Германы Канцлер Фридрих Мерц арваннэгдүгээр сарын 25-нд Холбооны парламентад үг хэлэхдээ Украиныг дэмжих нь Германы өөрийн эрх ашгийг хамгаалж буй хэрэг хэмээн мэдэгдэв. Тэрбээр Герман улс иргэний болон батлан хамгаалах технологийн салбарт Украины туршлагаас суралцаж байгааг мөн онцолжээ.
Харин Германы сөрөг хүчний “Германы төлөөх альтернатив” (AfD) намын хамтарсан дарга Алис Вайдель Канцлерын байр суурийг эрс шүүмжилсэн байна.
Тэрбээр Украинд үзүүлж буй цэргийн тусламжийн зардал жил бүр Германы татвар төлөгчдөд асар их дарамт учруулж байгааг онцлоод, уг хөрөнгийг эх орныхоо нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах боломжтой байсан гэж мэдэгджээ.
Түүнчлэн Алис Вайдель Украинд үзүүлж буй санхүүгийн дэмжлэг нь дайныг зогсооход хувь нэмэр оруулахгүй байгаагаар зогсохгүй, энх тайванд хүрэхэд саад болж байна хэмээн байр сууриа илэрхийлэв.
Г.Бямба
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл6
Дура есть дура
Зөв л ярьсан байна
Мерц үү, тэгсэн байна
Санхүүжүүлээд л байвал дайн зогсохгүй зөв л хэлж хүнс хоолны үнэ өсөөд тог газ нь хязгаарлалтад ороод иргэд нь ядуураад германд хэцүү л байгаа гэсэн дээ.
HUNII ES BOL ALI ZOVJ BGAAD N TUSLAH BILEE. HARIN OROS HULMASIINHAAR BOL UUR BGAG BILEEE
Германы сөрөг хүчний “Германы төлөөх альтернатив” (AfD) намыг Орос далдуур санхүүжүүлдэг бололтой юм билээ. Орост эзлэгдвэл одоо байгаасаа олон дахин доор болно доо.