнод бүс нутаг бол шашин хоорондын мөргөлдөөний бугшсан голомт. Дорнод тойргийг (Эш-Шаркиa) мусульман-шиитүүдийн эх орон болгож Саудын Арабаас салгах гэсэн үзэл суртлыг номлосон гэх шалтгаанаар 2009 онд шиитийн нэрт зүтгэлтэн Нимр Бакир аль-Нимр гэгчийг баривчилсан ба 2015 онд аль-Нимрийг цаазалчихсан. Тэр муж дахь шиитүүд хааныхаа эсрэг босоод ирэх бэлээхэн хөрс бүрдчихсэн. Дараагийн халуун цэг Йементэй залгаа Асир тойрогт бугшжээ. Асир бол мусульман-зейдитүүдийн өлгий нутаг. Зейдит нь шиит шашны нэг урсгал, тэр утгаар суннитыг хатуу баримтлагч Саудын дэглэм зейдитүүдийг ямагт гадуурхаж, дарж, алж талж ирсэн, эдүгээ ч йеменийн хусит нарыг зейдит гэдгээр нь интервэнц хийн устгаж эхлээд байна.
Гэм нь хусит босогчдын хорлон сүйтгэх ажиллагаа хил дамнан өрнөлөө. Асир дахь саудын цэргийн объектуудыг ониллоо, Саудын Арабын хил дагуухи Жизан, Нажран тойрог руу халдлаа, тэр нь даамжирсаар Саудын Арабын өмнөд бүс нутгийн нийт зейдитүүдийг төрийнх нь эсрэг босгоод ирэх нигуртай.
Йеменд зөвхөн иргэний дайн өрнөж буй мэт ойлгож болохгүй, тэнд олон улсын маш том дайн өрнөж байна. Тэндхийн хуситуудын «Ансар Аллах» хөдөлгөөнөөс дэмжлэгтэй, дээр нь Иран тоглолт хийгээд эхэлбэл Саудын Арабын Асир, Нажран, Жизан, шиитүүд олонхи болж буй Дорнод бүс нутаг тэр чигтээ зэвсэгт тэмцлийн талбар болж хувирахад тун ойрхон байна. Тэгээд тэр дайнд нь АНУ, НАТО хөндлөнгөөс оролцвол Арабын хойгийн бүс нутгийн маш том дайн дэгдэж таарна. Өртөг нь Америк ба Баруун Европт маш үнэтэй тусна. Олон тэрбумын цэргийн зардал, эрдэнэт хүний өдий төдий амь, хорлон сүйтгэх ажиллагаанууд, газрын тосны үнийн уналт, эсвэл огцом өсөлт, дэлхийн биржүүдийн хямрал, Европын хотууд дахь лалын террорист халдлагууд гээд цаашаа арилж өгнө.
Йемен улс өмнөд хойдоороо хуваагдах нь бараг бодитой болчихлоо. Мусульман-зейдитүүд, шиитүүд нь Йемений хойд хэсэгт улсаа байгуулна, өмнөдөд нь суннитууд шахагдаж очих биз. Тэр нь Саудын Арабын угжны улс, цэргийн бааз болж хувирна.
Хэрэв Саудын Араб даяар зэвсэгт мөргөлдөөн тархвал яах вэ? Ариун дагшин, их зөнчийн өлгий нутаг болох Мекка, Медина нь салж тусгаар тогтнолоо зарлах нь тодорхой. Тэгж л тэр ариун газраа авч үлдэхгүй бол дайны хөлд сүйдвэл эргэж сэхэшгүй, тэр нь лалын бүх ертөнцөд сөрөг нөлөөтэй. Хэрэв мусульман-шиитийн цэрэг Мекка, Мединаг эзэлж аваад шашныхаа төв гээд зарлачихвал суннитын ертөнцөд түүн шиг аймшигт гай түйтгэр гэж байхгүй болно. Өөр нэг хувилбар байж болно. Мусульман-шиитүүд байлдсаар ялсаар Саудын Арабын баруун мужууд руу хүрлээ гэхэд Мекка, Мединаг хөндөхгүй, хэн нь ч эзэгнэхгүй «нейтрал бүс» болгочих, түүнийгээ Лалын бага хурлын байгууллагаар зөвшөөрүүлчих нэг гарц байна. Ваххабит бус исламын бусад олон байгууллага үүнд нь дэмжлэг үзүүлнэ. Мөргөлчид чөлөөтэй зорчих, шиитүүд гадуурхагдахгүй байх үүд хаалга нээгдэнэ.
Нэгэнтээ 2 сая гаран хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр, тэгээд ихэнхи нь цөл, гол гол хотуудад нь хүн ам төвлөрдөг, лалын гол хоёр урсгал зэрэгцэн оршдог, хүний эрх, эрх чөлөөг нухчин дардаг тийм улсад зэвсэгт мөргөлдөөн дэгдвэл засаг захирганы 13 нэгж нь хэдэн тийшээ салж одох, шинээр улс, муж үүсэх олон хувилбар зэрэгцээд гарна ирнэ. Ирак, Иордантай залгаа Табук, Эль-Худуд-эш-Шамалиа тойргууд нь төвдөө захирагдахгүй, салахаар үл барам Табук нь аюулгүй байдлаа хамгаалахын тулд Иордан, бүр Израилиас тусламж гуйх дээрээ тулна гэсэн таамаг явж байна. Тэр хоёр тойрог нь Ирактай харилцаагаа бүрэн хэвийн болгож, Иракийн шиит олонхийг хүндэтгэхээс аргагүй болно. Зүүн хойд Эль-Жауф тойрог Улаан тэнгисээр Египеттэй ойр тул аюулгүй байдлын үүднээс Египет тийшээ цэргээ илгээх, араас нь Иордан цэргээр дарамтлах хувилбар бас байж болно.
Дорнод Эш-Шаркиa тойрог Йемен, Омантай залгаа, Оман нь суннитыг сөрдөг мусульман-ибадит шашинтай, ибадит нь лалын шиитийн урсгалаас салбарласан гэж үзвэл Оман-Саудын Арабын хооронд үл ойлголцол үүсч болох магадлал бий.
Явж явж Саудын Араб нь Эр-Рияд тойрогтоо л хяналтаа тогтоож үлдвэл их юм. Гадаадын геополитик судлаач эрдэмтдийн бичээд буй дээрхи сценар бол хэрэгжих тун магадлалтай, өөрөөр хэлбэл үйл явц нэгэнтээ эхэлсэн, цаашаа доминогийн зарчмаар өрнөхийн босго руу дөхөж яваа гэж үзэхэд буруутахгүй. Гал дээр тос нэмэх магадгүй гол хүчин зүйл бол саудуудыг дотроо бужигнаад эхэлмэгц Иран хөндлөнгөөс оролцох, АНУ, түүний холбоотнууд, Сири, түүний холбоотон Орос тэр мөргөлдөөнд татагдан орох нь бүс нутгийн төдийгүй дэлхийн дайн дэгдэх аюулыг бодитой болгож болох юм.
Д.Баярхүү -2017.01.20
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл28
Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Монголоос хөрөнгө оруулаач гэвэл бүтэхгүй юу
Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг шаах юм. Монголын 3 дахь хөрш Америк хаана байна вэ. Америкийн виз хатуу болж, Монголын ард түмэнг басан доромжилсон байхад гадаад харилцааны яамны мөнгөөр ийм балай өвгөн магтаал нийтлэл бичсээр байх.
Чи Америкийн визээр яах гээв,,,,сүүлийн 2 өдөр"""""" америк виз өгөхгүй байнаа"""" гэж солиорлоо,,,,,балай юмуу чи,,,,"""виз өгөхгүй гэвэл өгөхгүй,,,, өгнө гэвэл өгнө """""энэ чинь Америкийн дотоод асуудал ,,,,,,ойлгоо,,,
Энэ хүн дипломат хүн мөн үү өөрийнхөө сэтгэл хөдлөл үзэл бодлыг их бичих юм
9 жилийн өмнө ингэж сүрхий бичиж байж ! гэвч тэрнээс хойш Саудын арабт юу ч болсонгүй ! Өчигдөр Саудын Араб нь Турк Пакистан хоёртой цэргийн эвсэл байгуулсан ! бодвол Ираны эсрэг байх ! Эцсийн эцэст Саудын Арабт амёрикууд л төвөг удаж хэрэг дэгдээж гай болдог юм ! Трампын ойворгон бодлоос болж Саудын Арабт их хохирол учирсан ! Трамп ч зохих шангаа хүртээд нам нь сонгуульдаа ялагдаж байх шиг байна ! Одоо юун Ирантай мантай дотоодын дайснуудтайгаа тэмцэхэд л цагаа зориулах байх Трамп ! Эцсийн эцэст тэр хуситууд чинь хүн шүү ! бас л амьдрах гэж яваа хүмүүс !
баярласан хэрээ бархирав аа гэж яг яг энэ Баярхүү
Бодож тунгааж бичсэн бичвэр байна. Ок. Дипломат гэж энэ юм даа. Гэхдээ санал зөрөлдөх тал бий. Байнга сонирхохгүй болохоор мэдээлэлээс хоцроод байна.
Монголчууд бид Европ, Америк болон өрнөдийн ертөнцийг нилээн сайн гадарлана. Орос, Хятад зэргийг сайн мэднэ. Заримыг нь ч доторлоно. Ази чигтээ, Өмнөд Солонгос, Япон гэх мэт олон улстай танилцаж байна, сүүлийн 30-аад жилд. Харин Арабын ертөнцийг төдийлөн сайн мэдэхгүй. Арабын ертөнц нэр уснаасаа авахуулаад бөөн төөрөгдөл. Мэддэг цөөн хэдэн дипломат, эрдэмтдийн нэг энэ хүн л бидэнд хэлж өгөх юм даа. Танд баярлалаа.
Араб бол цөл. Тэнд хүн ам бага, ус байхгүй. Харин эртний перс одоогийн Иран бол өндөр уулынхаа мөнх цасны усыг газар доорх хэдэн арван км газрын гүний туннел сувагаар татаж газар тариалан эрхэлж өөрийнхөө улсын хүм амыг 90 сая болгож чаджээ. Монгол тэгэхэд алтайн нурууны усыг огт ашиглах чадвар 0, уг нь иранаас сурах юм их байна.
Монголчууд бид Европ, Америк болон өрнөдийн ертөнцийг нилээн сайн гадарлана. Орос, Хятад зэргийг сайн мэднэ. Заримыг нь ч доторлоно. Ази чигтээ, Өмнөд Солонгос, Япон гэх мэт олон улстай танилцаж байна, сүүлийн 30-аад жилд. Харин Арабын ертөнцийг төдийлөн сайн мэдэхгүй. Арабын ертөнц нэр уснаасаа авахуулаад бөөн төөрөгдөл. Мэддэг цөөн хэдэн дипломат, эрдэмтдийн нэг энэ хүн л бидэнд хэлж өгөх юм даа. Танд баярлалаа.
Чи хэрэггүй ертөнцийн хог шиг мэдээллийг авч яах гээв. Иран улстай гадаад харилцааг хөгжүүлэхгүй байгаа эргүү Баярхүүгийн хэрэг байхгүй.
Монголчууд бид Европ, Америк болон өрнөдийн ертөнцийг нилээн сайн гадарлана. Орос, Хятад зэргийг сайн мэднэ. Заримыг нь ч доторлоно. Ази чигтээ, Өмнөд Солонгос, Япон гэх мэт олон улстай танилцаж байна, сүүлийн 30-аад жилд. Харин Арабын ертөнцийг төдийлөн сайн мэдэхгүй. Арабын ертөнц нэр уснаасаа авахуулаад бөөн төөрөгдөл. Мэддэг цөөн хэдэн дипломат, эрдэмтдийн нэг энэ хүн л бидэнд хэлж өгөх юм даа. Аргагүй л энэ зүгийн 6 оронд Элчин сайд байсан, судлаач хүн өөр юм аа. Танд баярлалаа.
Шимэгч бэртэгчин пизда Баярхүүг шиг пизда нарыг алвал таарна.
103.57.92.172 дугаартай, нэр нүүрээ нуусан, шимэгч бэртэгчин, нийгмийн хамажаар амьдрагч, архичин пизда нарыг алвал таарна гээд өөрийнх нь үгийг эргүүлээд барьчихая. ха ха ха
103.57.92.172 дугаартай, нэр нүүрээ нуусан, шимэгч бэртэгчин, нийгмийн халамжаар амьдрагч, архичин пизда нарыг алвал таарна гээд өөрийнх нь үгийг эргүүлээд барьчихая. ха ха ха
1. Huuk maani Setgeltei bol Gadaadaas ireed HAMGIIN HAMGIIN turuund Dornod aimagiin Numrug ruu yavah estoi blaa. Bultaad bgaa um uu haishaa um, Darhan Selenge ruu jiriiv. Numrugiin Hiliin Tseregiin Zastav ruugaa yaaran yaaran niseh bsn ch Hayag Anduuraad tseregiin 110-r Angi ruu yavav. Haramsaltai. Numrug maani Delhiin Asuudal bolson uchir Delhii gaihaj buigaa ilerhhiilj bn.
2. Manai tur zasag Numrugiin Tuimer garsnaas hoish zuvhun Huukiin duu Otgonbayariig Heregees multlan Zamruulah gej aij 18 honog chimeegui untahad ni Numrug-iig : a) tom uls guren hoorondiin 2 talt; b)olon ulsiin baiguullagiin; c) Delhiin; d) olon ulsiin Shuuh- iin ; e) Hooson propaganda ailchlalt uulzalt bish Hazaj Chimhej boloh Bietei Boditoi Mungun Tuslamj Handiv-iig ehluulev.
3. Tsaashid Numrug 02, 03...geh meteer minii ene Diplomacy urgeljilne. 03 ni diplomat ach holbogdol, tsag hugatsaa 24 tsagt hed l bol heden ch udaa uurchlugduj buigaas bolj yaaraltai Gorimd orchihson yavaa.
4. Ene gal tuimer garaagui bol OT, Ontre-oor Diplomacy hiie gej tuluvluj bsn ch nariin, bur nariivchilsan chimhluur Medleg nadad baihgui uchraas ehluulj chadkui bsn um. Gehdee olon ulsiin Bank-d 10 orchim jil ajillaj baisanii huvid olon ulsiin bank- aas OT- eer avsan geh asar ih hemjeenii Zeeliig l sudlaj bsn um. O.Batnairamdal, Zandka,Solongo, OT-n TUZ-d bsn emegtei, S. Bayartsogt, S.Bayar g.m.-iin Lanjgar Mundag Expert-uud belen baihad alzahgui baihaa.
Niislel Hotiin Darga-iig songohdoo Irged-eesee Jinhene asuuh baij dee, Ya.Sodbaatar Darga aa. Huuk-iin hurgen ene teriig songohoor jinhene Authoritarian gegdeed bn. Hed heden duu, naiz nar ni geed taliij ugch bn sh dee. Ulaanbaatart suugaa gadaadiin Elchin Saidiin Yaamnuud, Gadaadiin survaljlagchid, Delhii-ees odoo ichih heregtei bnaa. Aytaihan "Serious Investment", urgun huree tsaraatai Sedev esvel Asuudal hunduh geheer Huuk-iin bolon tuunii ene "Clan, Cast"-iin zavaan um saad bolood bolloo.Mongoliinhoo tuluu Asuudal devshuulj bolohgui bn.
Huuk maani mash ih evderchee. Ih demjij umguulj umuurch blaa. Say 11- r sariin 3,6-nii udurt gehed l 1 sait-iin bichseneer 2 minut 40 secund ug helehdee 56 udaa shireegee togshij jujiglej ailgah tactic hereglelee geh medee unshlaa. Origoor ni uzej amjaagui bn. Uunees ni ch bolson um uh buu med, hurgen Purevdagva gegchiig ni uchigdur songohod bugd aigaad , Zaal-naas ch hun zorigloj ner devshsengui geh um. Hudlaa bailgui dee. Er ni Huuk unuudur ch boltgoon ogtsor doo. Tanigdahgui bolj bn. Udah tusam Mongoliin maani Uurchlult udaashirch Hugjild chudur tushaa bolj bn. Uugeeree magadgui uuruu ch "avragdaj", Mongol-iigoo ch avarch baigaa baih gej ahmad hunii huvid, ahmad meregjiliin diplomatch-iin huvid heleh bn.
Helj yariltsah, zuvlulduh, zuvshiltseh um baival neelttei. Open Diplomacy.
Er ni neg l togtoj yadaad l, iish tiishee donshuuchilj, ovilgogui-tej, setgeldee tugshuur-tei yavaag chin Bieiin Helemj chin ilerhiileed bn. Body Language. Make No Mistake !!!!!!!
Энэ салга өвгөн Сауди Арабд очсон өдрөөсөө эхлээд изриалын нохой агэнт болсоныг Монголчууд мэдээгүй гэж боддог юм байхдаа.Хөөрхий авсанд орход нь изриал хамт явна гэдгийг өөрөө мэдхийн дээдээр мэдэж байгаа.
Цусан дундуур туулсан юм шиг л буудах юм аа, манай суманд ингэж ярьж хүмүүсийн зугааг гаргадаг буу Баяр гэж хүн байж билээ
I came across a testimonial about Dr. Omega Spell Caster on an online forum. At first, I was skeptical—having never explored spiritual spells or Voodoo practices before—and found it hard to believe the claims being made. After going through a difficult patch in my five-year marriage, I decided to seek spiritual guidance from Dr. Omega Spell Caster, and to my great surprise, it worked! I was deeply moved when, about 45 hours later, my partner and I reconciled. Seeing my partner express remorse, ask for forgiveness, and show a willingness to rebuild our marriage was a moment I will always remember. There are no words to fully express how grateful I am for the guidance I received during such a challenging time. Thank you, Dr. Omega Spell Caster, for the support you provided. For consultations, you can get in touch via WhatsApp at + 1 (365) 298-4620 or on Telegram At:: dromegaspellcaster.
We are a gfoup off volunteers and starting a neww scheme in ouur community. Yourr site oftered us with valuabe information too worrk on. Yoou hwve done a formidable job aand our entirre comunity wiill be grateful to you. xnxx Look ino myy web paghe - homepage, <a href="https://shower.xvideosporn.cc/">https://shower.xvideosporn.cc/</a>,
Үргэлж хуудуутай мэдээлэл бичих юмаа. Иран Израйль руу хариу довтолсон боловч бүтэлтэй юм болсонгүй гэж яаж ичихгүй шааж чадаж бнаа. Ираны хариу довтолгоо Израйльд маш хүнд ноцтой хохиролуудыг нэгэнт учруулсан. Маш олон гол чухал обьектуудыг нь дэлбэлж устгасан. Израйль бачимдаж АНУ -ыг гуйж байж дайныг зогсоолгосон шүү дээ. Тэгээгүй бол Израйль газартай тэгширэхээр байсаныг дэлхий нийт харсан. Тийм байхад бүтэлтэй юм болоогүй гэж шааж бн. Ираны цохилтоор устгагдсан обьектуудын жагсаалт гарчихсан бодит зургаар нь баталгаажуулчихсан баримт мэдээллийг хэрэгслүүдээр зөндөө явж байсан шүү. Израйлчууд нь тэр мэдээллийг нь устгуулаад л бөөн юм болж билээ нэг хэсэг.